'Нарад баярлалаа'

image

Би улс төр нэг их сонирхдоггүй хүн л дээ. Гэхдээ юм уншаад хэвтэж байсан гэнэт нэг Швед багш бид 2-н хооронд цайны завсарлагаанаар өрнөсөн нөхөрсөг яриа санаанд орж ирлээ.Бид 2-н яриа жирийн л эмэгтэйчүүдийн ярьдаг хүүхэд шуухад,гэр бүлээс эхлээд сүүлдээ яагаад дайн дажингүй, ардчилсан орны иргэд олноор Шведэд цагаачилж байгаа,мөн Монголд хүйсийн тэгш эрхийн асуудал ямар болох,монгол эмэгтэйчүүдийн боловсрол зэргийг хуучилваа. / Тэр өдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр байсан тул ийм сэдэв урган гарсан ч байж мэднэ/

Би ч Монгол орон маань дайн дажингүй энх амгалан, байгаль сайхантай, монгол эмэгтэйчүүд боловсрол өндөртэй, дайчин, хүчирхэг ,бие даасан, хэн нэгнээс хараат биш, эрчүүдийн ижил түвшинд сурч боловсорч,ажиллаж хөдөлмөрлөдөг гэж ирээд л сайхан талаас нь ярив. Гэтэл тэр надаас танай УИХ-хэдэн эмэгтэй гишүүнтэй билээ гэв. Би ч 11 бүсгүй бий шүү гэтэл тэр хөхрөөд, би ч манай УИХ-д эмэгтэй гишүүд цөөн юм даа гэсэн шиг юм бодоод өнгөрсөн...

Нээрээ сонирхоод харсан чинь Шведийн парламентийн 349 гишүүний 152 нь буюу 43% эмэгтэй гишүүн байна./ Өмнөх парламентад 45% эмэгтэй гишүүд байжээ.
Манай улсын нийт хүн амын 51% эмэгтэйчүүд бол өмнөх УИХ-д 3,9% нь эмэгтэй гишүүд байсан гэсэн мэдээ байх юм.
http://vip76.mn/content/13171
Их сонирхолтой нь Шведийн парламентын хамгийн залуу гишүүн 23 настай, хамгийн ахмад гишүүн 83 настай байх юм.
Би энд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр шинэ УИХ-д илүү олон эмэгтэй гишүүд, тэр дундаа боловсрол мэдлэгтэй, залуус олноор гарч ирээсэй л гэж хүснэм.
Дуучин Нараг хүмүүс элдэв муухайгаар,/тэр дундаа Эмэгтэйчүүд!!! /ширээний хүүхэн гэж ирээд л бичих юм,гадаадад амьдарч, сурч үзээгүй хүн өндөр өртөгтэй оронд сурч амьдрахын зовлонг мэдэхгүй л дээ. Авилгын мөнгөөр л тансагладаггүй юм бол ямар ч оюутан сурахынхаа хажуугаар олдсон ажлыг голохгүй хийх л тавьлан байдаг юм даа, гадаадад сурна гэдэг. Харин ч улсын мөнгөөр гадаадад сураад тэндээ хувиа бодоод үлдсэн биш, боловсролыг нь эзэмшээд ирсэн, одоо улс эх орондоо нэмрээ оруулья гэж байна.
Нара ялах ялагдах нь хамаагүй, харин олон эмэгтэйчүүд,залууст бид эх орныхоо хөгжилд хувь нэмэр болох ёстой юм, гэдэг сэтгэхүйг бага ч гэсэн сэрээж өгсөн зоригийг нь би үнэлсэн. Ямар ч юмны эхлэлийг тавих амаргүй!
Munkhtur Narantuya Nara

 

via Enkhtuya Batchuluun

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 460

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%