Ойрын ирээдүйд Монгол улс өөрсдийн эрчим хүчний өсөн нэмэгдэх хэрэгцээгээ хангаж чадахгүй болж манайхаас цахилгаанаа хангана гэж Өвөрмонголчууд дүгнэж байгаа.  Үүний тулд 220кВ эсвэл 500кВ шугам тавина. Одоо Оюу Толгой руу нийлүүлж байгаа цахилгаанаас илүү их хэмжээний цахилгаан Монгол руу нийлүүлж арвин зоос олно.

 Алсдаа БНХАУ-ын урд хэсгийн цахилгааны хэрэгцээ өснө, хойд хэсэгт байгаль орчны асуудал улам хүндэрнэ. Дээрээс нь тэд өндөр хөгжөөд, робот энэ тэр хийхэд оюун ухаан мөнгө төгрөгөө зарцуулна уу гэхээс нүүрс шатааж цахилгаан үйлдвэрлэдэг бохир бизнесээ багасгана. Тэгээд хэрэв Орос, Монголд цахилгааныг хямдхан үйлдвэрлэвэл авна. Аваад Өвөр Монголын сүлжээгээр дамжуулаад урагш нийлүүлнэ. Стратегийн хяналтыг Өвөр Монголын сүлжээ мэдээж тогтооно. Худалдан авагч өөрийн сонсох дуртай хөгжмөө захиална.

Экспорт өсөж байвал Монголд хэрэгтэй учраас тустай хэрэг. Гэхдээ 2-р ээлжийн хоол гэдгийг ойлгох хэрэгтэй. Юу юугүй Хятадууд манайхаас цахилгаан аваад эхлэхгүй, одоохондоо тэдэнд ашиггүй. Бидэнд зарах сонирхол нь давамгайлна. Яг л одоо зарж байгаа шиг гэхдээ илүү ихийг зарах сонирхолтой. Яваандаа цахилгаан үйлдвэрлэхээс илүү чухал салбарууд нь давамгайлах цагт Монголоос халтар хар нүүрс тээхийн оронд цахилгаан авахыг илүүд үзнэ. Энэ бол  цаг хугацааны асуудал.

 Мөн Азийн нэгдсэн сүлжээнд орсноор Монголд алсдаа цахилгаан экспорлох давуу тал үүснэ. Хоёрдугаарт сүлжээний доголдол, найдвартай ажиллагаанд санаа зовох зүйлгүй болно. Гуравдугаарт хэтдээ бүс нутгийн нэг том системийн хэсэг байх уу? эсвэл хараат бус систем бий болгох уу? гэсэн сонголтын өмнө ирнэ. Аль нь дээр үү? Экспортлох зорилгоор том сүлжээтэй холбогдож, бие даасан дотоодын жижиг сүлжээ хөгжүүлэн “хослуулж” болох уу?

Хараат бус гэдэг нь олон жижиг дунд хэмжээний нүүрс сэргээгдэх гэх мэт янз бүрийн эх үүсвэрүүдийг хослуулан холбосон ухаалаг сүлжээ. Эдийн засгийн хувьд бүс нутгийн том системтэй өрсөлдөхөд хүнд болох байх. Гэхдээ технологи бас юмыг огцом өөрчилж болно. Монголын хүнгүй шахам том нутагт өөрийн  гэсэн онцогтой хараат бус, ядаж хагас хараат, хагас бие даасан систем алсдаа хэрэгтэй. Технологи тийм боломжийг олгоно.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4672

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%