Ямар ч тайлбар тавьсан оффшор данстай нэр холбогдсон хүмүүсийг сонгохгүй

image

Улсдаа төлөх 10 хувийн татвараа харамлах сэтгэлтэй хандсан хүмүүст бид нар улсынхаа төсвийг 100 хувь атгах эрхийг өгөх нь буруу. 

Off-shore данс бол мөнгө, зардлаа хэмнэх гэсэн, мөнгөө үржүүлэх гэсэн хүмүүст бол огт буруу зүйл байхгүй. Хувийн бизнесмен хүн ийм данстай байлаа гээд буруудах зүйл огт байхгүй.
Гэхдээ нөгөө талаас нь харах юм бол манай улс татвар хураамжийн хувьд тийм адгийн байранд орохоор өндөр татвартай улс биш. Тэгэхээр үнэхээр эх орондоо хайртай бизнесмен, эх оронч улс төрчид заавал өөрийнхөө улсын багахан татвараас зугтах арга сүвэгчлэх нь өөрөө ёс зүйн хувьд алдаатай зүйл.

Олон нийтэд 10 төгрөг өгч чадахгүй харамласан хүн эргээд би та нарт 1,000,000 төгрөг өгч чадна аа гэж орилсонтой л ижил зүйл.

Бидэнд ийм худалч эх орончид, ийм улс төрчид хэрэггүй... Ямар ч тайлбар тавьсан off-shore данстай нэр холбогдсон хүмүүсийг сонгохгүй.

Via Gantulga Bulgan

 

 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%