ҮЗЭЛ БОДОЛ: 2000 төгрөгөөс илүү хэдийг авах гэсэн юм бэ?

image

НӨАТ-ын 2%-ын буцаан олголтын талаар доорх сэтгэгдэл иргэний медиад фэйсбүүкээр трэнд болж байна. Утсаар яриад мэдээлэхэд тэд болно,  2 хувиа аваад тэдийг алдана, сугалаа гэж хошгирууллаа, 2-хон хувийг өгч бусдыг нь аваад өөрсдөө идэж цадах гэлээ, дарамталлаа гэсэн бухимдлыг олон хүн дэмжиж, цааш нь шэйрлэж байна.

Уг нь 10 хувь чинь бид бүтнээр нь төлөх л ёстой татвар шүү дээ. Татвар төлөх нь иргэний үүрэг. 2 хувийг нь буцааж өгье гэж байна. Бүрэн утгаараа хэрэгжвэл НӨАТ-ын бодит хувь 8 хувь болох нь. Бусад улсад хамгийн өндөртөө 27 хувьтай байгаа татвар. Угаасаа ч тийм өндөр биш татварын хувиас 20 хувийг буцаах болж байгаа нь бага дүн биш. Буцааж авахад цаасаа бариад хөөцөлдөөд гүйгээд байхааргүй болгохоор систем хөгжүүлж байгаа юм байна. Үнэхээр аппликэйшнд талон уншуулаад, яваандаа системд бүртгэлтэй картаар худалдаа хийгээд татварын 2 хувь нь буюу худалдан авсан үнийн дүнгийн 1,8 төг нь буцаж ороод байвал том шүү дээ. Американ Экпресс, Виза, JCB ямар ч дебит,кредит карт 100 төг-д 1 хувиас бага урамшуулалтай байдаг. Хамгийн өндөр нь 1 хувьтай л байгаа. 100 мянган төгрөгөөр худалдаа хийгээд 1000 төгрөг авна гэсэн үг. Хэчнээн хөгжилтэй орны баян иргэд ч тэрийгээ нямбай цуглуулаад хэрэглээндээ нэмэрлээд явдаг. 

Улсад бизнесээ бүртгүүлэх, татвар төлөх зэрэг бол уг нь байх ёстой хэвийн зүйл. Байх ёстой байдал, хийх ёстой зүйлээ хийдэггүй болохоор буцааж өгөхгүй байж болоод ирсэн мөнгийг буцааж өгөөд ч болов хэвшүүлье гэж байна. Гэтэл энэ чинь 2000-хан төгрөг гэж чамлаж, заавал сөрөг талыг нь тоочиж, олноороо түрхрэн эсэргүүцэх юм. Манайхаас 10 дахин их орлоготой орны иргэд 1000 төгрөг голдоггүй. 1000 төгрөгөө цуглуулж авахын тулд хэдэн алхам хийхээс ч залхуурдаггүй. Жижиг бизнес ч бай татвартаа бүртгэлтэй, хуулиа дагаад, төлөөд явдаг. Бид яасан цамаан, танхил, залхуу, сөрөг хандлагатай болчихсон юм бэ???

 

-----------------

Залхууралгүй унших нэг нь уншаад үзвэл!!!

Бүтэн нэг зуун мянган төгрөгийн наймаа хийж байж хоёрхон хувь буюу 2000 төгрөг эргүүлж авах аж. Тэгээд нэг зуун мянган хүнээс ганцад нь л ногдож мэдэх зуун саяын хонжвороор манай төр биднийг даллаж гэнэ. Иргэд биднээс нэг тэрбум төгрөг авсныхаа дараа л тэр хонжвороо хэн нэгэнд нь тааруулахаа мэдэхтэйгээ байлгүй, манай төр.
ХАҮТ-ын дарга Б. Лхагважав ганцхан ширхэг талх аваад 100 сая төгрөг хожих боломжтой гэж хошгируулсан ярилцлага өгч.
Баримт өгөөгүй байгууллагыг 1800-1288 дугаарын утас руу залгаж ольж матаж торгуулж шийтгүүлэхийг иргэдэд зөвлөж.
Тэр утас руу нь залгаад 2 минутад амжиж ольж матаж чадвал 1000 төгрөгийн нэгж унах байх. Амжихгүй бол 1500 төгрөгийн нэгж унана. Авах мөнгө маань 18.500 болчихож байгаа хэрэг шүү дээ.
Бүтэн нэг сая төгрөгийн наймаа хийсний эцэст бүтэн нэг жил хүлээж байж 20.000 төгрөг эргүүлж авах аж. Тэгээд дунд нь сар бүр 100 сая төгрөг горьдсон сугалааны нэвтрүүлэг зурагтаар үзэж таарна.
Хорин мянга эргүүлж авахын төлөө баахан явдал суудал болох юм биш үү? Хоёр хувиа эргүүлж авах хүсэлтэй хүмүүс байгааг би үгүйсгээгүй. Гэхдээ тоохгүй нь илүү байж мэднэ гэж тааварлаад байгаа юм.
Зөвхөн орон сууц, үнэтэй жийп машин худалдан авч 50 сая төгрөгөөс дээш наймаа хийх хүмүүс л энэ 2 хувийг эргүүлж авахыг үнэхээр хүсэж хөөцөлдөх байх.
Бусад өдөр тутмын жижиг наймаа хийж байдаг хүн бүр Гобсек хэмээх мөнгө хүүлэгч шиг тэр хоёр хувийг бодоод л гуйлгын хайрцагт байдаг 10, 20, 50 төгрөг шиг баахан олон жижиг цаас бариад гүйгээд байх болов уу? Гүйдэг юм гэхэд тэр их онцолж дурдаад байгаа 100 саяын хонжворыг нь яг тэр хожно гэсэн баталгаа хаана байгаа билээ? Хаана ч байхгүй.
Энүүнээс болоод зүгээр нэг лангуу түрээслээд ажиллуулж байгаа, гудманд зогсоод оймс зарж байгаа хүмүүст бас нэг бэрхшээл нэмэгдэнэ, асуудал үүснэ. Нэг монгол, нөгөө монголдоо өгч байгаа мөнгөндөө харамсаад ч байгаа юм шиг юм болно. Танайх 2 хувийн буцаан авалтын баримт өгч байгаа юу? Өнөөх нь үгүй гэж хэлж таарна. Лангуу түрээслээд сууж байгаа, гудманд зогсоод оймс зарж байгаа хүнд тэр үл давхцах QR кодтой кассын машин нь яаж байх билээ.
Тэгвэл авахгүй ээ. Энэ маягийн марзан яриа л нэг биш удаа гарах байх.
Үүний цаана юу оршино вэ?
Төр иргэд биднийг улам хянаж, олсон орлого бүрийг чинь тоолж, өөрсдөө тарган цатгалан амьдрах гээд байх шиг. Иргэдээ улам хянаж, авах татвараа ганц мөнгө дутаахгүй авахаар төр барьцаа чангалж байна.
НӨAТ-ийн 2 хувийн буцаан авалт, 100 саяын сугалаанд оролцож баярлах гэх мэт гоё үгсээр энэ санаагаа нууж сууна, тэд.
Хэдэн компани, худалдааны жижиг болон сүлжээ дэлгүүрүүдээс иргэн хүн 20.000 төгрөгийн наймаа хийх бүртээ нэг жаахан цаас нэхэж авах юм гэнэ. Тэр жаахан цаасны тасархайгаа интернет орж бүртгүүлээд энэ яваа насандаа барааг нь ч олж харахгүй сугалаа гэгчийн хонжвор болох 100 сая төгрөг горьдож суух юм гэнэ.
Энэ гайнаас болж жирийн иргэн, худалдаа эрхлэгч хоёрын дунд үгэн мөргөлдөөн үүснэ.
Ингэж их сүр болж байж авсан татвараар эцсийн эцэст хэн сайхан амьдардаг билээ? Өгсөн татвар чинь бүрэн бүтнээрээ иргэн таны сайн сайхны төлөө зарцуулагддаг уу?
Мөн дээрээс нь замын хөдөлгөөний мөнгөн торгууль зүгээр л шулж дуусаж байна. Замын цагдаа нар нь сүүлдээ торгохоос өөрсдөө ичиж байна ш дээ.
Зүгээр жишээ: ямарваа гэнэтийн байдлаар үнэмлэхгүй явж байгаад торгуулбал шууд 48.000 төгрөг! Энэ хэр их мөнгө вэ? Уг нь цагдаа бүрийн 5 саяын үнэтэй хар дэлгэц бүхий төхөөрөмжин дээр нь энэ хүний эрх хүчинтэй байнаа гээд зураг нтртэйгээ гараад ирж байгаа юм, хэрэв шалгаад асуудалтай байвал зохих арга хэмжээг авахад буруу зүйл огт үгүй, журмын хашааруу ороол гарахад 92.000 төргөг. Юуны тулд тэр үнэтэй төхөөрөмж цагдаа бүрт байгаа юм бэ!!! Цаанаас гарсан үүргийн дагуу өдөрт тэдэн үнэмлэхгүй жолоо ч, тэдэн согтууг барих ёстой гэсэн тушаалтай үгүй бол өөрсдөө асуудалд унана, бидний амгалан тайван байдлыг хангах нэрийдлээр зүгээр л биднийг шулж байгаа нэг жишээ.

Бидэнд энэ их хямрал, утаа, түгжрэл, ямарч эмх цэгцгүй нийгмийг өгсөнийхээ харийд биднийг энгэж дээрэлхэж алхам бүрт торгууль тавьж, татвар авч байгаа юм байна. Бахархаж байна шүү төр засгаараа. Яаж та нар шиг ийм хүний үнэргүй болох вэ!!!!

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%