ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Дундад Дорнод болон Хойд Африк 2015-2025 оны олон улсын харилцаанд

Тrends.mn Стратфор олон улсын харилцаа судалгааны инститүцээс 5 жил тутам гаргадаг арван жилийн урьдчилсан прогнозын хамгийн сүүлийн дугаар буюу 2015-2025 он хүртэлх дэлхий дахины хэтийн төлвийн тухай мэргэжилтнүүдийн шинжилгээг цувралаар орчуулан хүргэж байгаа билээ.

Цувралын өмнөх дугааруудад бүс нутгуудын гол тоглогчдын дүр зураг ирэх арванд хэрхэн өөрчлөгдөх тухайүндэсний үзэл, улс орнуудын эдийн засгаа хамгаалах арга хэмжээнүүд Европ тивд мөрдөж буй тоглоомын гол дүрмүүдийг хэрхэн өөрчлөх тухайОХУ-ын олон улс дахь байр суурь хэрхэн өөрчлөгдөж бусад бүс нутгуудад нөлөөлөх тухай прогнозуудыг хүргэсэн. 

Энэ удаад Дундад Дорнод, Хойд Африкийн бүс нутагт өрнөж буй зөрчил тэмцэл цаашид хэрхэх тухай, гол тоглогчид ямар үүрэг гүйцэтгэх тухай хүргэж байна. 

Дундад Дорнод, нэн ялангуяа Хойд Африкын дагуух Иран Левант хоорондын бүс нутаг үндэсний хямрал задралын үеийг туулж байна. Өөрөөр хэлбэл

Европын хүчнүүдийн 19, 20-р зуунд байгуулсан үндэстэн-улсууд омог, шашин, эсвэл хувьсан өөрчлөгдөж буй эдийн засгийн ашиг сонирхлын бүлэглэлүүд гэх зэрэг бүрдэл хэсгүүдэд задарч байна.

Бид Ливи, Сири, Ирак зэрэг оронд үндэстэн-улс хэрхэн өөр хоорондоо хил дамнан холбогдож, хэрхэн хоорондын дайнтай бүлэглэлүүдэд задарч өөрчлөгдөж байгааг гэрчилж ирлээ.

Энэ үйл явц 1970, 1980-аад онд төв засгийн газрын үйл ажиллагаа нь доголдож, эрх мэдэл дайтагч бүлэглэлүүдийн гарт шилжсэн Лебаноны загварыг давтаж байна. Гол хүчтэй бүлэглэлүүд нөгөө хэдээ ч дарж чаддаггүй, өөрсдөө ч дарагддаггүй. Тэднийг гаднаас дэмждэг, манипуляци хийдэг, өөрсдийгөө ч тэжээх чадвартай. Бүлэглэл хоорондын зөрчил хэсэг намжсан харагдавч хараахан дуусаагүй иргэний дайн болон даамжраад байна. Эрх мэдлийн хөндий вакуум үүсэхийн хэрээр жихадистуудад амьдрах орон зай үүснэ, гэхдээ энэ эрин дуусах үеэр дотоодын зөрчилдөө идэгдэж намжих болно.

Нөхцөл байдлыг гадны хүчээр намжаах боломжгүй. Гаднаас удирдахад хэрэгтэй хүч бүр огцом нэмэгдүүлж тооцсон ч АНУ-ын цэрэг армийн хүчийг ч давж гарна. Дэлхий дахины бусад бүс нутаг, нэн ялангуяа Оросын нөхцөл байдлыг бодолцоход АНУ-ын хувьд цаашид зөвхөн Дундад Дорнодод анхаарч байх боломжгүй болно.
Түүний зэрэгцээ ийм өөрчлөлт нэн ялангуяа Туркийн өмнөд хэсгийн Арабын улсууд, бүс нутгийн тогтвортой байдалд эрсдэл авчирна. АНУ-ын зүгээс зарим нэг бүлэглэлийн зүгээс учрах заналхийллийг зогсоохын тулд хязгаарлагдмал хүч ашиглан акц хийх боловч энэ нь яваандаа өөрчлөгдөнө. АНУ олон дивизийн хүчийг энэ бүс нутагт ашиглахгүй. Энэ асуудлаар өмнө нь АНУ бүтэлгүйтсэнийг өөрсдөө харж ирсэн хэрнээ бүс нутгийн ихэнх орон АНУ-аас манлайлах үүрэг горилох болно. Хүлээлт бодит байдлаас удаан өөрчлөгддөг.

Бодит байдал хүлээлтэд нийцэхгүй байхын хэрээр газарзүйн байршлынхаа хувьд, мөн харьцангуй нөөц боломжтойн хувьд нэг л улс Сири, Иракыг тогтворжуулах ажилд илүү оролцох үүрэг хүлээж үлдэнэ. Турк улс.

Одоогоор Турк Кавказ болон Хар Тэнгисийн ай сав дахь Арабын ертөнцийн зөрчилд хүрээлэгдсэн байдалтай байна. Өнөөг хүртэл харин эрсдлээс зайлсхийх байр суурь барьж ирсэн.

Туркд улс төрийн болон цэрэг армийн хувьд АНУ-ын оролцоо хэрэгтэй хэвээр байна. АНУ энэ эрэлтэд хариулах нь хариулна, гэхдээ Турк үнэ төлөх ёстой: ОХУ-ын нөлөөг хязгаарлахад гар нийлэх. АНУ Туркээс дайнд оролцох хэмжээний үүрэг тулгахгүй, өөрөө ч дайтахгүй. Гэхдээ Хар Тэнгис орчимд хамтран ажиллах шаардлага тавина. Турк ч Дундад Дорнодын бүс нутагт цэвэр бие даасан бодлого явуулахад хараахан бэлэн биш, АНУ-д төлөх ёстой үнээ төлж хамтрах болно. Энэ харилцаа яваандаа Гүрж, Азербайжаныг хамарна.

Арабын ертөнц дэх тогтворгүй байдал энэ эринийг дуустал үргэлжлэх төлөвтэй. Яваандаа Турк өмнөд зүгт дайнд татагдан ороход хүрнэ. Хил рүүгээ ойр дайтахаас сэрэмжлэхийн сацуу тийм дайнаас үүдэлтэй улс төрийн эрсдлээс зайлсхийхийн тулд. Хэдийгээр аль болох бага, аль болох удаан интервенц хийх боловч яваандаа оролцоогоо нэмэгдүүлэхээс өөрцгүй болно. Хэчнээн дургүй бай, Турк хил дагууд нь өрнөж байгаа хаосыг хэчнээн жилээр тэсч чадахгүй, түүнээс гадна нөхцөл байдлыг намжаах үүргийг хүлээх өөр орон байхгүй. Иран газарзүйн болон цэрэг армийн хувьд ийм үүрэг хүлээх нөхцөлд байхгүй, Саудын Араб ч адил. Туркийн хувьд эцсийн дүндээ Хойд Африк хүртэл эвсэл байгуулж тогтвортой байдлын төлөө ажиллах магадлалтай. Турк-Ираны өрсөлдөөн цаг хугацааны явцад ширүүсэх боловч Туркийн хувьд Иран, Саудын Арабтай хамтран ажиллах хөзрөө нээлттэй хэвээр үлдээнэ. Ямартай ч тоглоом хэрхэн өрнөсөн ч бай Турк төвийн тоглогч байх болно.

Туркийн анхааралд өртөх нь зөвхөн Дундад Дорнод биш. Оросын хүч сулрахын хэрээр Европын нөлөө Хар Тэнгисийн хойд эрэг зэрэг түүхэндээ Туркийн ашиг сонирхол чиглэж ирсэн бүс нутаг руу зүүн тийш нэмэгдэж ирнэ. Турк улс эдийн засаг, улс төрийн хувьд, магад цэрэг армийн хувьд ч эрх мэдэл, нөлөөллөө хойд зүгт тэлэх бодлого хэрэгжүүлэх магадлалтай. Түүний зэрэгцээ Европын Холбоо задарч, тус бүрийн эдийн засаг эсвэл зарим улс нь дорно зүгт налахын хэрээр Туркийн зүгээс тийм боломжтой үлдсэн ганц гүрний хувьд Балканы хойг дахь орон зайгаа нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

Энэ бүхнээс өмнө Турк улс дотооддоо улс төрийн тэнцвэрээ олох шаардлагатай. Энэ улс шашингүй улс ч мөн, Мусулмань шашинтай улс ч мөн. Одоо засгийн газар нь энэ зайг бөглөх гэж оролдож байгаа ч олон талаар шашингүйчүүд хэмээх нийгмийн том бүлгээсээ алсрах чиглэлд хазайгаад буй. Ирж буй жилүүд шинэ засгийн газар төрүүлж таараа. Энэ тогтворгүй байдал орчин цагийн Туркийн хувьд мөнхийн сул цэг нь юм. Бусад л орнуудын адил Туркийн нөлөөлөл дотоодын улс төрийн тодорхойгүй нөхцөл байдал дунд тэлсээр. Түүний зэрэгцээ, цэрэг арми, тагнуул, дипломат салбараа хэмжээ, чанарын хувьд ирж байгаа арван жилд нэмж хөгжүүлэх шаардлага тулгарна. Өөрөөр хэлбэл, дэлхийн дахин Турк улс бүс нутгийн нэг том хүч, гүрэн болж тодрох учиртай 10 жилийг туулж байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2466

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 68%