Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
Энэ постод яагаад ийм гарчиг өгөв гэхээр нөгөө сошлоор л нэг яригдсан нэвтрүүлэг, сэдэвийн тухай юм. Уг нь тэр нэвтрүүлгийг нь нэг их үзэх сонирхол байхгүй байлаа, хэдий орой болсон байсан ч өнөөдөр зав гаргаж байгаад хэрэг болгож тэр 2 цуврал нэвтрүүлэг, дараалуулаад Цензургүй яриаг нь ч үзэв. За эхний нэвтрүүлэг ч дээ, ер нь бол асуудалд дүн шинжилгээ хийдэггүй, жаахан тархи нь эргэсэн хүмүүст л зориулж өөрсдөө гаж зүйлээс өөрийгөө хамгаалж мэдэхгүй хүмүүст зориуд ийм нэг гаж солиотой урсгал байдгийн шүү анхаараарай гэсэн л зорилготой бололтой. Анхнаасаа ийм тэнэг эргүү зүйл ярьсан хүмүүсийн үгэнд ороод итгээд тэр үйл хэрэгт нь оролцоод явна гэдэг бол эрүүл ухаантай хүний хийх үйлдэл яагаад ч биш нь уг нь ойлгомжтой байхын, амьдаараа нүхэнд орж булуулж л байдаг, нэг солонгос өвгөнийг өөрийн эцгээ гэж итгэж л байдаг, тэгснээ гайгүй цалинтай гээд зураг үзүүлэхээр нь суучихсан ч гэж байх шиг ёстой л өөрийн бодолгүй, өөртөө итгэлгүй, хэсэг хүмүүсийн л дурандаа үйлдсэн үйлдлийг л харуулж. Одоо тэгээд өөрсдөө сонгосон зүйлийнх нь төлөө тэдний өмнөөс харамсах нь ч хаашай юм, Ер нь бол ерөөсөө л Христийн үйлдэл биш юмуу?, Вашингтонд байдаг Христийн сүмд явдаг гээд байдаг Монголчууд ч гэсэн яг л тийм эргүү зүйл ярьцгаасан л хүмүүс байдагын, Эцэгтээ баярлаа, эцэг минь, таны аврал өөр юу юу ч билээ, тэгээд Монгол Пастор гэнэ үү нэг илтгэгч л юм шиг байгаан, тэрний лекц гээд бичлэгийг нь байнга сонсоостой, манай Пастор эцэгтээ хүлээн зөвшөөрөгдсөн, өөрийнх нь хүүхэд өвдөөд үхэх болоход Христ эцэг дуудаад дээр тэнгэрт сайхан амьдрал байгаа, газарт буюу дэлхий дээр буй хүний хөгийн амьдралд байснаас тэр эцгийн ивээлд очиж байгаа тул баяртай явуулж байна ч гэлүү, бүр эцэг дуудсаар аваад явчлаа ч гэлүү, тэр Мүүнд итгэж байгаа хүмүүс Христэд итгэгчидтэй ярьдаг зүйлээс ялгаатай зүйл бараг л алга. Миний хувьд бол харин хүүхэд байхдаа Скаут байлаа, скаут бол хүүхдийн хүмүүжилд, зөв хүн болж төлөвшихөд, зөв найз нөхөдтэй болоход, бие дааж сурахад, аминдаа арчаатай болоход их хэрэгтэй хөдөлгөөн байсан юм, одоо ч байгаа л байх. Харин тэр Цензургүй яриа нь өмнөх бэлтгэсэн нэвтрүүлгээсээ арай л дээр болж, хэдийгээр өмнөх нэвтрүүлгийнхээ материалаас нилээд давтсан ч үзээд суухад өмнөх нэвтрүүлгээсээ арай л дээр юм. Тэр Боловсролын яамны газрын дарга эмэгтэйн хувьд бол Мүүнчин байсан нь баримттай, тэгээд тийм гаж эргүү зүйлд оюун санаагаа эргүүтүүлж явсан хүн хэдийгээр тэр үйлдлээ сүүлд буруу гэдгээ ухаарч ойлгосон ч бай, зарчимч байдлын үүднээс төрийн өндөр албаа өгсөн нь бол зөв алхам байна өө, за тэр нэг баахан хүмүүс шагнал авсан нь бол Монгол төрийн зохион байгуулж буй ЗГ-аас санхүүжилттэй Төрийн ордонд зохион байгуулагдсан арга хэмжээнд оролцож буй тул албан ёсны гэж бодсон байх магадлалтай байж болохын, тэгэхээр төр оролцсон арга хэмжээ ямар дээгүүр үнэлэгдэж хүмүүст хүртэл нэр төрийн хэрэг болдог байх нь. Тэгээд үүнтэй холбоотой элдэв шашин гаж урсгалыг хянах шаардлага гарч ирж байгаан, нэг мөсөн бүр тэр христ мристийг ч хориглох хэрэгтэй л гэж бодож байна.
За тэгээд эдгээр нийтийг хамарсан, сошл давалгаа бүхий арга хэмжээнүүдийг хараад байхад, цахим ертөнц бол хүсвэл хэнийг ч хэнч биш болгох боломж нь илт нэмэгдэж байх шиг, уг нь миний яриад байдаг иргэдийн хяналт шахалт, нийгмийн түлхэц чинь энд жинхэнэ утгаараа хэрэгжих боломж нь бүрдэж байна. Төрийн болохгүй байгаа зүйлийг нийтээрээ ингээд жигшээд үр дүн гартал нь шэйрлээд л явчихдаг бол
төр зөв гольдролдоо ороход их нэмэртэй, Баярцогтын оффшор дансны хэрэг, АТГ-т ХОМ-үүлгээ хуурамчаар илэрэхэд нь л яг энэ Насанбаяр гуай дээр авсан шиг арга хэмжээг аваад нийтээрээ давалгаасан бол тэгээд аргагүй л ажлаа өгөөд төрд дахиж ажиллахгүй болгох байсан байхгүй юу.
За эцэст нь нэг зүйлийг хэлэхэд дээрх Мүүний тухай нэвтрүүлэг гарахад юу гарах нь ойлгомжтой юм байна, үзэх ч шаардлага алга гэсэн пост хийж байхад нилээд олон найзууд маань Чи уг нэвтрүүлгийг үзээчгүй байж дүгнэлт хийлээ, бараг л хамгийн түрүүнд үзээд сэтгэгдлээ бичих байх гэж бодож байсан, гайгүй Баагий юм байх гэж бодсон чинь юу вэ, Ухаантай Баагий гэж боддог байсан чинь арай л буруу үнэлж байж гээд бичээд эхэлсэн л дээ, Яг үнэндээ Ухаантай гэж бодсон гэдэг үгнээс би өөрөө их ичсэн шүү, яагаад гэвэл би л өөрийнхөө тухай хамгийн сайн мэдэх билээ, би бодохдоо өөрийгөө хэзээ ч ухаантай гэж боддоггүй болохоор бусад хүмүүст тэгж бодогдож байгаадаа бол ичсэн. за яахав аймар сайн биш ч, муу хүн биш гэдгээ бол мэднэ.
Тэгээд бас чи ер нь юм болгоныг хар талаас нь хардаг гээд ихэд бухимдаж коммэнт бичсэн найз нар ч байсан, тэр найз нартаа хэлэхэд би асуудлыг аль талаас нь харахаа би өөрөө л сонгоно, тэгэхээр тэр харсан өнцөг өөрсдийн тань бухимдлыг илтэд төрүүлдэг бол ерөөсөө тэгж өөрсдийгөө бухимдуулаад яахав, найзаасаа хасаад эсвэл блок хийчихэд л асуудалд энгийнээр шийдэгдэнэ. Тэгээд ч хэн нэгний өөрийнх нь уур бухимдлыг төрүүлсэн пост уншиж өөрийгөө бухимдуулж байхаар гээд ихэнх найз нар маань ч намайг найзаасаа хасаж блоклосон байдаг, тэд харин тийм шийд гаргаж чадаж байна гэдэг ухаантай хүний шинж байх шүү,
За одоо постны гарчигын учирыг та хэд гадарласан байх, хэдийгээр хүнд унших чадвар, бичих чадвар байсан ч аливаад дүн шинжилгээ хийж задалж ойлгох чадвар бас давхар байх ёстой гэж боддог, Энэ янзаараа сонгуулийн үеэр энэ сошл сүлжээ бол бүр аймар болж утгаа алдах шинжтэй
юм шиг байна …
Нийт санал: 477
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?