Л.Гүндалай: 'ГАНБААТАРДАЖ' БОЛОХГҮЙ ШҮҮ, ЗАЛУУС АА

image

10 гаруй жилийн өмнө фэнг-шү Ганбаатар гэдэг нөхөр телевизээр -би Англи улсад банкинд сарын олон мянган паундын (олон сая төгрөг) цалинтай ажлаа орхиод Монголоо гээд ирсэн гэж ярьж байхыг би өөрийн хоёр бүлтгэрээрээ харж, хоёр дэлдгэрээрээ сонсоод ёстой хөх инээд хүрч билээ. Банкинд ийм ажил хийж байсан хүн фенг-шү сурталчилж мөнгө олох гэж ядаж явдаггүй, ингэж яваа хүн яавч банкинд ийм цалинтай ажил хийхгүй л байхгүй юу. Тэр нөхөр 2005 онд Н.Энхбаярын зөвлөх болж, сонгуулийн сурталчилгааг нь хийж, түүнийхээ шанд “МАХН-ы гарт” байдаг МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч болсон. Саяхан Ийгл телевизээр нөгөө Ганбаатарын намтар (CV)–г харлаа. Үнэхээр цочлоо. Эхнээсээ эцэс хүртэл худал хуурмагаар дүүрэн байх юм. УИХ-ын гишүүн хүн ийм байхад үнэхээр харамсаж, Монголчуудаа дэмий л өрөвдлөө. Европт хуулийн дагуу Анагаахын Их сургуулийг онц дипломтой төгсгөж, хуулийн дагуу компани байгуулан бизнес эрхэлж, 13 жил хууль ёсоор амьдарсан хүний хувьд үнэнийг хэлж чадах цөөхөн хүний нэг гэж би өөрийгөө бодож байна. Ийгл ТВ-ийн С. Ганбаатарын ярилцлагад:

1988 онд Баянхонгорт 10 жил төгссөн гэжээ.
- 10 жилээ төгсөөд Дээд сургууль байтугай техникумын ч хуваарь аваагүй бололтой.

1989-1991 онд ГИБ гэжээ.
- Германы инженерийн бэлтгэл 1 жил байдаг атал яагаад 2 жил болчихдог юм, яаж энэ ангид ордог байна аа, яагаад төгсдөггүй юм. (Би 1982-1983 онд ГИБ–ийг төгссөний хувьд сайн мэдэх юм.)

1991-1993 онд Монгол улсад Политехникийн Дээд сургуульд сурсан гэжээ.
- 1992 онд тус сургуулиас чөлөөлөгдсөн талаарх Авдай захирлын тодорхойлолт байна. Энэ сургуульд бас яаж оров оо?

1993-1996 онд Новосибирьскийн Геодези, цахилгаан техник, уул уурхайн дээд сургууьд сурсан гэжээ.
- Новосибирьскт 36 хоног дадлага хийхээр хэсэг оюутан багштайгаа явсан гэсэн тодорхойлолт байна. 1992 онд Авдай захирлын тушаалаар сургуулиасаа чөлөөлөгдсөн хүн яаж Новосибирьскт дадлага хийхээр явдаг билээ? Түүний Ийгл ТВ-д ярьснаар тэндээ сурсан гэнэ. Дадлага хийгээд буцах ёстой хүн яаж Орос Улсад Дээд сургуульд суралцсан байх вэ?

1996-2001 онд Английн Хаммар Смит, Вест Лондон колледж гэжээ. 1997-2000 онд Сосиати женерал банкинд дадлагын менежер хийж байсан гэжээ.
- 2011 оны 4-р сард “Де-факто” нэвтрүүлэгт Д.Жаргалсайхантай хийсэн ярилцлагадаа Англид 8 жил сурсан, дулааны инженер, эдийн засагч гэсэн хоёр мэргэжилтэй гэсэн нь Youtube дээр байна. Та үүнийгээ устгах хэрэггүй ээ, хүмүүс хуулаад авчихсан байна лээ.Тус банкнаас С.Ганбаатар гэгч манайд менежер байтугай дадлага ч хийж байгаагүй гэсэн тодорхойлолт ирүүлсэн байх юм. Англид хараар амьдарч байгаа хүн албан ёсоор сурах боломжгүй байхад яаж 2 коллежид орсон суралцсан байж таарах вэ? Тэр тусмаа ийм том банкинд менежер байтугай дадлага хийх боломж байхгүй л дээ. Мөн хуулийн дагуу ажил хийх боломжгүй.

2001-2002 онд ХААН банкинд тусгай активын захирал гэжээ.
- Ямар ч сургууль төгсөөгүй, боловсролгүй, мэргэжилгүй хүн яаж банкинд захирал хийдэг байна аа?

2002-2003 онд СЭЗДС-д багш, 2003-2005 онд Удирдлагын Академид багш гэжээ.
- Ямар ч сургууль төгсөөгүй, боловсролгүй, мэргэжилгүй, хүн яаж багшилж болдог байна аа?

2007-2012 онд МҮЭ-дийн Холбооны Ерөнхийлөгч болжээ.
- Энэ нь Н.Энхбаярын дэмжлэг юм.

2011 онд Хөдөлмөрийн Дээд сургуулийг мастер-аар төгссөн гэжээ. 41 настайдаа 2 жил сураад мастер болж гэнэ ээ. Ийм юм бас байдаг юм байх даа. 2007 онд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч болсон хүн харъяа сургуульдаа суралцана гэж юу байх вэ дээ.
2016 онд ХҮН гэдэг намын дарга болжээ.
- Өөрийнхөө орлогчийн байгуулсан намынхаа нэрийг өөрчлөн шинэ нам бий болгосон мэт сурталчлан өөрөө уригдан очиж байгаа мэт жүжиг тоглосон.

Таны саяхан Talk With Me ярилцлага бас Youtube дээр байна аа. Таны англи хэл дэлхийн том банкинд ажиллах, Англид сурах байтугай, англи хэлний дамжаа ч дүүргэсэн эсэхэд эргэлзэхээр байв.

-Эцэст нь хэлэхэд та дээд боловсролгүй байж болно, Англид аяга, таваг угааж, жорлон цэвэрлэсэн ч байж болно оо, хамаагүй ээ. Биднийг унаж тустал удаа дараа олон жил хуурч мэхэлж, доромжилж, жүжиглэж болохгүй ээ. Тэр тусмаа хуурч мэхлэх арга замаар МҮЭ-ийг толгойлж, улмаар УИХ-ын гишүүн болж болохгүй ээ. Монголчууд, хүүхэд залуучууд маань Ганбаатардах замаар УИХ-ын гишүүн болдог юм байна гэж ойлгодог боллоо. Та Дарханчуудаас, мөн Монголын ард түмнээс уучлал гуйх ёстой. Та бас УИХ-ын гишүүнээсээ сайн дураараа татгалзах ёстой гэж би бодож байна. Англичууд ч арай танд хууртагдах хүмүүс биш болохоор та монголд ирсэн юм уу?

via  Гүндалай Ламжав

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 467

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%