Якүзагийн ертөнцөд онцгой байдал үүсээд байна

image

Японд 21 якузагийн бүртгэлтэй бүлэглэл байдгаас хамгийн том нь Ямагүчи-гүми бүлэглэл. Цагдаагийн мэдээллээс үзэхэд, 21 бүлэглэл нийт 22 мянга гаруй хүнтэйгээс 10 мянга нь энэхүү Ямагүчи-гүмид харьяалагддаг. (2014 оны сүүлийн байдлаар)

Гэтэл, японы гэмт хэргийн хамгийн том энэ бүлэглэл энэ оны 8 дугаар сард гэнэт задарч, 2 хуваагдсанаар цагдаагийнхан болон жирийн иргэдийн дунд 30-аад жилийн өмнөх үйл явдал давтагдах вий гэсэн болгоомжлолыг үүсгээд байна. 1984 онд эхэлсэн бүлэглэл хоорондын дайн 5 жил үргэлжлэн, 300 удаагийн том жижиг мөргөлдөөнөөр 30-аад хүний аминд хүрч байсан юм.

Ямагүчи-гүми бүлэглэлийн одоогийн толгойлогчийн төрж гарсан уугуул бүлгэм Коодоокай нь Нагоя хотод төвтэй бөгөөд бүлэглэл задрах болсон гол шалтгаануудын нэг нь толгойлогч Шинода бүлэглэлийн төвөө одоогийн Кобэ хотоос Нагояд шилжүүлэх гэж оролдсоноос болсон гэсэн таамаглалууд ч байгаа юм.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%