2015 онд хамгийн их уншигдсан бизнес, инновацийн тухай нийтлэлүүд

Хүний түүхийн хуудас нэг оноор зузаарч, нөгөө оноо угтан авах гэж байна. trends.mn 2015 онд уншигч та бүхэнтэй хамт түүхийн хүрдэнд оюуны хүч нэмэхээр олон улсын болоод Монгол орныхоо нийгэм эдийн засаг, хүн ард, хөгжил дэвшлийн талаар хамтдаа бичиж, тунгааж ирлээ. Бид нэг оноо дүгнэж, олон нийтийн оюуны боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж, сэтгэл оюун, цаг заваа харамгүй зарцуулж хөдөлмөрлөсөн 40 гаруй нийтлэгчид болон редакцын бэлтгэсэн мэдээ мэдээллээс уншигчдад хамгийн их хүрсэн 10 нийтлэлийг сэдэв тус бүрээр тоймлон хүргэж байна. trends.mn-ийн нэг гол бодлогын чухал сэдэв болох  бизнес, инновацийн чиглэлээр ямар нийтлэлүүд трэнд болж вэ? 

Улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаар амжилттай ажиллаж байгаа бизнес эрхлэгчид, гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцсан зүйлээ эх орондоо хийж хэрэгжүүлэхээр ажиллаж буй залуустай  хийсэн ярилцлагууд, амжилтад хүрэхийн тулд бизнес эрхлэгч хүнд байх ёстой чадварууд, гадаадын тэр дундаа Японы техник, технологийг өнөөдрийн энэ түвшинд авчирсан шилдэг бизнес эрхлэгчдийн туршлагаас хуваалцсан нийтлэлүүд 2015 оны бизнес инновацийн трэнд нийтлэлд багтсан байна. 

 

1. Л.Хандаа 'Тэр үед амтагддаг байсан шорвог хөлсний амт өнөөдрийн энэ амжилтын эхлэл болсон'

2. Япон менежментийн 10 бурхан 

3. Ж.Амаржаргал ' Миний хувьд өөрт ногдсон ажлаа хоёргүй сэтгэлээр сайн хийх нь улс эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр' 

4.О.Батсүрэн “Энэ бол бидний IDENTITY : Монгол хүн байхын үүрэг хариуцлага”

5. А.Чимэд-очир 'Хүсэл зорилго мөрөөдөл байхад амжилтад хүрч болдог'

6.ТУЗ, ТУЗ-ын гишүүний мөн чанарыг компанийн засаглалын хүрээнд зөв ойлгох нь

7. 20 жил хийсэн судалгаа: Бод тэгээд баяж 

8. Л.Энх-Ундрал: Монголын хөгжлийг Монгол брэнд 'тодотгоно'

9. Techinasia.com- оос онцолсон монголын топ 10 гарааны бизнес

10. Амжиттай бизнес эрхлэгчдийн өдөр тутмын 10 зуршил 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4467

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%