Криштиану Роналдугийн гайхалтай түүх

image Хөлбөмбөг сонирхогчдын шүтээн болсон нэгэн бол Криштиану Роналду. Түүний талаар гайхалтай олон баримт бий. Хүмүүнлэгийн үйлсэд үргэлж оролцож бяцхан хүүхдүүдэд тусламжийн гараа сунгах дуртай тэрээр бусдын тусыг мартдаггүй нэгэн ажээ. Өөрийг нь энэхүү өндөрлөгт хүрэхэд гүүр болж өгсөн найзынхаа талаар тэрээр: "Тийм ээ, би агуу хөлбөмбөгчин мөн. Гэхдээ энэ бол миний найз Албертогийн ач тус юм" гэсэн байна. Хүмүүс гайхшран хараад: -Ноён Фантроу гэж хэн бэ? гэхэд Роналду: "Бид идэрчүүдийн багт хамтдаа тоглож байсан, Лисбоны дасгалжуулагчид шинэ тамирчин элсүүлэхээр ирсэн юм, тэд хамгийн их гоол оруулсан довтлогчийг спортын академид элсүүлнэ гэв. Тэр өдөр бид 3-0-оор хожсон. Би эхний гоолыг оруулж, дараа нь Альберто 2 дахь гоолыг оруулсан. Дараа нь 3 дахь гоол хүн бүрийг алмайруулсан. Альберто жигүүрээс эхэлж, хамгаалагчтай нүүр тулж, хаалгачыг хуураад хоосон хаалга руу бөмбөг өшиглөх л үлдсэн байв. Тэр хооронд би түүний зүгт гүйж байв. Альберто бөмбөгөө хоосон хаалга руу өшиглөж гоол хийхийн оронд бөмбөгийг над руу дамжуулж би гоол хийв. Ингэж би Лисбоны Спортын Академид орсон юм. Тоглолтын дараа би түүнээс, "Яагаад ингэсэн юм бэ?" гэхэд тэр "Чамайг надаас илүү сайн гэдгийг би мэднэ" гэж хариулсан юм. Сэтгүүлчид энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсч Алберто Фантрауг олж уулзаад, Ronaldo-ийн хэлсэн үнэн эсэхийг асуухад тэр “тийм” гэж хариулжээ. Түүний хөлбөмбөгийн карьер энэ тэмцээний дараа дуусч, тэр цагаас хойш тэр ажилгүй хэвээр байна. Сэтгүүлчид түүний тансаг байшин, Мерседес машиныг хараад Альбертогоос ажилгүй хүн яаж ийм байшин, машинтай байж, тансаг сайхан амьдарч байгааг асуухад, “энэ бол Роналдугийн бэлэг” гэж хариулжээ.
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4216

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%