Эмч нар өдөр бүр хүчирхийлэлд өртдөг

image

Эмнэлгийн үйлчилгээ авч эмчилгээ хийлгэн, хяналтад орж эрүүл болно гэдэг дан ганц эмчийн хийх зүйл биш. Эмчлүүлэгч өөрийн өвчин, эрүүл мэндийн одоогийн нөхцөл байдлыг маш сайн ухамсарлаж хариуцлагатай байхаас гадна тодорхой хэмжээний сахилга бат, тэвчээр гаргах шаардлагатай байдаг.

Хориглосон хоол идээд, эмээ дутуу ууж хаях юм уу эсвэл огт уухгүй орхих эсвэл элдэв хорхой шавж идэх, уламжлалт аргатай холих гээд есөн шидийн санаанд багтамгүй дур мэдсэн эмчилгээ хийлгэж өөрөө хохирчихоод муу хэлсэн эмч нартаа л ирдэг.

Боддоо та нар, эмнэлгийн хоол иддэг хүн ховор ш дээ. Эмнэлгийн хоол амтгүй гээд нөгөө өөх тосоо шаргалтуулаад гэрээсээ зөөлгөөд л иднэ. Хүний төлөө өвдчихсөн юм шиг хамаг хүний ажил алдуулж хоол унд зөөлгөөд төвөг баймаар. Хоол боловсруулах замын эмгэг, дотоод шүүрлийн өвчнүүд гээд төрөл төрлөөр нь ангилсан өвчинд тохирсон хоолны амт сул байх нь ойлгомжтой. Уг нь хийж байгаа эмчилгээ, хоол 2 уялдаж байж төгс эмчилгээ болдог.

Цаашлаад жишээ хэлье.
Хаяган дээрээ тогтвортой байдаггүй, дахин шинжилгээ өгөөгүй, хөдөө алга болчихсон, өрх нь эрээд олоогүй, жирэмсэн болсон эсэх нь ч мэдэгдээгүй явж байсан хүн гучин хэдэн долоо хоногтой гэнэт өвдөж ирээд яах ч аргагүй болчихсон байвал яах вэ? Ийм тохиолдол эмнэлгүүдэд их байдаг. Үзэлцэж байж амийг нь авч үлддэг. Гэтэл телевизийнхэнд зүгээр л хүн алсан мэтээр яригддаг. Энэ нь эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн сэтгүүлч бараг байхгүйтэй холбоотой. Уг нь сэтгүүлч нар эндэгдэл болоод эхтэй холбоотой бүх шүүмж хуралд сууж баримтуудыг шалгахад оролцон үнэн зөвийг нь тогтоож байж мэдээлэл, нэвтрүүлгээ хийх ёстой. Даанч тийм тогтолцоо алга даа. Зүгээр л сенсаци болгоод өөрийн хүссэнээр тайлбарлаад орхичихдог.

Зарим эцэг эхчүүд эмнэлэг дээр бүр санаанд оромгүй үйлдэл ч хийдэг. Хувцас өлгүүлэхээс эхлээд биеэ угаагаад ядаж үнэр танаргүй ирэх зэрэг хувийн ариун цэвэр бол бүр нойл. Өөрсдөө нэг их ганган хүмүүс хурц унэртэй ус цацаад ороод ирдэг хэрнээ хувцсаа тайлахад л нуль өмхий үнэртдэг. Могой, мөнгө шэйрлээд баяжина гэсэн ойлголттой хүмүүс дүүрчихээд байхад арга ч үгүй байх. Өвдөж өвдөж эцсийг нь тулгаж эмнэлэгт ирчихээд гэнэт хариуцлагатай эцэг эх, ар гэр болоод эхэлдэг.

Эмч нарыг маш их буруутгаж, элдэв баримт цуглуулдаг. Хариу хэлбэл биеэ өмөөрсөн гэмт хэрэгтэн болгодог. Тиймээс ч энэ олон нийтлэл өгүүлэлд эмч нарын хариулт, тэдний нөхцөл байдлыг бичсэн мэдээлэл нэг ч байдаггүй. Тэд ч өргөсөн тангарагаа бодоод дуугүй байгаад сурчихсан. Яс юман дээрээ эмч эмнэлгийн ажилчид өдөр бүр хүчирхийлэлд өртдөг. Тэгсэн ч гэсэн бас л дуугүй тэвчдэг.

Нийгэм, эрүүл мэндийн тогтолцоо нь гажуудчихаад хуулиуд нь хоорондоо зөрчилтэй байхад бид яах уу? Бор зүрхээрээ нөгөө лайтай тангарагтаа үнэнчээр зүтгэдэг. Хяналтгүй эмийн дур мэдэн худалдан авалт, хуурамч эм, сүлжээний бизнесийн буруу суртал хэрэглээ(Одоогоор сэтгэц болон мансуурах эм, хөнгөлөлттэй эмийн жор л жорooр олгогддог)...

Тэгвэл тэр багаж, тоног төхөөрөмжөөрөө хангаад, эмээ хяналтад оруулаад, хуулиудаа засаад, эмнэлгээ шинэчлээд , төлбөрт үйлчилгээнд оруулаад , эмч нараа сургачих л даа. Эсвэл улсын эмнэлгүүдээ хувийн менежменттэй болгочих. ( ганц 2 амжилттай ажиллаж бгаа хувийн менежменттэй эмнэлэг бий). Энэ засагт чинь та нарын яриад хараагаад байдаг тэнэгүүд байдаг гэж бодож байна уу? Эцсийн эцэст энэ бүхнийг ийм байлгаж хувийн бизнесээ цэцэглүүлэх боломжоо бүрдүүлсэн хууль баталж суугаа асар нарийн тооцоотой ухаантнууд байдаг шүү дээ. Та нар тэгж сэтгэж чадах ч үгүй.  

Эмч нарын цалин 500,000- 800,000 төгрөгийн хооронд байдаг. Цалингаа сардаа 2 хувааж зээлээ төлөөд дуусгана. Хахууль авахаас яадаг юм. Үнэгүй юм гэхээр бардам доромжилж харьцдаг. Авч чадаж байгаа нь аваг. Татварынхан, гааль, шүүхийнхэн, улс төрчид бүгд л хэдэн сая, тэрбумаар нь авч байна ш дээ. Надад нэг татварын байцаагч хүүхэн 60 сая төгрөг олоод  яаж үрсэнээ гайхуулан ярьж байсан. Тэр хүний яриа надад сонин байгаагүй би тэгж амьдрахыг хүсэх ч үгүй. Гэхдээ өнөөгийн байдал ийм л бна. Яадаг юм зуун мянга, тавин мянган төгрөгөө ав.( аргаа барж хэлж байгаа үг). 

Нэг хүн нас барахад эмнэлэг, яам, тамгийн газар заавал хурал цуглаан зарлан шүүмж хэлэлцүүлэг хийж хаана алдаа гарсныг хайдаг. Түүнд чиглэсэн арга хэмжээ болоод цаашид чиглүүлэн хийх зүйлээ ч ярилцдаг.

Гадаадад жижигхээн эм шиг, 2 талдаа 3D камертай капсул залгиулаад 24 цагаар бичлэг хийгээд хоол боловсруулах замыг нь дурандчихаж байхад бид хэдэн гуурс хоолойтойгоо зууралдсаар л байгаа. За тэр гуурс хоолойн ариутгал цэвэрлэгээ, арчилгаа гэж түм буман ажил.

Дүүргийн эмнэлэг гэхэд ачааллаа дийлэхээ болиод өдөрт 32 хүн үзэх ёстой эмч өөртөө дусал залгачихаад 80-90 хүн үзээд сууж байдаг. Та амраач гэхээр намайг хэн орлох юм эд нар чинь гэр олж очоод бараг ална шүү дээ гээд л сууж байдаг. Хүн хүчээ нэмье гэж судалгаатай нь цуг бариад очихоор мөнгө төсөв хүрэлцэхгүй байгаа хүчээ дайчил, нөөц бололцоогоо ашигла гэдэг.

Эмч ажилчид мэргэжлээс шалтгаалах халдвар аван өвчлөх байдал элбэг тохиолддог. Ажлын байран дээрээ өдөр шөнөгүй байж 15 минутын зайтай зогсоо зайгүй хүн үзээд, завсраар нь гэрийнхэнтэйгээ холбоо барихыг андахгүй. Орж ирээд л утас оролдоод зүгээр сууж байж гэж загнана.

Компьютерт дотоод сулжээ байхгүй баахан бичиг цаас хөтлөх түмэн ажилтай. Шөнө дуудагдана, таксигаар очихоор дуудлагад зарцуулж олгох мөнгөнөөс 2-3 дахин илүү мөнгө гарна. Түргэний машин нь ирээд замдаа эмчээ аваад явахаар хүнээ биш хүүхэн сулгаад л явж байсан даг гэж ирээд л чичилнэ. Өвлийн хүйтэн байсан ч дотор, гаднагүй цагаан нөмрөгөө өмсөөд явах уу ? 

150,000 хүн ам тутамд хүүхдийн хоёрхон түргэний машин , 2 эмч ....  Ачаалалтай үед нэг шөнө үзүүлэх хүүхдийн тоо 150 дөхнө. Нэг эмч нь хаа холын захын хорооллын дуудлагад явна. Замдаа машин нь эвдэрнэ, нохойд хөөгдөнө, хүнд зодуулна ёстой шог. Үлдсэн эмч нь зүгээр л барьж идүүлж байгаа юм. Яаж сайхан ааштай таныг сонсож, тайвшруулах гээд аргадаад суух уу?

Тэр олон хүн байхад ганц өөрөө өвдсөн юм шиг яаралтай ирж байгаа хүн урдуур нь оруулсны төлөө галзуурна. Эмч нар өдөр бүр хүчирхийлэлд өртдөг. Бүр зодуулж цохиулна, ер нь загнуулах бол юу ч биш. Ийм л бх ёстой юм шиг тэвчээд сурчихсан.Алуурчин, юм мэддэггүй гээд л дайрна.

Хувийн эмнэлгээ сонго л доо. Тэр тоноглогдсон хувийн эмнэлэгт оч, солонгос яв. Үгүй л байхгүй юу бүгд улсын эмнэлэг рүү чихнэ. Хувийн эмнэлэгт болохоор нүсэр мөнгө төлөөд аймаар томоотой сууж байна даа. Жилийн 8000 төгрөгний эрүүл мэндийн даатгалд өгсөн мөнгөө нэг их юм өгчихсөн юм шиг үйлчлүүлэгч бол хаан гээд пээдийж ирээд л загнана. Бас дэндүү гоё орчин, үйлчилгээ шаардана. Ийм ачаалал дунд яаж ?

Умайдаа сул шингэнтэй татчихсан хүнийг яаралтай урдуур нь оруулсан чинь тайлбар шаардаад  уурлаад байсан ахад аргаа ядаад " Ах минь хана угааж хаалга арчихад хүртэл эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар ажиллаж, хянагддаг юм. Яаралтай хүнийг дугаар харгалзалгүй шилжүүлж оруулах ёстой" гээд тайлбарлатал " Хахаха хана шал угаахад хуртэл тушаал энэ тэр гээд худлаа ярих юмаа олж ядах юмаа" гэж нөгөө өвчтэй хүн маань тас тас хөхөрч билээ. Ийм л түвшинд...

Хүүхдийг чинь бүх эмч нар ХЕЦМ гээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эмблемтэй нэг л стандартаар үзлэг хийж оношилдог юм шүү дээ. Шинжилгээ хийнэ, үзнэ дүгнэлт гаргана, эмчилгээ эхний 3 хоног үр дүн гарч байгаа эсэхийг харна үгүй бол өөрчилнө. Хөнгөн эмнээс эхлээд хүч нэмнэ. Хатгаа авсан хүүхдийн уушигны цулцан сэргэтлээ дор хаяж 3 сар болдог. Гэтэл эцэг эхчүүд нэг хоноод хүүхэд нь эдгэчих юм шиг ойлгодог. Робот биш тослоод арчаад, сэлбэг солиод шууд эрүүл болохгүй шүү дээ.  

Аль болох хөнгөн эм, гэрийн арчилгаа асрамжаар дарахыг хичээнэ. Даанч хүүхдээ хаяж, хүнд даатгачихаад ажил гээд алга болно. Асарч тордохгүй хэрнээ хэрүүл хийхдээ аймшигтай хариуцлагатай. Больцгоо л доо. Эмч ч, өвчтөн ч аль аль талдаа хариуцлагатай, ухамсартай байж өвчин эдгэдэг юм. Би ийм арчаагүй байдал хэдэн мянгыг ч дэлгэж чадна. Төвөг ингээд дуусгая.

Нэмээд нэг эмэгтэйн эшлэлийг оруулъя.

Nasa Jargal
manai mongol uls ehiin endegdel ihtei ornoos ehiin endegdel dund zergiin tuvshinruu shiljij bgaa myanganii hugjiliin zoriltiin daguu olon hutulbur heregjuulj baij iim hemjeend hurch bgaa tsaashid ch ulam saijrah ni todorhoi Gol hevlel medeellinhen uchiriig oloogui shuud l emch emnelegiin buruu yum shigeer sensatsi hiih ni buruu ....bas nemj helehed jiremslelt turult gedeg mash ersdeltei bdal bdag zugeer hun arhag uvchtei baij bgaad nas barval ar geriinhen ni setgelzuin beltgeltei taivan huleej avdag ehiin endegdel gedeg turuh gj bsan eh hedhen tsagiin dotor l boldog uchraas ar geriinhen mash hetsuu huleej avdag tiimdee ch eh barih emegteichuudiin emch nar gomdol urguduliin daguu baitsaagdah ni hamgiin ih bdag...

Nasa Jargal
tiimees ohid busguichuud min eruul mendee anhaaral tavih hamgiin chuhal jishee ni olon abort hiilgej bsan emegtei turuud ihes garahgui , ihes shigdeh hundrel bdag ingeed hedhen minutiiin dotor tsus aldaj amia aldah ersdel bii boldog ... gol ni shalgaan ni umnuh olon udaagiin abort umain dotor salst sorvijil uurchult bdag ....geh metchilen olon asuudal bdag ter bolgoniig humuus meddeggui ... setguulch nar humuust medeelel hurgehdee jaahan ch bolov bichih gej bgaa sedvee sudalj uzeh heregtei

 

via Gegee Gege

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 458

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%