Нийтлэл 06 сарын 21, 2019

Дайн яагаад гардаг вэ?

Хүний зорилго жаргалтай байх юм бол хүн төрөлхтний зорилго мөн л жаргалтай байх болов уу. Аз жаргалтай байх тухай өмнөх нийтлэлийг эндээс уншина уу.

Эндээс гарч ирэх нэгэн асуулт Хүмүүс яагаад Дайн хийдэг вэ? Дайн хийх шийдвэр хаанаас гардаг вэ?

Дайн гарах шалтгаан

            ОУХ-ны онолын голлох сургууль болох Реализм[1]-ын онолоор Дайн гарах нь гарцаагүй. Дайн гарах үндсэн шалтгаан нь Хүний төрөлх зан төлөв буюу натуртай холбогдоно гэж ихэнхи реалистууд тайлбарладаг. Хүн төрөлхийн сайн биш учир дайн гаргаж л таараа гэх санаа. “Хүний асуудал” философид ихээхэн яригддаг. Хүн сайн уу , муу юу ?

Төрөхдөө ямар байдаг, яадаг тухай нилээдгүй маргаанууд, онолууд явдаг. Хүн бол төрөлхийн сайн амьтан харин түүнийг нийгэм муу эсвэл муухай болгодог гэсэн Жан Жак Руссо[2]-гийн санаа. Нөгөө талаас хүн хүндээ чоно байна, хүн төрөлхийн амиа хичээгч үзэлтэй гэсэн Жон Локк[3] болон Томас Гоббс[4] нарын санааг цохон тэмдэглэх хэрэгтэй.

Дайнын тухай уг сэдэвтэй холбогдуулан  философич Имманиуел Кант[5]-ын нэгэн санааг энд тусгах нь зүйтэй Кант:

 Хүн бүхэн , хүн төрлөхтөн тэр чигээрээ боловсролтой болсон соён гэгээрсэн цагт дайн гарахгүй байна.

            20-р зуунд дайнаас үүдэн 123 сая хүн[6] амь насаа алдсан байдаг. 100 жилийн дотор 123 сая хүн амь насаа алдсан ба 21-р зуунд ч дайнууд үргэлжилсээр байна. Афгинастан, Иран, Сири,Иемен,Сомали, Нигер зэрэг орнуудад өнөөдөр буюу /2019.06.20 /дайнтай байгаа бол Их гүрнүүд болох АНУ-БНХАУ хоорондын худалдааны дайн мөн үргэлжилж байна. Худалдааны дайны тухай эндээс уншина уу.

Дайн улс дотор/иргэний дайн/, улс хоорондын /Халх голын дайн/, улсууд хоорондын /Дэлхийн 1,2-р дайн/, Шашин хоорондын /30 жил/ , Систем хоорондын /Хүйтэн дайн/, Иргэншил хоорондын, Худалдааны дайн , гэх мэт үргэлжилнэ. Дэлхийн дайнгүй өнгөрөөсөн өдөр цөөхөн мэт.

Дээрхээс харвал мөн зарим түүхийн үечлэлийг харвал хүн төгс биш учир дайн хийсээр байгаа мэт.

Дайнд давуу тал байгаа юу?

Зарим судлаачид дайны үр дүнд зарим улсууд давуу байдлыг олж авдаг хэмээдэг . Дэлхийн 1-р дайн эхлэхэд өртэй байсан АНУ дэлхийн 2-р дайны дараа авлагатай болж үлдсэн байдаг.

Мөн Системийн хоорондын дайн буюу ЗХУ-аар ахлуулсан Социалист систем ,АНУ-аар ахлуулсан Либерал ардчилсан систем хоорондын дайны үр дүнд техник технологи хурдацтай хөгжсөн  интернеттэй болсон зэргийг дурьдаж болох талтай.

Хүмүүнлэг биш ч гэсэн Дэлхийн хүн амын хэт өсөлтийг багасгасан байх магадлалтай.

Харин дайны сул тал гэдэгт хувь хүний хамгийн үнэ цэнэтэй зүйлс болох амь нас орно. Дайны үр дүнд энгийн ард иргэд хамгийн ихээр хохирдог. Жирийн иргэн дайнд татагдаж, дайнд амь насаа алддаг. ОХУ Дэлхийн 1,2-р дайнд ялалт байгуулсан ч маш олон хүнээ алдсан байдаг.

Дайн хийх шийдвэрийг хэн гаргадаг вэ?

            Дайн хийх шийдвэрийг улс төрчид төрийг удирдаж буй хүмүүс гаргадаг. Хүний буюу тухай лидерийн төрөлхийн бусдаар хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хэрэгцээн дээр үндэслэн дайн хийх шийдвэрийг удирдагч ,эсвэл лидер гаргадаг. Энэ тухай Plato Thymos гэсэн ойлголтыг гаргаж ирсэн байдаг.  Ихэнхи хүн байгаа зүйлээсээ илүүг хүсдэгтэй адил улсыг удирдаж буй эрхэм эдийн засаг, цэрэг зэвсгийн нөөц их байх тусам газар нутгаа томруулж ашигтай байрлалын төлөө тэмцэх хандлагатай.

Дайн хийх шийдвэрийг ихэвчлэн удирдагчид гаргадаг бол Удирдагчыг хэн гаргаж ирдэг вэ гэсэн асуулт гарч ирнэ.

Хаант засаглалтай орон дэлхий дээр маш цөөхөн ба дэлхийн ихэнхи улс орон төлөөллийн ардчиллын дүрмээр явдаг буюу удирдагч хэн байхыг сонгодог. Удирдагчид , лидерүүдийг ард түмэн өөрсдөө сонгодог. Өөрсдөө сонгож буй энэ тогтолцоо нь хүн төрлөхтөний хувьд маш том ололт мэт. Харин сонголт сайн эсхүл муу байх магадлалтай.

Ямар засаглалын хэлбэр улс оронд тохирох тухай олон философчидийн маргаан явдаг. Масс бүдүүлэг учир сайн сонголтыг хийж чадахгүй гэх хандлага нилээдгүй байдгийг энд дурьдах нь зүйтэйн зэрэгцээ Дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлсэн Гитлер 1932 оны Германы Ерөнхийлөгчийн сонгуульд унасан 33 онд Канссел[7]-оор томилогдсон байдаг.           

            Төлөөллийн ардчиллын дүрмээр ихэнхи улс орон удирдагч хэн байхыг лидер хэн байхыг сонгодог тул Ард түмэн зөв сонголтыг хийх хэрэгтэй мэт. Харин зөв сонголтыг хийхийн тулд ард түмнээс нилээдгүй боловсрол шаардана. Боловсролыг хувь хүн өөрийн хичээл зүтгэлээр олж авдаг. Төрийн зарим дэмжлэг хэрэгтэй ч боловсролтой байхад хувь хүний хичээл зүтгэл маш том үүргийг гүйцэтгэнэ. Хэрэв хүн бүр боловсролтой болсон тохиолдолд дэлхий дээр дайн гарахгүй байх боломжтой.

 Дайныг яагаад хийдэг вэ?

            Улсын эдийн засаг томрох тусам дайн хийх магадлал нь ихэсдэг байх талтай. Цөмийн зэвсэг , танк, пуужин, цэргийн тоо зэрэгт их гүрнүүд ихэд анхаарал хандуулдаг. Хандуулдаг байсан, хандуулсаар ч байгаа. Аливаа улсын эдийн засаг  томрох тусмаа батлан хамгаалахад гаргах зардлын тоог өсгөдөг. Үүний цаад шалтгаан нь юу вэ? Дайнд бэлддэг үү эсвэл дайн болвол сэргийлэхийн тулд батлан хамгаалах хүчээ нэмэгдүүлдэг үү  гээд маш олон асуултууд үүснэ.

Дайн эхлүүлэх гол шалтгаан бол хүчийг олж авах одоо байгаа хүчийг нэмэх,эрх мэдлийг нэмэх гэсэн санаа мэт. Дайныг хүчний төлөө,эрх мэдлийн төлөө,нэр хүндийн төлөө л хийдэг. Дайнаас ард түмэн хамгийн их хохирдог. Ялсан ч ялагдсан ч дайны үр дүнд олон хүн амь насаа алддаг.

Орчин үеийн Олон улсын харилцаанд улсууд хоорондын харилцаанд зөрчил мөргөлдөөн нилээдгүй байгаа.

Олон улсын харилцаанд улс бүр тэгш эрхтэй оролцоно , аливаа улсын хил халдашгүй дархан байна. Үүнийг НҮБ-н гишүүн бүх улс хүлээн зөвшөөрсөн байна гэж заадаг ч Крымын асуудлыг харвал бүх улс тэгш биш эрхтэй оролцдог. Их гүрнүүдийн ашиг сонирхол давамгайлж байгаа тухай эндээс уншина уу

Тэгш биш эрхтэй байгаа учир жижиг улсын иргэд боловсролд анхаарал хандуулах хэрэгтэй мэт. Боловсролын тухай  энэ бичлэгийн үзэхийг санал болгож байна.

Жижиг улсын иргэд эх орныхоо төлөө магад хамгийн сайн хийж чадах , хийх хэрэгтэй зүйл бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон талын мэдлэг олж авах хэрэгтэй мэт. Улсын төлөө ,дайнгүй нийгмийн төлөө.

Дэлхийн бүх иргэд боловсролтой болсон тохиолдолд дэлхий дээр дайн гарахгүй.Улсын төлөө, дайнгүй нийгмийн төлөө боловсролтой болох шаардлагатай ажээ.

Зарим дүгнэлт:

  Хүн төрөлхийн хувиа хичээгч тул дайн гарсаар байх болно хэмээн ОУХ-ны реалист онолчид үздэг ба өнөөдрийн байдлаар нилээдгүй улсад дайн болж байна.

20-р зуунд дайнаас үүдэн 123 сая хүн амиа алдсан тоон мэдээлэл байдаг ба 21-р зуун гарсаар ч дайн дуусаагүй зарим улсууд болох Афгинастан, Иран, Сири,Иемен,Сомали, Нигер гэх улсуудад дайнтай байна.

Хүний буюу тухай лидерийн төрөлхийн бусдаар хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хэрэгцээн дээр үндэслэн дайн хийх шийдвэрийг удирдагч ,эсхүл лидер гаргадаг.

Хүний сайн муугийн тухай олон ойлголтууд байдаг.Удирдагч ,лидерүүдийг ард түмэн өөрсдөө сонгодог. Төлөөллийн ардчиллын давуу байдлыг ашиглан зөв сонголтыг хийх хэрэгтэй. Зөв сонголт хийхийн тулд ард түмэн боловсролтой байх хэрэгтэй.

    Нийгмийн ихэнхи асуудал хүнтэй шууд холбоотой байдаг учир хүн дээр ихээхэн төвлөрөх хэрэгтэй мэ Орчин үеийн Олон улсын харилцаанд Их гүрнүүдийн ашиг сонирхол давамгайлж буй учир жижиг улсын иргэд илүү их боловсролтой байх хэрэгтэй.  Дайнд сайн муу тал байх талтай ч энгийн ард иргэд хамгийн их хохирдог. Хамгийн үнэ цэнэтэй зүйл болох амь насаар хохирдог.  Хүн төрлөхтөн боловсролтой болсон тохиолдолд дайн гарахгүй байх магадлал өндөр.  Ирээдүйд том хэмжээний дайн гарсан тохиолдолд жижиг улс ухаантай тоглолт хийх хэрэгтэй. Ухаантай тоглолтыг хийлгэхийн тулд ард түмэн боловсролтой болсон байж зөв хүнийг сонгох шаардлагатай.

2019.06.20

[1]Political Realism in International Relations

 https://plato.stanford.edu/entries/realism-intl-relations/

[2] Jan Jak Russo https://plato.stanford.edu/entries/rousseau/

[3] Locke believed that human nature allowed people to be selfish.

[4] Man is a wolf to man

[5]War seems to be ingrained in human nature, and even to be regarded as something noble to which man is inspired by his love of honor, without selfish motives.

[6]Death in Wars https://www.clingendael.org/sites/default/files/pdfs/20060800_cdsp_occ_leitenberg.pdf

[7]Germany 1933 : From democracy to dictotarship https://www.annefrank.org/en/anne-frank/go-in-depth/germany-1933-democracy-dictatorship/

Сэтгэгдэл бичих

arrow icon