Э-МЭЙЛ АВСАН БОЛ АВЛАА ГЭДГЭЭ МЭДЭГД

image

Өнөөгийн мэдээллийн технологийн хэрэглээ хүчирхэгжсэн нийгэмд бид нэг зүйлийг хэвшихгүй бол бүр болохгүй нь дээ. 
Хувь хүнийн өөрийнх нь соёл.бүдүүлэг биш байдал, хамт олны дунд ажиллах чадвар гэх мэт олон хүчин зүйлийг тодорхойлогч нэг зүйл юм.
Э-МЭЙЛ АВСАН БОЛ АВЛАА ГЭДГЭЭ МЭДЭГДЭХ буюу заавал хариу өгөх үүнд цагаа зараад байх юм байхгүй, ердөө л АВЛАА, ok or таны э-мэйлыг уншлаа ч юм уу, маргааш тэгье ч гэдэг юм уу, ганц үг ч байж болох.
таг чиг, яасан юм бүү мэд, алга болно. Дахиад эмайл бичнэ, бас таг чиг, тааралдлаа, бла бла бла гэж за тэгээрэй гэнэ, бас таг чиг. Тэгээд дараа нь юу ч болоогүй юм шиг ирээд мар мар инээгээд хэрэв сонирхолтой бол шүү, та бүхэн миний санааг өөрийнхээрээ дүгнээд би ер нь яадаг билээ гэж нэг бодоод үзэхэд илүүдэхгүй л байх. .

Ямар ирсэн э-мэйл болгондоо хариу өг гэж байгаа биш, эрүүл ухаанаар бодох хэрэгтэй, хамт олон байгууллагын ажил хийж байгаа тохиолдолд за тэр байна гээд уншиж танилцаад богино хариу өгөх бол зайлшгүй хэвших нэг зүйл болжээ.
Иймэрхүү зүйлээс болж ажил нурахыг үгүйсгэхгүй, тийм тохиолдол ч гардаг. 
Гадна бол энэ мэт асуудлаас болж маш эвгүй байдалд орж, ажлын байрны асуудал нь л хөндөгдөх байдал үүсдэг тал бий.

Баг болж ажиллаж байгаа үед энэ мэт жижиг сажиг зүйлийг ашиглаж хэвших нь бас үүрэг юм шиг ээ. Өөрөөр хэлбэл шинэ ажилтан авахад баримталдаг дүрмийн нэг заалт болгочихмоор юм.
Ямар нэг докумэнт боловсруулаад ир, нэг алгоритм бичээд ир гэж байгаа биш ердөө л жижигхэн асуудал штээ.

Агуу зүйл энгийн зүйлээс эхэлдэг гэж, энэ соёл хэвшсэн байгууллага бол бас л нэг ёсны урагш хөгжиж байна гэсэн үг дээ . 
Хөгжинө гэдэг бол энгийн зүйлээс л эхэлнэ дээ хувь хүн ч тэр, байгуулага ч тэр. улс орон ч тэр, айл гэр ч тэр
манайхан нэг том том юм ярих юм тэрийгээ яаж хэрэгжүүлэх арга тактикаа л сайн боловсруулвал бүтэхгүй зүйл нэг ч байхгүй гэдэг ч үнэн шүү. Амны пангаар ч юм уу буруу арга зам хэрэглэвэл юун том зүйл, дараа жижигхэн хөгжлийн алхам ч хийж чадахгүй дээ, арагш л ухарна гэсэн үг. 

Via Zaluu Nasandaa Nom Unsh

 

 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%