Нийтлэл 06 сарын 27, 2017

С.Ганбаатар: Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, СЕХ-г татан буулгана

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар мэдээлэл хийлээ. МАХН-ын зүгээс “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг зөрчсөн. Хэдхэн цагийн дотор манай нэр дэвшигчийн саналыг луйвардлаа. Тиймээс бид СЕХ-д шаардлага хүргүүлж байна” гэсэн бол нэр дэвшигч С.Ганбаатар “СЕХ 35000 амьгүй албатуудыг шинээр бий болгосон. Монголын ард түмэн ардчиллаа аврахын төлөө үүнтэй эвлэрч болохгүй. Бидэнд баримтаар нотолсон олон жишээ байна. Олон жил даварч байна. Бид тэмцлийн замаасаа ухрахгүй. СЕХ шударга ажилладаг болтол нь тууштай зүтгэнэ. Биднийг дэмжсэн сонгогч түмэн олондоо баярлалаа. Энэ бол зөвхөн Ганбаатарын сонгууль байсангүй.

Бид үндсэндээ ялсан.  Бид хамгийн цэврээр өрсөлдсөн. Ажилгүйдэл, ядуурал яагаад үүссэн бэ хэрхэн үүнийг даван туулах вэ гэдгийг ярьсан. Тэрнээс цусны асуудал, гэр бүлийн талаар нэг ч үг дуугараагүй. Хамгийн гол нь энэ удаагийн сонгуульд МАНАН дотроосоо нурж байгааг харууллаа. Тэдэнд анхааруулга өгсөн сонгууль боллоо. 420 гаруй мянган сонгогчдодоо баярлалаа.  Цагдаа монголын ард түмний татвараар цалинждаг.  Гэтэл тэд ор үндэсгүй гүтгэж байна. Ер нь цаадуул чинь аргаа барж байна. Тэнгэрийн амьдралаасаа хагацахаасаа айж байна” гэв.

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2017-07-04

    tsssss, yer ni yalagdval tuuniigee huleen zovshoorhoh setgelzuin beltgeltei baij baij songuulid orsoldmoor yum!!!! Unasan bohod shaltag mundahgui gegcheer songuuli bolgonii daraa olon yum yarij yavdag yalagdaj chaddagui 2iin hoorond yumnuud bh yum, anhnaasaa ch yaj ch songogdoj ner devshdeg bn daa

arrow icon