Нийтлэл 03 сарын 19, 2015

Гарт баригдах аз жаргал (1)

Английн нэгэн тосгонд хурим болж байна. Хажуугаар нь нэгэн туршилт хийгдэх төлөвтэй, цус шинжлэх аппарат, ялгах төхөөрөмж зэргийг зөөн суурилуулна. Туршилтын зорилго гэвэл, хуримд оролцогсдын "гормоны өөрчлөлтийг" судлах явдал. Үүний тулд, хуримын өмнө болон дараа нь нийт 2 удаа цусны дээж авав.

Туршилтын үр дүн ерөнхийдөө төсөөлсний дагуу гарчээ. Окситоцин гэдэг гормоны хэмжээ ихэссэн байна.
–  Окситоцин ?
Тийм ээ,  Окситоцин гээч нь өөр үгээр "Аз жаргалын гормон" гэх ба, яг л тэр утгаараа аз жаргал болон, хайр сэтгэл, амар амгалан, итгэл сэтгэлийг мэдрүүлэгч гормон юм.

Хуримд оролцогсдын Окситоциний өсөлт, яг л сүйт бүсгүйгээр төвөө хийсэн нарны аймгийн систем шиг тогтсон байна. 2 хэмжилтийн хооронд ердөө ганцхан цагийн зөрөө байсан боловч, сүйт бүсгүйн  Окситоцин 28%–аар огцом өсөж, удаагаар нь бүсгүйн ээж (24%), бүсгүйн аав (19%), хамаатан, найз нөхөд гэсээр өсөлтийн хувь буурах аж.

– Ингэхэд, сүйт хар хүү яасан бэ?
Түүний  Окситоциний өсөлт 13%. Сүйт бүсгүйн дөнгөж талаар.
– Тэгэхээр хүргэн хүү тэгтлээ жаргаагүй байх нь ээ?
Гэхдээ хүргэн хүүгийн гормонд өөр өөрчлөлт ажиглагдав. Тэр нь Тестостерон гэдэг гормоны 100% өсөлт. Тестостерон гэдэг нь, эрэгтэй хүнийг улам эрэгтэйлэг харагдуулдаг "эршүүдийн" ундарга юм. Хүргэн хүү маань хуримын үеэр, шинэхэн эхнэрээ хамгаалахаар хамгийн хүчирхэг эрэгчин болон хувирсан байжээ.

Окситоцин, Тестостерон хоёр бол, дүүжин даажин шиг хамааралтай гормонууд. Хамтрагчдаа итгэх итгэл хүчтэй байхын хэрээр амар амгалан болж, аз жаргалын гормон ихсэх боловч, тэр хэрээр сонор сэрэмжээ алдаж орхидог. Эсрэгээрээ, орчин тойрноо сэрэмжлэх сэтгэл хүчтэй бол, эршүүд гормон ихсэж ирдэг. (Тестостерон нь нэгэн төрлийн эр гормон)

Гормон гэдэг бодис, үнэхээр бодис л байдаг. Өөрөөр хэлбэл түүнийг гараараа чимхэж аваад тэмтэрч үзсэн ч болно. Аз жаргалын гормон ч ялгаагүй, хамар луу чинь шахаж орхиход л та жаргаад унах болно.

– Бидний үглэж дуулдаг аз жаргал гээч хийсвэр ухагдахуун маань явж явж биет бодис болж таарах нь.

Дээрх хуримын жишээгээр, аз жаргалтай агшин Окситоциний хэмжээг ихэсгэнэ. Бас "хүний итгэлийг тээж байна" гэсэн мэдрэмж, түүний хэмжээг улам өндөрсгөнө. Тэгээд хүний итгэлийг тээхийн хэрээр, өөрөө итгэл даахуйц болон өндийж ирэх тул, бусдын Окситоцинийг ч хөөргөнө. Энэхүү зөв эргүүлгийг "итгэлийн цагираг" гэх ба, усны мандал дээрх долгион шиг тал тал тийшээ, сүйт бүсгүйгээс цацарч байгааг дээрх туршилт харуулсан. Эсрэгээрээ "аюулын цагиргийн" тархалт ч үүнтэй адилхан бөгөөд, Тестостерон ихсэхийн хэрээр бусдыг сэрдэх сэрэмж өндөрсгөж, эргээд бусдад сэрэмжлүүлэх маягаар буруу эргүүлэг үүсгэдэг. Сонирхолтой нь

"итгэлийн цагираг", "аюулын цагираг" хоёр нь харилцан холбоотой байдаг байна. Хоёр цагираг мөргөлдөх тэр цэгт л ямагт тэнцвэр тогтож байдаг аж. Үүнээс болоод ч юм уу, хачирхалтайгаар, аз жаргалын Окситоцин нь огт танихгүй бусадтай хүрэлцэхэд ихэссээр, танихгүй бусдаас сэрэмжлэх Тестостероний өсөлтийн цагирагт тулаад зогсдог аж.

Уул нь огт танихгүй хүнийг учир зүггүй л сэрдмээр атал. Ерөөс хүн гэдэг, сүргийн амьдралд дуртай бололтой бөгөөд, ямар ч хэлбэрийн сүрэглэл нь Окситоцинийг ихэсгэдэг гэнэ. Гэвч сүрэг дотроо нягтрах төдийгөөр, аюулыг давах боломжгүй байсан юм болов уу. Тодорхой хэмжээнд гадаад ертөнцтэй ч харилцах сонирхолтой болж, түүнээсээ таашаал (кайф) мэдэрдэг болжээ. Үүнийг, хүний мэдлэгийн хураангуй толь болсон Гормон бидэнд хэлж өгч байна.

Өнөө үед, хүмүүсийн хоорондох харилцаа хөндий талдаа болоо юу гэмээр харагддаг. Нөгөө талаар, SNS мэтийн виртуал харилцаа холбоо, аймшигтайгаар тархан хөгжиж байна.
Аз нь ч юм уу, эз нь ч юм уу, Окситоцин нь бодит болон хиймэл ертөнцийг ялгаж салгадаггүй бололтой юм. Facebook дээр "like" авах, Twitter дээр "retweet" хийгдэх төдийхнөөр Oxytocin–оо өсгөж болно.Гэхдээ л гормон өсөж байна аа гэдэг бол, нэг бодлын хүн ёсны зөв явдал биз. 

ОкситоцинТестостероний балансыг, хэдэн мянганаар дамжин туршлагажсан хүний түүх (evolution) тохируулдгаас хойш. Харин богино настай бие хүний тархиар хийгдэх шийдвэрүүд, туршлагагүйн улмаас алдаатай байх нь элбэг. Яалт ч гүй, тархиараа ойлгохоос илүүтэйгээр, бие махбодоороо мэдэрсэн нь зүрхэнд хоногшдог биз. Тэгээд ч, тархи ойлгоод байгаа юмыг, бие эрхтэн маань хүлээж авахгүй явдал бишгүй л байдаг шүү дээ. Тэр үед гормон гэдэг бодис, ямар нэгэн зүйлийг бидэнд ойлгуулах гэж байдаг чадлаараа орилдог байх. Эцсийн эцэст, тоймгүй олон бүтэлтэй бүтэлгүй туршилтын эцсийн бүтээгдэхүүн шүү дээ, тэд.  Сэтгэлийн дуудлага гэдэг дуу шүлгийн ухагдахуун ч, үнэн хэрэгтээ төхөөрөмжөөр хэмжиж болохуйц долгионы хэлбэлзэл байх ч юм билүү. Хүмүүс бид, саяхныг хүртэл гормон гэдэг бодисыг мэддэггүй л байсан даа.


Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon