Хүүхэд насанд тоглож наадах нь яагаад тийм чухал гэж?

Тоглож, наадах хэр чухал болох талаар та бодож байсан уу? Тоглож, наадахын үнэ цэнийг мэддэг хүн амьдралын олон зүйлээс аз жаргалыг мэдэрдэг, зохион бүтээх чадвартай байдаг бол тоглож, наадахыг ойлгодоггүй хүн амьдралд сөрөг хандлагатай, зохион бүтээх чадваргүй байдаг байна. Энэ тухай өгүүлэх Хонг Конгийн Их Сургуулийн гэр бүлийн судалгааны ерөнхий зөвлөгч, клиникийн сэтгэл судлалын доктор Ли Вэй Ронгийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

 

ТОГЛОЖ, НААДАХ НЬ АМЬДРАЛЫН ЧУХАЛ ҮЕ

Организмын динамик эмчилгээний аргыг үндэслэгч Александр Лу Хонг хүний зан байдал биеийн хэлээр илэрдэг ба эндээс тухайн хүний сэтгэлзүйн асуудлыг олж харж болно хэмээн үздэг.

Лу Хонг: “Хүний зан байдал, модны насыг илэрхийлдэг цагираг шиг л үе үеэр хөгжин өөрчлөгдөж байдаг. Нялх хүүхэд хайр болон аз жаргал, бага насны хүүхэд бүтээх болон мөрөөдлөөр дүүрэн, өсвөр нас спортоор хичээллэх, залуу нас хайр дурлалаа илэрхийлэх, насанд хүрэгчид бэлэг тэмдэг байсан зүйлийнхээ биелэлийг олж харах болон хариуцлага хүлээх гэхчлэн насны үечлэл бүр өөрийн онцлогтой байдаг. Насанд хүрсэн хүн бол дээр дурдсан онцлогуудыг бүгдийг мэдэрсэн хүн юм.” хэмээн тодорхойлсон.

Үечлэл бүрийн хөгжил, өөрийн дараалалтай. Хэрвээ нэг үеийн цагираг бүрэн хөгжилгүй, гэмтэж бэртсэн бол тухайн хүний зан байдал шархалж, сайн хөгжиж чадахгүй.

Хамгийн амархан ялагдаж, дарагдах магадлалтай нас бол спортоор хичээллэх үе (өсвөр нас). Ихэнх гэр бүл, сургууль хүүхдээ тоглохыг хөхүүлэн дэмждэггүй байна. Насанд хүрэгчид хүүхдээ хүмүүжүүлэхдээ бүхнийг өөрийн өнцгөөс харж, хүүхдэд хэтэрхий их хариуцлага хүлээлгэх нь маш буруу.

Зарим хүмүүс “Тоглох үнэхээр чухал уу?” гэж асуудаг.

Үнэхээр чухал.

Хүүхэд тоглоомноос ихэнх зүйлээ суралцдаг байна. Сэтгэл судлаач Джон Малигийн маш сонирхолтой судалгаа үүнийг гэрчлэх юм. Тэрээр насанд хүрээгүй сармагчингуудыг сагсанд хийж тоглуулж үзжээ. Хэсэг хугацааны дараа тэдгээр сармагчингуудын талыг нь тоглох боломжгүй, өөр сагсанд хийж амьдруулжээ. Тоглох боломжгүй болсон сармагчингууд насанд хүрэхэд бүгд сул дорой, зарим нь эсрэг хүйстэнтэйгээ харилцах чадамжаа хүртэл алдсан байжээ.

 

ТОГЛОЖ, НААДАХ НЬ АМЬДРАЛЫН СУРГУУЛИЛТЫН ҮЕ

Сармагчны тоглоом шилжилт хөдөлгөөнийг Мали “сургуулилтын үе” хэмээн нэрлсэн. Дээрх судалгаа нь насанд хүрээгүй сармагчнууд өсөж том болох, хөгжих явцыг ажиглах зорилготой хийгдсэн юм.

Хүн ч гэсэн яг үүнтэй адил өсвөр нас, “сургуулилтын үе”-дээ хангалттай тоглож, наадаж өнгөрөөгөөгүй бол сул дорой болж хүмүүжинэ. Судлаачид бэлгийн харилцааны асуудалтай олон тооны хосын талаар судалгаа явуулж үзэхэд бүгд тоглож наадахыг ойлгодоггүй эсвэл тоглож наадахыг хүсдэггүй хүмүүс ажээ. Яг л Малигийн судалгаан дахь сармагчингууд шиг.

 

ТОГЛООМЫН УРЛАГ – АЖЛАА ТОГЛООМ БОЛГО

Үнэндээ бүх бизнест тоглоом ойлгодог хүн дутаж байдаг байна. Зовлон байдлаар яаран барин ажлаа дуусгаад амралтын богино хугацаанд тайван, сайхан байдлыг мэдрэхээсээ илүү тоглож наадаж хөгжилдөхийг ажилтайгаа хослуулж, сонирхолтой урлаг болгох хэрэгтэй ажээ.

Аз жаргал, сайхан бүхнийг мэдрэхийг хүсэх тусам аз жаргал илүү их мэдрэгдэж, сөрөг бүхэн мартагдах болно гэж Ли Вэй Ронг зөвлөлөө.

 

 

 

 

Холбоотой нийтлэл: Аливааг урлагийн зүйл бүтээж буй мэт үйлд


avatar
    • Зочин
    • 123.100.73.*

    buruu bish, gehdee huuhdiin humuujil gedeg zuiliig uls orniihoo tuuh, soyoltoi nyagt holboj oilgoj... uls orniihoo uls tur ediin zasgiinhaa (ger buliin ediin zasag) ene teree bodoltsoj Bolovsroliin yam ni bodlogoor tetgesen surgaltiin argachlal gargaj baival sainsan... Yag odoo huuhed togloj baih heregtei gedeg bol 'huuchirsan' baruunii oilgolt, manaid bol heregjuulj boloh ugui bolov uudaa

    • Зочин
    • 59.153.112.*

    ЗӨВ ШҮҮ

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%