Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
Бид уулын мухарт байх шороон ордны асуудал дээр бүх нийтээрээ анхаарал хандуулж, тэмцэл хийх хэрнээ хүүхдийнхээ асуудлуудыг харсаар байж огт ярилцахгүй сонин улс шүү. хүүхдийг тойроод шийдэх мянган асуудал байна.
Маш олон хүнээс "хүүхэд цэцэрлэгт яваад л өвдчих юм, эдгээгээд аваачаад өгнө ахиад өвдөөд ирнэ" гэдэг үгийг сонслоо. Цэцэрлэг бол хүүхдийн өвчлөлийн эх үндэс болчихоод байгаа юм байна гэж ойлголоо. цэцэрлэгийн хүүхэд бүр дор хаяж нэг удаа цэцэрлэгээсээ өвчин авчирдаг юм бишүү. Тэгээд эцэг эх эдгээнэ. Маш их мөнгө эм тарианд явна. Цэцэрлэгт яавж байгаа хүүхдийн тоогоор үржүүлвэл хүүхдийн эм тарианы бизнес хиймээр санагдахаар тоо гарна.
Хэдийгээр хувь эцэг эхийн хариуцлага чухал ч гэсэн хүүхэд бүр өвдөнө гэдэг нэг юм хийх ёстойг л харуулаад байна даа.
Фэйсбүүкээрээ хүмүүсийг бухимдуулмааргүй байгаа ч бүх нийтээрээ санаа тавих ёстой асуудал мөн болохоор яаж ийж байгаад иймэрхүү асуудлуудаа хүмүүсийн анхаарлын төвд оруулж баймаар санагдах юм.Уулын мухар дахь шороон ордоос илүү үнэтэй баялаг байгаамдаа бидний хүүхдүүд.
Нийт санал: 483
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?