Нийтлэл 12 сарын 30, 2015

2015 онд хамгийн их уншигдсан эдийн засгийн нийтлэлүүд

Хүний түүхийн хуудас нэг оноор зузаарч, нөгөө оноо угтан авах гэж байна. trends.mn 2015 онд уншигч та бүхэнтэй хамт түүхийн хүрдэнд оюуны хүч нэмэхээр олон улсын болоод Монгол орныхоо нийгэм эдийн засаг, хүн ард, хөгжил дэвшлийн талаар хамтдаа бичиж, тунгааж ирлээ. Бид нэг оноо дүгнэж, олон нийтийн оюуны боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж, сэтгэл оюун, цаг заваа харамгүй зарцуулж хөдөлмөрлөсөн 40 гаруй нийтлэгчид болон редакцын бэлтгэсэн мэдээ мэдээллээс уншигчдад хамгийн их хүрсэн 10 нийтлэлийг сэдэв тус бүрээр тоймлон хүргэж байна. trends.mn-ийн нэг гол бодлогын сэдэв болох эдийн засгийн чиглэлээр ямар нийтлэлүүд трэнд болж вэ? 

Монголын эдийн засгийн өсөлтөд юу хамгийн чухал нөлөөтэй болох, улс орны хөгжилд үзүүлэх эдийн засгийн нөлөөлөл,бодлого, түүнчлэн гадаадын зарим орны эдийн засгийн хөгжлийн нууц, туршлагаас хувцаалсан нийтлэлүүд мөн монголын эдийн засаг 2015 онд ямар байсан, 2016 онд ямар болох төлөвтэй байгааг шинжээчийн өнцгөөс харсан, эдийн засгийн хөгжилд ямар бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй талаар бичсэн нийтлэлүүд 2015 оны эдийн засгийн трэнд нийтлэлд багтсан байна. 

 

 

1.Монголын эдийн засгийн төлөв 2016 онд (таамаг)

2. ҮЙЛДВЭРЖИХ ҮҮ, ЭС ОРШИХ УУ? 

3. Дээгүүр ярьж шийддэг засагтай доогуур дүнгэнэж амьдардаг бидний зовлон

4.Абэгийн айлчлал: Эрчим хүчний их хөрөнгө оруулалтаас мултарсан Монгол

5.ЭКСПЕРТИЙН ҮГ - Г.Мөнх-Эрдэнэ: 1072 хувьцаа үнэт цаас мөртлөө хөрөнгийн захаас хол байгаа нь харамсалтай

6.Та Хятадыг сонирхохгүй байсан ч Хятад Таныг сонирхоно 

7. Эдийн засгийн бодлого, олон улсын практик - Хямрал руу харвасан 3 сум буюу Абэномикс

8.Монгол улс өрсөлдөх чадварын индексээр дэлхийд 98-д 

9. Эдийн засгийн хэмжээ ба сайхан амьдрал

10. Богино хугацааны тактик, урт хугацааны стратегийн аль нь бидэнд дутагдаж байна вэ? 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon