Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
Таныг манай улсад 2013 оны 03-р сарын 30-нд айлчилж байхад бичсэн захиагаа дахин сийрүүлж байна.
Эрхэм Шинзо Абэ,
1. Японы ард түмний хөрөнгөөр 55-н дунд сургууль барьж өгсөнд гүнээ талархая. Тэр сургуулиудад Монголын ядуу хүүхдүүд нэг ширээнд шахцалдахгүй сууж эрдэм ном сурдаг болж байна. Манай төрийн хулгайч нар 550 сургууль барих мөнгө алга хийсэн. Өнөөдөр захын хорооллуудад хүүхдүүд 3-н ээлжээр хичээллэж буй зовлон хэвээр л байна.
2. Эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторын тоног төхөөрөмжөөр туслаж буйд мөн талархая. Та бүхэн дунд сургуулиуд барьж өгөөгүй бол 30-н жилд хүүхдийн ганц ч эмнэлэг бариагүй манай Төр сургуулиуд барихгүй байх байсан нь тодорхой. Манай Төрөөс төрсөн тэрбyмтангyyд бараг өрх бүр эмнэлэгтэй байх мөнгийг ичихгүй үрчихсэн.
3. Зам, гүүр барьж өгч буйд бас талархая. Тэгээгүй бол ганц гүүрэн дээрээ шаваад, ганц төв замаараа хахаад, түгжрээд, зодолдоод байж байх байлаа. Уул нь бид зам, гүүр, тунел, давхар зам бүр Метро барьчих хэмжээний хөрөнгөө хэдхэн этгээдүүддээ идүүлчихээд сууж байна.
4. Та Буянт-Ухаагаас хотын төв хүртэлх замыг янзалсангүй гэж ЖАЙКА-г шүүмжиллээ гэх мэдээг харлаа.
Манай сэтгэлгүй хулгайч нар Буянт-ухаагаас хотын төв хүртэл хэд хэдэн давхар зам барих мөнгийг нь хулгай хийгээд идчихсэн.
Олон улсын ганцхан буудал маань харанхуй, өмхий, гадаа талбай, өнгө үзэмж болон онгоц буух зурвас нь авах юм байхгүй ээ. Энэ бүгдэдээ зориулсан мөнгө хөрөнгийг хулгайч нар нь нийлээд идчихдэг юм.
Орчин үеийн тохилог Онгоцны буудалтай болохоо Монголчууд бид хоног тоолон хүлээж байна.
Одоо Японы ард түмнээс өгч буй энэ их сайхан сэтгэл, хөрөнгө мөнгөний тусламжаа зогсоо !!! Бид та нараас ичиж байна.
4 жилийн өмнө байгалийн гамшигт өртсөн хот, мужаа Та бүхэн сэргээгээд босгочихлоо. АЦС-уудаа сэргээгээд хөгжлийн төлөө ажиллаж байна. Гэтэл манай УБ-т утаа, бөглөрөл, харанхуй гэсэн гамшигт өртөөд 10-н хэдэн жил болоход сэхэж чадахгүй улам л өвчин нь даамжирч Гамшигт автаад байна даа.
Бид та нараас 5 дахин олон газар нутагтаа гэж онгирох боловч бүр бараг 50 дахин цөөн хүн амтай гэдгээ мартаад байдаг араншинтай улс.
Том торгон дээл өмсөж, ядуу айлын сууцны үнэтэй том чулуу өвөртөлсөн, албан тушаал хөөсөн феодал этгээдүүд олшроод буй нь бидний Төрийн хавдар болоод байна.
Өөрт буй баялгаараа улс орнууд хөгжин дэвжиж байна. Гэтэл бид баялaгтай байж өрөнд ороод ухраад байж байна.
Шинжлэх ухаанд үл итгэсэн зориггүй, үлбэгэр, хүмүүсийн ам дагуулсан сонгууль харсан улстөрчдөөсөө болон бид хохирсоор, хоцорсоор, хордсоор л аж төрж байна даа.
Таны айлчлалд амжилт хүсэе! Доктор, М. Найданхүү.
Нийт санал: 477
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?