Фэйсбүүк трэнд: Ухаан орсон цагаасаа улс орон сайхан болно гэсэн үлгэрт итгэсэн

image

Би гэж байгаад биччих үү? Саяхан 34 хүрлээ.

Оюутан ахуйдаа хүртэл тамхи ширхэгээр зарж, мөхөөлдөс, ундаа борлуулж, цагаан утас барин явж хүн яриулж, гудманд биллиард тоглуулж төлбөрөө хийдэг байлаа. Жуулчдад монгол дээл өмсүүлж, бэлэг дурсгалын дэлгүүр ажиллуулж өөртөө орох орон, оочих аягатай болж байлаа. Хүнсний дэлгүүр түрээсэлж, хувийн компанид ажиллаж, хувийн компани байгуулж, улсад 7 жил ажиллаж хүний дайтай амьдрах гэж эдий хүртэл зүтгэлээ.

Энэ хүртэл архи ууж, тамхи татахгүйг хүртэл хичээж, хэрэндээ биелүүлж, эрхэмлэж ирлээ. Амьдарлаа хүний дайтай авч явахын тулд хулгай хийсэнгүй, дээрэм тонуулд явсангүй. Хүн алж хүрээ талсангүй. Чадлынхаа хэрээр бузраас хол буянд ойрхон явлаа.

Тэгээд үү? Амьдрал минь яг л 10 жилийн өмнө байсан байрандаа. Бишээ 20 жилийн өмнө байсан шигээ хий эргэсээр. Хагас өдрийн хоол, хугас жилийн хувцасны хэрэглээнээсээ давсангүй. Харин ч улам муудсаар...

Ээж, гэргий хоёроо гадагш зугаалуулах бүү хэл, гадуур өмсөх олигтой хувцас авч өгч үзсэнгүй эдийг хүрлээ. Хүүдээ санасан зоргоороо сурч боловсроход нь тус дэм болж чадахгүй л явна. Би ганцаараа өрх гэрээ муу авч яваад байгаа бол миний буруу. Миний арчаагүйнх. Би хүлээн зөвшөөрнө.

Гэтэл тэрсхэн өссөн найзууд минь надаас дутуугүй хичээл зүтгэлтэй залуучууд, надтайгаа адилхан 2-оос 3-н хүүхэдтэй өрх толгойлсон эрчүүд, аанай л миний адил айл айлын халаасны өрөө хэсэж, арай гайгүй нь өр зээлээр байртай болж банкны мөнгөндөө түүртэж явна. Эцэг эхээс өвлөсөн хөрөнгөтэй л биш бол ихэнх нь ингэж ажиллаж, амьдарч байна. Тэгвэл энэ бүгд бидний буруу юу? Төрийнх үү?

, арга ядсан нэгэн нь гадагшаа цувж байхад эх орныхоо эзэн нь би гэж хэнхэглэсэн тэр итгэл хаана байна. Одоо үлдсэнгүй.

Ахиад 34 жилийн дараа намайг холоо явахад, саяхан төрсөн үр минь 34 хүрэхэд өр ширэнд баригдсан, өөдгүй мухай, ийм хогийн нийгэм үлдээмээргүй байна. Төр засаг нэрийн доор хэн нэгнийг нэр зохон шүүмжилмээргүй ч байна.

Би лав тэмцэнэ. Өөрийнхөө чадах чинээгээр, хэр хэмжээгээр. Тэглээ гээд нас минь богиносож итгэл минь унтарсан ч... Өөрийнхөө тулд, өшөө бас энэ хоёр хүүдээ чадах бүхнээ хийсэн гэж хэлэх үгтэй үхэхийн тулд би ийм шийдвэр гаргасан юм.

via Батжаргалын Бундхорол

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 458

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%