Хэн хамгийн их алддаг вэ? (форекс)

image

Онлайн арилжааны ертөнцөд ашигтай арилжаа хийж байгаа хэн нэгэн, том боломж амлаж байгаа брокер, ямар ч алдаагүй ажиллаж ашиг хийж байгаа "роботын" тухай маш их мэдээлэл бий. Энэ бүгд үнэн байж болох ч учраа олоогүй байгаа "шинэхэн" трейдэрийн хувьд багагүй сөрөг нөлөө дагуулж байдаг. Амар хялбар зүйлийн талаарх яриа таныг л "амар хялбар" нэгэн болгоно. Учир нь арилжаа бол гал тогооноосоо, ажлын хажуугаар, чөлөөт цагаараа хийчихдэг зүйл биш юм.

Нөр их хөдөлмөр, туршлагаараа бий болгодог зүйлийг товчлох гэсэн гэнэн хүсэл юунд хүргэдгийг өдөр бүр хэдэн мянган удаа нотлон харуулсаар байгаа билээ. Харин биеэрээ нотлохыг оролдогчид илүү эрсдэлтэй, илүү хүнд нөхцөлтэй, илүү шинжлэх ухаанч бус арилжааг хийж бидний өнөөдрийн сэдэв болж байгаа юм. Туршлагаас харахад цэвэр өсөлт ихтэй арилжаачдын өсөлтийн хувь үнэндээ бага байдаг. Их мөнгөтэй, томоохон данстай арилжаачид илүү бага арилжаа хийх буюу өсөлт багатай байдаг. Энэ үзэгдлийн хамгийн боломжит тайлбар нь "ИХЭЭС ИХИЙГ ОЛОХ" буюу баячууд улам баяждагийн шалтгаан болой. Харин багавтар данстай хүмүүс боломжийн ашиг олохын тулд арай олон арилжаа хийх "зүй ёсны" шаардлагатай тулгарч байгаа юм. Олон арилжаа гэдэг илүү эрсдэл болох юм. Эндээс харахад мөнгө их байх тусмаа эрсдэл бага байх нь. Гэвч эхлэн суралцагчид "алдвал багыг алдана" гэх үзлээр бага мөнгөтэй эхэлдэг нь эрсдэлийг өөрөөс нь хамаарахгүйгээр нэмэгдүүлж байгаа хэрэг юм. Нөгөө талаар 100,000 долларын нэг хувь нь 1000 доллар болж байгаа нь хангалттай байж болох бол 100 долларын нэг хувь нэг доллар хангалттай бус байж таараа. Энэ нь 100 долларын данстай хүнийг олон арилжаа хийж илүү эрсдэлтэй тулгарах нөхцөлийг бий болгож байдаг. Дансны хэмжээ нь улмаар таны арилжааны зан байдал буюу арга барилд нөлөөгөө үзүүлж байна.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%