ЗӨВХӨН МОНГОЛДОО

Саяхан хүнтэй ярилцаж байгаад амласан ёсоор Хонхын Цогтсайханы "Зөвхөн Монголдоо" нийтлэлийг хуулж оруулав. Намайг Осакад хэлний бэлтгэлд суралцаж байхад Цогоо ах эхнэртэйгээ Японд ирээд оюутны байрны умгар өрөөнд маань 7 хонож билээ. Харин буцаж очоод энэ нийтлэлийг бичсэн байдаг. Энд яригдаж байгаа Мизүхо гуай бол тухайн үед Осака дахь консул байсан Сато сан, бармен Дондог бол Цогоо ах өөрөө. Хөгжмийн аппаратур сонирхож хайж байсан юм. Авьяаслаг сэтгүүлч хүн гэдэг тэрхэн зуурт л сүрхий ажиглалт хийгээд, түүнээсээ дүгнэлт гаргаад хүнийг ёг хийтэл хатгах юм бичих аж.

 

ЗӨВХӨН МОНГОЛДОО

Япон хvн єдєр бvрийн цагаа урьдчилан хувааж хэдэн сарын хэдэнд, хэдэн цагт, хэнтэй уулзаж ямар ажил амжуулахаа яс тооцсон байх ажээ. Жишээ нь ноён Мизухогийн дэвтэрт 1998 оны 10-р сарын 15-ны 17 цаг 55 минутанд Монголын тєлєєлєгчтэй уулзана гэж сарын ємнє бичигдсэн байх юм. Тэгтэл тєлєєлєгч Дорж 10-р сарын 10-нд уулзъя гэсэн санал тавьтал,

- Yгvй, тантай таван єдрийн дараа уулзах ёстой гээд халгаасангvй. Yvнд Дорж уурсаж,
- Ямар их зантай золиг вэ, гээд 15-ндаа уулзсангvй тунирхлаа.

Энэ нь Мизухогийн хувьд нэг єдрєє дэмий алдсан маш хохиролтой єдєр болсон байна. Бас бармен Дондог гал тогооны том хэрэглэл авах санаатай УБ-аас Осакад нисч ирээд тvvнийгээ эрэн хайсан боловч олдсонгvй, хэл амаа ч ойлгуулж чадсангvй. Бvх хvн завгvй, сарын ємнє урьдчилан хэлээгvй тул хэн ч хvлээж аваагvй байна. Энэ улсад нэг єдєр гэдэг нэг тєлєвлєгєє болж єнгєрдєг байна. Тєлєвлєгєє биелэх эсэх нь хамаагvй, уг єдєр тєлєвлєсєн ёсоор явагдаж, тэр єдрийн хуваарьтай цагууд тvvнд зориулагдах ёстой ажээ. Ийм болохоор,

- Юу байна?
- Юу ч vгvй.
- Юу хийж байна?
- Юмгvй дээ, тайван гэсэн хэллэг байдаггvй байна. Тийм болохоор бид хийх юу ч vгvй жаргалтай улс ажээ.
- Сайн байна уу? Би тантай хэзээ уулзаж болох вэ? гэж тэд ярьдаг бол,
- Би тантай уулзмаар байна. Одоо яваад очвол та байх уу? гэж бид ярьдаг байна. Энэ ч бас гайгvй. Шєнийн 12 цагт гэрийн vvдийг хvн хvчтэй балбах бєгєєд тайлбал нэлээд архи vнэртvvлсэн найз орж ирээд,
- Юу байна. Унтаж байна уу? Ганц шил архи байна уу? гэж шаналгах нь ердийн vзэгдэл. Бас дээр нь,
- Чи ойрд манайхаар ирэхгvй яагаав, яасан их зантай болоов? гэж ярих нь нэн гайхалтай.

Бид цаг баримтлахын хувьд янз янз. Хотын сэхээтнvvд арай дєнгvvр,

- Чи vдээс хойш завтай юу, би 3-4 цагийн хооронд очъё, эсвэл маргааш vдээс ємнє утасдая гэх мэт ярилцана. Хєдєє аймгийн тєвийнхєн нэлээд холуур,
- Маргааш нєгєєдрєєс ажил гайгvй байж магадгvй. Чи ер нь ирэх долоо хоногоос нэг ярихгvй юу. Хєгшин чинь яаж ч магад, гэж ярина. Харин хєдєє сумдаар бол сарын шинэ хууч, цагаан сарын ємнє хойно гэж багцаална.
- Хоёулаа 13 цаг 17 минутанд уулзъя гэж ярьсан хvнийг монгол хvн хэзээ ч ойлгохгvй, хvлээж ч авахгvй.
- Юу гэнээ, vдийн завсарлагаар уу?
- Yгvй 13 цаг 17 минутанд
- Нэг цаг єнгєрєєгєєд vv?
- Биш ээ, Нэг арван долоод.
- Чи битгий дамшиглаад байгаарай гэх мэт.

Ингэхлээр бид амар амгалан аз жаргалтай улс болоод байгаа юм. Японд залилна, хулхидна, аргална гэсэн ойлголт байхгvй. Автобус метронд билетгvй зорчигч байх vндэсгvй. Яагаад гэвэл билет авах, унаагаар зорчих, утсаар ярих нь техникжсэн учраас тvvнийг хуурч мэхлэх аргагvй. Тиймээс Японд мєнгєгvй хvн гэрээсээ ч гарч чадахгvй, танилаасаа мєнгє ч зээлж чадахгvй vхэх тавилан бий. Хэрэв танил найзтайгаа утсаар ярилаа гэж бодоход:

- Єнєєдєр би завгvй. Энэ сарын 27-ны 11 цаг 16 минутанд уулзаж болох юм

гэх маягийн монгол хvн гомдож vхэхээр хариу сонсоно. Гэвч энэ хариу нь тийм ч гомдмоор vг биш, жирийн боловсон, хvнлэг байдлыг илтгэсэн байх жишээтэй. Ийм ёс жаяг, амьдрах зарчим тогтсон учраас хvмvvсийн авч байгаа цалин нь хоол хvнс, эдэлж хэрэглэх зvйлд хангалттай хvрэлцэхээр зохицсон байдаг. Ажил хийж байж л мєнгє олохоос биш манайх шиг хуураад, аргацаагаад амьдрана гэсэн ойлголт байхгvй. Ажлыг vнэн ариун зvрхээрээ хийж байж амьдралд хvрэх мєнгєє олж авна. Манайх яаж ч vнэн зvрх гаргаж зvтгээд амьдралдаа хvрэлцэх мєнгє авахгvй. Yvнд л засаглалын буруу зєрvv оршиж байгаа юм. Монгол хvн ажилдаа яаж ч сайн хандаад амьдралдаа хvрэлцэх мєнгє авахгvй тул илvv харж билvv долоохоос єєр аргагvй. Япон хvн илvv харж билvv долоовол амьдралд нь хvрэлцэх ажлын хєлсгvй болох тул vнэн сэтгэлээсээ зvтгэхээс єєр аргагvй. Ажилчид нь ийм замыг сонгосон байдаг болохоор дарга нар нь халж солихыг боддоггvй он удаан жил, удмаар нь ажиллуулах сонирхолтой байдаг. Ингэхийн тулд ажилчиддаа урт хугацааны хєнгєлєлттэй зээл єгч байр байшин бариулж, авто машин єгнє. Ингээд ажилчин хvн нэг л єдєр 2 давхар хувийн сууц, авто машин, гэрийн тавилгыг олж авна. Харин тэр зээлийг насан туршдаа тєлж гvйцээх ёстой. Насныхаа эцэст єрнєєсєє ч гарна, тэтгэвэртээ ч сууна. Яг л сайхан амьдаръя гэтэл нас єндєр, яс хэврэг болсон байх ажгуу. Хэрэв ид насан дээрээ євдєж зовох, ажлын цомхотголд орвол байр ч vгvй, машин ч vгvй, ганц сандал ч vгvй гудамжинд хєєгддєг болохоор тэр улсад ажлаасаа халагдсан буюу компани нь дампуурсан тохиолдолд амиа хорлох vзэгдэл элбэг байдаг. Сэтгэлийн хєєрлєєс болж амиа хорлож байгаа юм биш, амиа хорлохоос єєр аргагvй болж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин манайд ажилгvй болсон хvн амиа хорловол єдийд нэг ч монгол хvн vлдээгvй болов уу.
Ажлаасаа халагдсан ч амьдрах байртай, ярих утастай. Явж очоод дайлуулж цайлуулаад байх нєхєдтэй байдаг монгол хvн vнэхээр амар амгалан жаргал цэнгэлтэй. Монгол орон гэдэг уужуухан дотортой хvнийг тєрvvлээд байдаг уудам цэлгэр тэнгэрийн орон ажээ.
Гадаадын ямар ч оронд гадны зочноо дайлахдаа “Та юм уух уу?” гэж эхэлж асууна. Ууя гэвэл юу уух вэ? гэнэ. Ингээд л монгол хvний дургvйг хvргэнэ. Манайхан бол юу ч асуулгvй цай хийж єгнє. Ямар ч хоолтой байна, тvvгээрээ асуулгvй дайлна. Хэрэв асуувал маш дурамжхан,

- Асуухаар асгачих, гэнэ.

Зочилсон айлдаа хонох эсэхийг зочин мэднэ.

- Та хэзээ явах вэ гэвэл зочин гомдох тул
- Та хоноод явах уу? гэж асууна. Эсвэл зочин єєрєє:
- Би хоноод явна. Ор засаарай гэж шууд тулгана. Хэрэв урилгагvй зочин япон айлд очоод:
- Би хононо, ор засаарай гэж хэлбэл тэд лавтайяа ухаан алдах биз ээ.

Yvгээр монголчууд хорвоод ховор сэтгэлтэй ард тvмэн юм. Тийм болохоор Буянгийн Жагаа, Женкогийн Баттулга нар монголоос єєр газар амьдрах дургvй, хvсэл ч vгvй байгаа юм. Яагаад гэвэл бидний цусаар хамгийн эгэл жирийн хээгvй гvдэсхэн, шулуун шударга цус урсаж байдаг юм. Монгол оронд хvн тооцоотой нарийн, муу санаатай, дотуур тамиртай амьдрах аргагvй. Тийм нийгмийн орчин байхгvй. Нийгэм нь бvхэлдээ хээгvй, нийтээрээ хавтгайрах байдлыг хvлээн зєвшєєрнє. Тийм байж чадахгvй бол монголд амьдарч чадахгvй. Тийм байж байж чадвал гадаадад амьдарч чадахгvй. Ийм болохоор монголчууд элгэн садан, элгэн нутаг, элгэн хайр гэж єєр хоорондоо элгэмсэх дуртай байдаг. Хятад хvний толгой дээр нар жаргадаггvй гэж ярьдаг. Энэ нь хятадууд дэлхийн улсад амьдарч чадаж байна гэсэн vг. Тэд хэнтэй ч зохицоод юу ч идээд амьдрах чадвартай бор хархыг санагдуулна. Магадгvй тиймийнх нь тєлєє монголчууд хятадад дургvй байдаг байж болно. Яагаад гэвэл монгол хvн тэдэн шиг байж чадахгvй.

Хvлгийн хурдныг би сvргээсээ барилаа
Хvvхний сайхныг зєвхєн монголдоо vзлээ

гэдэг дуу сvvлийн vед моодонд ороод байгаа нь монголчууд гадаад их яваад тэнд амьдрахад бэрх гэдгийг ойлгосны тэмдэг. Тvvнээс биш араб адуу, европ хvvхний дэргэд гайхуулаад байх юу байхав. Єєрт оногдсон бурхны хишгээ дээдэлж байгаа нь энэ. Бурхан биднийг уудам нутагтай, цєєхєн хvнтэй байлгасан нь том хувь заяа. Бид орос эсвэл хятадын нэг муж байсан бол юуны чинь Чингис Хаан, тусгаар тогтнол, тєр засаг, сvлд дуулал, хилийн цэрэг, Д. Нацагдорж, радио телевиз, халх монгол байх вэ. Явуухулан, Лхагвасvрэн шиг найрагч хятадын “Ар монгол мужаас” хэзээ ч тодорч гарахгvй байсан бєгєєд тєрийн шагнал энэ тэрийн тухай яриа ч байхгvй байлаа. Оросын “Монгольский округ” байсан бол П.Очирбат цехийн мастер, Н. Багабанди Колхозын дарга, Р. Гончигдорж аймгийн сургуулийн багш, Ц. Элбэгдорж ротын дарга, би єєрєє сумын клубт билет таслагч хийх байлаа.

Хятадын муж байсан бол монголчууд бvгд малчин тариачин байх бєгєєд гахайчин, тахиачин, ногоочин гэсэн нарийн мэргэжлээр Чижоу, Шэньжан зэрэг хотод явж суралцах байлаа. Холбоо хєдєлгєєн гэж ярьсан хvмvvс мvгдэнгийн мєглєнд vлгэр ярьж суух байв. Хvзvvндээ пайз зvvгээд олны ємнє олон хvн буудуулж vхэх бєгєєд тэдний тоонд алт дилерийн Сvх-Эрдэнэ, алдарт Цолмон, Гансvх, Эрдэнэтийн Отгонбилэг гэх мэт нэрсийн жагсаал vргэлжлэх байлаа. Гэтэл бид єнєєдєр бvгдээрээ энх тунх эрхтэн бvтэн, их хуцвал засгийн газар огцор, Улсын Их Хурал тар гээд хашгирч байгаа минь юутай их зол завшаан бэ? 

Хотын тєв талбай дээр майхан, гэр бариад євєлжиж хаваржаад, хашгирч орилоод, тєрийн цагдаагаа хутгалчихаад ард тvмний сонгосон тєрийг аль муу vгээр хараачихаад сууж байдаг улс дэлхий дээр бий юу гэвэл “Зєвхєн монголдоо” гэж хариулна. Эцэг эх нь архи уугаад, vр хvvхдээ зvгээр л гудамжинд хаядаг бєгєєд тэд нь траншейнд хоноглоод хулгай хvчин хийх тул тєр засаг шинэ байшин бэлдэж тэднийг оруулж vнэгvй хооллоё гэхээр хvний эрхэнд жаргахгvй гэж хэлээд оргодог улс дэлхий дээр бий юу гэвэл “Зєвхєн Монголдоо” гэж хариулна. Сард 50 орчим долларын цалин авдаг бєгєєд 100 хvний 10 нь хувийн машинтай тэдгээрийн ихэнх нь “Жийп” байдаг улс дэлхий дээр хаана оршдог вэ? гэж Америкийн сургуулийн газарзvйн хичээл дээр асуувал Монгол гэж таах хvvхэд нэг ч гарахгvй. Ардын аман зохиолын хичээл дээр оньсого таалгаж,

- Хятадаар байшингаа бариулж, Оросоор vйлдвэрээ босгуулж, Японоор засгийн газрын ордноо бариулж, Америкаар мєнгє спонсордуулдаг тэр юу вэ? гэвэл хэн ч таахгvй.

Туркмений сэтгvvлч Монголд ирээд,

- Газар бvр шинээр байшин босч Монгол улс цэцэглэн хєгжиж байгааг харж байна. Манайд 90 оноос хойш нэг ч байшин баригдаагvй. Сvvлийн хоёр жилд цалингаа аваагvй хvн тvг тvмээрээ байхад, танай улсын авто зам машиныхаа ачааллыг даахаа больж дэлгvvр хоршоо чинь хvнс бараагаар хахжээ. Тэгсэн хирнээ єлсєж vхэх аюул ярьж тэмцэл бослого хийж байгаа нь надад гайхагдаж байна гэж ярьсан юм.

Хятадын ноён Ли єгvvлэхдээ:

- Монголд хог тvvгээд амьдардаг хvн байна гэдэг бол идэх юмаа хаядаг цамаан ард тvмний шинж гэжээ.

Дэлхийн ямар ч улсад босс болохооргvй хvн Монголд босс болдог. Єчигдрийн хулгайч єнєєгийн компанийн эзэн. Єнєєгийн компанийн эзэн маргаашийн депутат. Депутатын дараагийн алхам яамны сайд. Ерєнхий сайд болох хvн олддоггvй тул тэрбээр ерєнхий сайд ч болж болно. Дараа нь Ерєнхийлєгчид нэр дэвшинэ. Энэ бол дэлхий дээр зєвхєн монгол хvнд оногдсон ховорхон хувь заяа юм. Хєл урттай хагас европжсон гоолиг Монгол охидын зах зээл дээрх vнэ 5-10 доллар! Энэ бол дэлхий дээр хамгийн хямд бараа юм. Ингэхээр хvvхний сайхныг зєвхєн Монголд vзэж эдлэж болно гэсэн vг. Гадаадын том орны сайд ч унадаггvй жийп машиныг зєвхєн монголын ганзагачин унадаг. Хvлгийн сайхныг сvргээсээ барьж байгаа нь энэ юм. Ажилгvй байр оронгvй, мєнгєгvй хvн амьдраад жаргаад явах боломжтой газар бол зєвхєн Монгол юм. Ингэхээр амьдын жаргалыг би зєвхєн Монголдоо эдэлж байгаа юм.

Эцэст нь хэлэхэд “Ямар их хувь заяагаар би эзэн нь болж тєрєв єє” гэдэг дууг би vнэн сэтгэлээсээ дуулдаг юм. Энэ дууг би зєвхєн Монголдоо хоолой мэдэн чанга дуулахад уул тал, уудам хєндий, ус мєрєн, хад чулуу нь бие биедээ дамжуулан алсын алсад цуурайтуулж мєнх тэнгэрийн гvн рvv уусан уусан шингэдэг юм.

1998 он


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2179

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%