Нийгмийн шударга ёс гэгч

image Миний үздэгээр ардчилалд наанадаж гурван том тулгуур бий. Засаглал хуваах зарчим, чинээлэг дундаж давхарга, нийгмийн шударга ёс. Энэ гурав нийлж байж сая л ардчилсан нийгэм бүрэлдэнэ. Энэ нь нийгэм эдийн засгийн хөгжлийн өндөр түвшинд хүрч байж л тухайн улс орон ардчилагддаг гэсэн үг юм. Харин 1990 онд энэ гурвын аль нь ч Монголд байсангүй. Байгаа ганц нь засаглал хуваах гэсэн оролдлого байсан боловч, тэр нь засаглал хуваах онолтой огт авцалдахгүй. Нэг ёсондоо Монгол нь “зөвлөлт” маягийн ардчилсан хууль баталсан. Тэгэхээр Монгол яг нийгэм эдийн засгийн хөгжлийн үр дүнд өөрөөрөө “ардчилагдсан” юм биш, харин хий хоосон, ямар ч суурьгүй, “лоозон”-ийн төдий ардчиллыг бий болгочихоод, тэрүүгээрээ нүүр тахлах гэж хичээж л яваа улс төдий. Ардчилсан байх нь тийм ч муу биш боловч, ардчилсан суурьгүй байгаагаа огт мэдэхгүй хий хоосон лоозогнох төдийгөөр “хэлбэртэж” байгаа чинь бол муу. Эндээс ардчилсан тогтолцооны нэг чухал элемэнт болох нийгмийн шударга ёс гэгч юу болохыг би хэлье юү... Учир нь өнгөрсөн олон олон жилүүдэд, сэхээтнүүд ч, улстөрчид ч, төрийн удирдах албан хаагчид ч, жирийн иргэд ч ер нь Монголчууд цөмөөрөө цаг үргэлж шударга ёс гэж хэлсэн (Хэлсээр байгаа) мөртлөө хэн нь ч шударга ёсыг огт ойлгохгүй байна. Хамгийн гол нь шударга ёс “үнэтэй”, цаг үргэлж золиос шаардаж байдгийг ойлгодоггүй... Өрнөдийн ертөнц шашины хүлээснээс салж, хөгжиж дэвшиж эхэлсэн тэр үеэс хүмүүс нь аливаа нийгмийн үйл явцыг ямар нэг “бурхны шүүлт”, “хувь тавилан”-д нь даатгаж үлдээхээ болиод, өөрийн гараараа шийдэж эхэлсэн юм. Энэ бол халз тулаан гэдэг зүйл. Наанадаж 15-р зуунаас эхэлсэн энэ ёс 19-р зууны төгсгөлд Америкийн “Зэрлэг өрнөд”-өөр дуусах хүртэл 500-600 жилийн турш, Өрнөдийн нийгмийн шударга ёсны үнэлэмжийг бий болгож өгсөн юм. Хэн нэгэн өөрийн хүчтэйдээ эрдэж, бусдад бусармаг хандаж байна уу? Хэн нэгэн чиний нэр төр, эрх ашиг, эхнэр хүүхэд, ойр төрлийн хүмүүсийг чинь үндэслэлгүйгээр хохироож байна уу? Чи түүнийг алах 50 хувийн магадлалтай тэмцэлд дуудаж болно... Чи алж чадахгүй байсан ч, тэр хүн тэр зангаараа яваад л байвал, дахиад л хэн нэгэнтэй алагдах 50 хувийн магадлалтай тэмцэлд ороогдоно. Тийм болохоор бусармаг, шударга ёсыг үл тоомсорлогч нэгэн нь хэзээ нэгэн цагт хэн нэгний гарт үхэж л таарах болно (Жишээлбэл Пушкин). Ийм арга замаар нийгэм нь “өтөг шивх”-ээ цаг үргэлж цэвэрлэж, нийгмийн харилцаа цэвэршиж, хүмүүсийн дунд боловсон бөгөөд шударга харилцаа бий болж, энэ нь бүр жишиг болсон юм. Хамгийн гол нь байгалийн хуулийг хорьсонгүй, харин байгалийн хуулийг дагаснаараа эрүүл, шударга ард түмэн үүсэж, мөн үүнийгээ дагаад эрүүл шударга нийгэм бэхжиж байгаа юм. Ийм тогтолцоонд ямар нэг төрийн өндөр албан хаагч зүй бус зүйл үйлдлээ гэхэд, тэр ямар нэг байдлаар арга саам хийж, шударга, зүй ёсны хариуцлага хүлээлгүй мултарч чадлаа ч, ард түмний шударга өшөө авалтаас бултаж чадахгүй. Олон зуун жилийн турш байгалийн хуулийн дагуу оршиж, шударга ёсны өндөр үнэлэмжтэй болсон ард түмнээс хэн нэгэн нь амьдралаараа дэнчин тавиад түүнийг тонилгож л орхино... Иймэрхүү жишээ их олон бий, хамгийн сүүлийн жишээ нь Шинзо Абэ-гийн аллага. Шинзо Абэ хичнээн том, хичнээн нөлөөтэй, нэр хүндтэй бөгөөд сайн улстөрч байсан ч, Абэ-ийнхэн Мүүний шашиныг дэмжиж, олон Япон хүнийг ядууруулсных нь төлөө хохирсон хүмүүсийн нэг төлөөлөл нь Абэ-г хөнөөж л орхисон. Удирдагчаа хөнөөлгөснийхөө төлөө Японы нийгэм тэр алуурчинг харааж зүхсэнгүй, учир нь энэ хэргийн ард шударга ёсны тогтолцоо ажиллаад байгааг тэд ойлгож байгаа. Бас 2011 онд, Норвегид Андрей Бревик гэх эр эрх баригч намаа Норвегийн ард түмнээс асуулгүйгээр маш олон муслим иргэдийг оруулсанд хорсож, Уттаяа аралд эрх баригч намын “тоорой”-нуудыг нядалчихсан. Норвегичүүд Андрей Бревикийг элдвээр харааж зүхэж, дайрч давшлахаасаа илүүтэйгээр, энэ хэрэг яагаад гарах болсон үндсэн шалтгааныг судалж, нийтээрээ сургамж авч, бүр шүүх хурлыг нь ч дэлхийд нээлттэйгээр явуулсан байдаг юм. Тэгэхээр Ардчилал гэдгийг сарнай ч юм уу цэцэгтэй дүйцүүлэн гоё сайхныг нь харж байвал, яг үнэндээ түүний өргөсийг шударга ёс гэдэг юм! Шударга ёс гэдэг бол маш харгис хатуу, өршөөлгүй зүйл, энэ бол хайр найргүй өшөө авах үзэгдэл юм... Харин манай ардчилсан үзэлтнүүд Ардчилал гэх ойлголтыг зөвхөн сурах бичгийн хэмжээнд л эзэмшсэн нь алхам тутамд тааралдана. Сурах бичиг дээр өргөсийг нь үл өгүүлэх буюу... АНУ гэхэд л галт зэвсгийн холбогдолтойгоор жилдээ хэдэн мянган хүн нас бардаг. Тэглээ гээд галт зэвсгийг хорьсонгүй. Учир нь галт зэвсгийг хорьчихвол аль том бие хаатай, эсвэл олуулаа яваа хүмүүс нь давуу байдлаараа түрий барьж бусдыг дээрэлхэж зүй бус харьцаж эхэлнэ. Том нь жижгээ дээрэлхэж, жижиг нь өөрөөсөө жижгийг дээрэлхэж, харин хувь хүмүүс хоорондын үй олон бичил зөрчлөөс үүдэн нийгэм нь тэр чигээрээ асар их стресс үзэн ядалт хуримтлуулж, нийгмийн сэтгэлзүй өвчилж, хэзээ мөдгүй тэсрэх дарьтай торх болон хувирна. Бас хууль хүчний албан хаагч нь зөвхөн хуулийг л хамгаалах үүрэгтэйгээс шударга ёсыг биш. Гэтэл хоёр хүний хоорондын зөрчлийг уг албан хаагчид нь ямар нэг байдлаар шийдвэрлэх шаардлага өдөр тутам үүсдэг. Ингээд л өөрт нь хүртээлгүй хэрэг учраас иймэрхүү зөрчилдөөнөөс алба хаагч нь өөрт ашиг унагах хэлбэр лүү маш хурдан шилжиж, цагдаа, цаашлаад шүүхийн систем авилгажина... Ингэж төр нь ялзарна. Ялзарсан төр нь хэзээ мөдгүй тэсрэхэд бэлэн болтлоо стрестчихсэн нийгмийнхээ нэг л донсолгоонд нурж унана. Тийм л учраас АНУ хүчирхэг ардчилсан гүрэн хэвээр оршихын төлөө өдөр болгон хэдэн зуун хүнээ “алдаг”. Алсан иргэдийнх нь ихэнх нь хариуцлага үүрдэггүй, учир нь өөрийгөө хамгаалахын тулд галт зэвсгийг ашигласан байдаг учраас... Европоос АНУ юугаараа ялгаатай болоод ингэж өдөр тутам хэдэн зуун иргэнээ “алдаг” вэ гэвэл тэнд олон сая чанартай боловсрол эзэмшээгүй боолын удам бий. Тэд нартаа чанартай боловсрол эзэмшүүлэхгүйн тулд АНУ-ын улсын сургуулиуд нь муу сургалттай, харин чанартай боловсролыг их үнэтэйгээр хувийн сургуулиас олж авдаг учраас голдуу л мөнгөтэй хүмүүс буюу цагаан арьстнууд нь олж авч нийгмийн “уламжлалт” байр сууриа хадгалдаг юм... Тэгэхээр чанартай боловсрол хүртээгүй, дэгэнд ордоггүй “боол”-уудыгаа галт зэвсгийн хүчээр тогтоож байна аа л гэсэн үг. Энэ бол ардчилсан Америкийн ардчиллынх нь “өргөс”. Харин Монголд: Монголчууд нэн эртнээсээ эрүүл сэтгэлгээтэй, шударга ёс, эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй ард түмэн байсаар ирсэн. Хэрвээ захирагч нь түүнд шударга бус хандаж гомдоолоо гэхэд л наанадаж, захирагчийгаа хаяж нүүгээд л, өөр нэг захирагч олоод авчихна (Урвана). Цаанадаж хаан эзнээ ч алж мэднэ. Тийм болохоор захирагсад нь ард түмэндээ таалагдахыг, ард түмний хүсэл зоригийг хамгаалахыг, хэн нэгнийг зүй бусаар гомдоохгүй байхыг үргэлж хичээнэ. Эрх чөлөө, шударга ёсны өндөр мэдрэмжтэй дайчин ард түмний нуруун дээр хэзээ ч “ялгадас” шиг нэгэн гарч үл төвдөнө. Наанадаж өөрөө алуулна, цаанадаж төр нь мөхнө... Нүүдэлчин ард түмэн илүү дээр нэгэнд хүчээ өргөж, шинэ төр төрнө. Тийм болохоор Монголд үргэлж “Их хүн”-ний засаг оршиж ирсэн. Гэтэл Хятадыг байлдан дагуулж, Монголын их гүрэн бий болохын хэрээр, хүн амаа зэрэглэж, өөр өөр хууль, өөр өөр амьдрах тогтолцоотой болсон. Энэ тогтолцооны хамгийн дээр Монгол хүн, хамгийн доор Хятад хүн байх болсон. Хятад хүний амь нэг муу илжигний амьтай л дүйнэ... Энэ нь байгалийн төрөлх өгөгдлийг үгүй хийж, шударга ёсны зарчим алдагдсанаар, олон сая хятад хүнийг хэрхэн энэ боолын дөнгөнд нь тогтвортой барих вэ гэдэг асуудал үүссэн юм. Ингээд 1268 онд Хубилай Пагва ламыг ирүүлж, Түвдийн буддизмыг Юань гүрний хэмжээнд эрчимтэй дэлгэрүүлж эхэлсэн. Учир нь буддизмын гол сургааль бол хойд нас. Энэ нь урьд насны үйлийн үр болох зовлон зүдгүүрээ энэ насандаа эдэлж, хойд насандаа жаргахын төлөө буян хурааж, насаараа номхон хүлцэнгүй амьдрахыг сургаж байсан нь тухайн үеийн Монголчуудад олон сая Хятад хүнийг оюун санааных нь хувьд тогтоон барьж болох их аятайхан “зэвсэг” байсан юм. Буддизмд автсан Хятад хүний нүдээр бол Монголчуудын зүгээс Хятадуудад тарьж байгаа зовлон нь урьд насных нь үйлийн үрээ л эдэлж байгаа болж харагдах ба, хойд насандаа Монгол хүн болж төрөхийн төлөө энэ насандаа номхон хүлцэнгүй байж, “буян хураах” шаардлага үүснэ гэсэн үг. Хэрвээ Буддизм Хятад даяар хүчтэй тархаж, Хятад хүн бүр “буян хураачихсансан бол” Монголчуудын Хятадад тогтоосон ноёрхол магадгүй үүрд үргэлжлэх байсан байх л даа. “Хүн болж төрөх, тэр тусмаа Монгол хүн болж төрнө гэдэг дээд заяа юм” гэсэн шүү утгатай үгс энэ үеэс гарсан үг байж ч мэдэхээр... Тийм болохоор л Түвд хэлбэрийн буддизмын хамгийн том хандивлагч нь цаг үргэлж Юань улсын төрийн ордон, мөн хаан, хааны хатад байсан юм. Гэхдээ тэд яваандаа буддизм дэлгэрүүлсэн гол зорилгоо мартаж, эсрэгээрээ өөрсдөө буддизмдаа автаж, урьд насандаа их том буян үйлдэцгээсэн болохоор одоо жаргаж байна гэж сэтгэх болж, алмай тэнэг болж хувирснаараа ноёрхлоо алдсан. Монголчууд ноёрхлоо алдаж эх нутагтаа ирсэн цагаас буддизм хэрэгтэй байхаа больж, урьдын хэв маяг руугаа орцгоосон. Мин улсынхан тэмдэглэсэн байдаг юм. Монгол хүн цаг үргэлж хүн алахын төлөө амьдардаг бөгөөд, гэртээ хэвтэж үхэхийг дорд үзэж, хүнд алуулж үхэхийг хүсдэг гэж... Ийм учраас хүнд алуулалгүй өтөлчихвөл, ач хүүгээрээ алуулж үхдэг заншил байсан. Голдуу эмэгтэй хүн өтөлчихөл, түүнийг хээр аваачаад, гурван хоногийн хүнс өгөөд, чулуугаар гурван давхар гэр тойруулж өрөөд, чонын хоол болгохоор орхичихдог ч байсан. Ингэж “ханатай гэрээс гараад хадан гэртээ очдог” байсан юм. Ийм дайнч үзэлтэй, дийлдэж өгдөггүй ард түмний шударга ёсны үнэлэмж ч айхтар. Тогоон гэхэд л эцгийг нь алсан Аругтай тайшийг хүүтэй нь алаад, цогцсыг нь жиргэж хэрчээд, арганд багтааж өс хорслоо тайлсан байдаг бол, Хун гоо бэйж өөрийн эр нөхрийг алсан Элбэг нигүүлсэгч хааны цус ба, түүнд нөхрийг нь алахыг зөвлөсөн Хуухай Таюу-гийн арьсных нь тосоор хорслоо тайлдаг юм. Горлосын Цэвдэн гэгч охиныг нь төрхөмд нь буцаасанд хорсож, хаан Тайсунг хороочихдог. Эсэн хэдийгээр Чингисийн дараах хамгийн том хаан болж чадсан боловч, энгийн ард Бөх Сорсуны 7 хүүд бүлүүлж, сүхдүүлж үхдэг. Шударга ёс гэгч ийм л байсан, хаанд ч хүртэл үйлчилдэг... Гэтэл Батмөнхийн дараагаас улсаа задалж, хүүхдүүддээ хувь эзэмшил тэнцүү шахуу өгөх болсноор маш олон тайж нар бий болов. Тайж нар нь өөрийн хүчээр олоогүй, өв залгамжлалаар олж авсан өөр өөрийн хувь эзэмшил ба, хамжлага ардтай болов. Мэдээж тэдний маш дийлэнх нь тэнэг дорой хүмүүс байх нь ойлгомжтой. Ясандаа тултал дайнч, эрх чөлөө, шударга ёсны өндөр мэдрэмжтэй Монголын ард түмний нуруун дээр гэнэт л баахан “ялгадас” шиг хүмүүс олон зууны өмнөх “Их хүн”-ний нэрийг барин гарч ирэв... Гол асуудал нь тэдгээр ялгадасууд Монгол шиг ширүүн дориун ард түмний нуруун дээр хэр удаан сууж чадах вэ гэдэг л байсан... Тайж нар үүнийгээ мэдэхийн дээдээр мэдэж байсан учраас, Монгол хүнийг дорой, хүлцэнгүй, шударга ёсны мэдрэмжгүй болгож, нуруун дээр нь тогтож үлдэхийн тулд Түвдийн буддизм руу хөл уралдан гүйлдэцгээсэн. Ингээд буддизмыг хүчээр шүтүүлж, шүтэх гэснүүдэд нь үхэр хонь тарааж, харин эсэргүүцсэнүүдийг нь шийтгэхээс авахуулан, бүр амьдаар нь булсан байдаг юм... Ингэж Түвдийн буддизм гэдэг “зэвсэг”-ийг 300 жилийн өмнө Хятадыг номхотгох гэж хэрэглэж байсан бол энэ удаагаас ард түмнээ номхотгож, дураараа туйлах гэсэн хэдэн тэнэгдүү тайж нарын хүсэл дураар, Монгол нутагт эрчимтэй тархаж эхэлсээн... Монгол хүн үргэлж суурьшмал орнуудын хүн амаас тоогоороо маш цөөн явж ирсэн ч, багаасаа дайнч үзэл санаагаар хүмүүждэг байсан учраас тооны дутуугаа чанарын илүүгээр нөхдөг байсан . Тиймдээ ч Солонгосын хойгоос Крым хүртэлх өргөн уудам газар нутаг нүүдэлчдийн орон зай байж, Азийн ч, Европын ч хэрэгт дураараа хутгалдаж чаддаг байв. Гэтэл энэ цаг үеэс Монголчууд цэргийн чадвараа эрчимтэй алдаж эхэлсэн юм. Сайн цэрэг байснаас сайн лам байх нь сайхан амьдрах үндэс болчихсон байв... Ингэж байлдааны чадвараа өөрсдөө гээсэн учраас суурьшмал үндэстнүүдэд хэдэн зууны турш идүүлсээр, энэ хонхорхойд л үлдэж хоцров доо чааваас... Ламаизмаар дамжин нийгмийн шударга ёс гэгч үгүй болсноор, ноён хүн дураараа авирлаж, харин энгийн ард түмэн хүлцэн, номхон ноомой амь зуух болов. Хойд насандаа ноён болж төрөөд дураараа жаргахын тулд, энэ насандаа газар төөлүүрдэн мөлхөж, эргэл мөргөлд автав... Ноён аль дуртай хүүхнээ булааж богтолж авах болсноор, эгэл ард үргэлж хайртай хүнээсээ хүчээр хагацсан, салсан, зовсон шаналсан утгатай дуу гэнгэнүүлэн дуулах болов. Урьдын цагт байсансан бол тэр муу ноёнгийн нохой толгойг хага цохиод л асуудлаа шийдчих байв... Гэтэл энэ үед тэр нь 10 хар нүгэлдээ орох учраас, хойд насандаа тамд унахгүйн тулд гэнгэсэн дорой дуу дуулж л Монгол хүн сэтгэлээ хуурах болов. Монгол хүн ингэж шударга ёсны талаар маш гүехэн сэтгэж, өөрсдийгөө оготны чинээ л бодох болов... Шударга ёс гэж мэдэхгүй, бас нэхдэггүй ийм ард түмнийг бий болгосныхоо ачаар тайж нар хэдэн зууны турш амгалан сууж чадав. Ингэж байтал Манж чин гүрэн мөхөж, цаашлаад Монгол нь улаан Оросын нөлөөнд орсноор, хүчээр Зөвлөлт маягийн засгийг Оросууд Монголд бий болгов. Энэ нь дарангуйллын арга замаар тогтсон, авьяас чадвартай, өөрөөр сэтгэдэг, дуулгаваргүй нэгнийг хатуу шийтгэж, зөвхөн том даргыг л тахин шүтэхийг тулган шаарддаг систем. Энэ нь нийгмийн шударга ёсыг сайжруулсангүй, гагцхүү олон тайж нарын тогтолцоог халж, оронд нь элдэв дарга нарын үнэлэмжээс хамаардаг, үзэл суртлаас зөрж сэтгэх нь бараг нийгмийн дайсан гэгддэг тогтолцоо бий болсон нь Монгол хүнд шударга ёсыг бий болгосонгүй, зөвхөн даргын үгэнд ордог дуулгавартай ард түмнийг бий болгов. Авах юм нь Монголчууд олон зууны дараа төрийн хувьд харьцангуй нэгдмэл болж чадсан явдал юм. Монгол хүн шударга ёсыг эрэлхийлэхээрээ Манжийн хаанд матдаг байсан бол, энэ үед даргад л матдаг болов. Тэндээс шийд гарахгүй л бол тэгээд шударга бустайгаа эвлэрч амьдрах... Ингэж явсаар 1990 он хүрч гэнэт ардчилсан тогтолцоо руу шилжсэн гэхээр Монгол нь шударга ёсны тал дээр өрнөдийн орнуудаас 400 жилээр хоцорч явна. Монгол хүн шударга ёс гэдэг зүйлийг ор тас мартаад 400 жил өнгөрсөн байна. Тэгчихээд амаараа дүүрэн шударга ёс ярьцгаах... Монгол хүний шударга ёс гэж юу вэ гэвэл, өнгөрсөн 400 жилд бүрэлдэн тогтсон араар муулах, матах, хий дэмий хоосон гэнгэнэх л юм! Хэн нь ч өөрийн гараар шударга ёсыг хамгаалъя гэж үл сэтгэнэ. Хэн нэгэн нь гарч ирээд л шударга ёсыг тогтоочихоосой гэж өдөржин мөрөөдөцгөөнө. Шударга ёс хүсэн гэнгэнэж байгаа нэгнээс шударга ёсыг өөрийнхөө гараар тогтоо, чамайг хохироож зовоож байгаа нэгэнд түүнээс дор зовлонг нь өг гэж зөвлөвөл их л цочин балмагдаж, нүгэл, эсвэл эерэгээр хандах хэрэгтэй гэсэн шүү “хоосон чанар”-ын зүйл ярьж өөрсдийгөө хуурахыгаа илүүд үзнэ. Би өөрийн нүдээр нэгэн жишээг харсныгаа эргэн дурсах дуртай. Хорь орчим урвайсан, бөөгнөрч дэмий л хий халагласан хүмүүс хэдэн цагийн турш ямар нэг юм хүлээж зогсоод байхаар нь, нийгмийн аливаа үйл явдлыг хэрэг болгон сонирхдог зангаараа яваад очтол, цалингаа авах гээд муриулж, цалингаа хасуулж, шулуулж явсаар, одоо дахиад л хийсэн хөдөлмөрийнхөө хөлсийг авч чадах эсэх нь эргэлзээтэйгээр цалин олгогчдынхоо хэлсэн цагт нь ирээд дэмий баахан хүлээж зогсоо нь тэр юм байж. Тэгэхээр нь би сонирхоод та нар хэдүүлээ вэ хэмээн асуухад, нэг нь миний ард 10 хүн байгаа гэв, нөгөө нь би тавуулаа гэв, зарим нь зургуулаа гэх мэтээр хэлсэн бөгөөд, тэднээс тун цөөхөн л хоёр гурвуулаа гэж хариулсан юм. Тэгэхээр нь би хэлэв, “Та нар чинь бараг 100-уулаа юм байна шт. Наад дотор чинь гуравхан хүн л сууж байгаа шт. Зодож байгаад мөнгөө аваач” гэж хэлэхэд бүгд л шахуу “тэгвэл ёстой мөнгөө авч чадахгүй болчихно”, “гомдоочихно”, “эвтэйхэн ярьж байгаад мөнгөө авна”, “шоронд ормооргүй байна”, “тэгэж асуудалд орсноос учирлаж гуйж байгаад, өгсөн мөнгийг нь л аваад явахаас” гэх мэт тайлбарыг ихэнх нь тавив. Харин ганц нэгхэн хүнд л миний хэлсэн санаа таалагдав бололтой, гэхдээ тэд өөрсдийн гараар шударга ёсыг сахиулахаас илт зүрхшээж, хэн нэгэн нь л үүнийг хийгээд өгөөсэй гэж хүсэж байгаа нь илт... Монгол хүний шударга ёсны мэдрэмж нэг иймэрхүү л, Монголын нийгмийн шударга ёс гэгч нэг иймэрдүү л юм... Монгол дахь нийгмийн шударга ёс дэлхийгээс 400 жилээр хоцрогдож байгаа учраас өнөөдөр хэдхэн хулгайчдаа дарлуулаад дэмий гонгинолдохоос өөр шидгүйгээр оршиж байгаа юм. Ямар сайндаа хариуцлагагүй засгийн газраасаа хариуцлага, шударга ёс нэхэж жагсахдаа “Ажлаа хий” гэж орилолдож байхав дээ хаха, Залуу нь ч тэр, хөгшин нь ч тэр тэнэг байна... Тэгэхээр: Чингис “Дотрынхоо хорслыг гаргаж чаддаг хэн бүхэн эзэмшлийг захирч чадна” гэж өгүүлдэг. Энэ нь хорслоо тайлж чаддаг хүн шударга ёсны мэдрэмж өндөр учир хулгайг яллаж, хуулийг сахиулж, эзэмшлийг шударга ёсонд тулгуурлан зохистойгоор захирах чадвартайг нь өгүүлж буй хэрэг юм. Чингис өөрийнхөө улстөрийн үйл ажиллагааг ч дүгнэн хэлэхдээ “яллах ёстойг яллаж, үхүүлэх ёстойг үхүүлэв би” гэдэг нь тэр өөрөө шударга ёсны өндөр мэдрэмжтэйгээр, шударгаар засагласан гэсэн үг юм. Ингэж тэр их гүрнийг байгуулжээ... Монголчуудын дийлэнх нь уламжилж ирсэн ламаизмын ойлголтоор “нүгэл” хэмээн, орчин үед төрийн хулгайчуудынх нь зориуд тарааж байгаа суртлаар “эерэг хүн” болж харагдах гэсэндээ өдөр болгон шударга ёсыг булшилж амьдардаг. Тэрийгээ ухамсартай хүн болж харагдаж байна гэж бодох дуртай. Яг үнэндээ энэ нь асуудлаасаа зугтааж байгаа хэлбэр юм. Тэд үргэлж л ямар нэг байдлаар шударга ёс зөрчигдөж, эрх ашгаа золиослуулах бүртээ “Үйлийн үр үүд алгасахгүй ирнэ дээ”, “Үйлийн үр үсний ширхэгээс ч нарийн шүү” нтр гэсэн элдэв тэнэг зүйлсийг амаараа дүүрэн ярихаас биш хэзээ ч шийдэх гэж оролдохгүй, харин “асуудал” нь тэндээ улам ужгирч бугшаад үлддэг. Тэгэж шударга ёсыг өдөр болгон булшилж амьдардаг. Харин төрд үүрлэсэн “Шинэ цагийн тайж нар” нь өөрсдийн олж авсан эрх мэдэл эд хөрөнгө, бяцхан аз жаргалаа үе улируулан хадгалж үлдэх гэсэн асар их сонирхлын дагуу цогц үйл ажиллагаа явуулж байна. АНУ Британы жишгийг нутагшуулж, боловсролоор нь массыг эгнэгт хайрцганд нь барих гэж хичээж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хувийн өндөр төлбөртэй сургуулиар өөрсдийнхөө хүүхдийг хамгийн сайнаар сургаж, үе дамнуулан “тайж” байлгах, харин дунджуудын хүүхдүүдийг үнэ төлбөргүй сурдаг улсын сургуулиар нь чанаргүй боловсрол эзэмшүүлэн үе дамжуулан “хамжлага” байлгах, ингэхийн тулд улсын сургуулиудын сургалтын чанарыг үргэлж сулруулахыг Боловсролын яамны бодлогын хэмжээнд явуулсаар нэлээн удаж байгаа... Үр дүнд нь сурлага маш тааруу, сурах хүсэлгүй болсон дунджуудын хүүхдүүд, өрөвдөлтэй цалинтай хичээл заахаасаа илүү дарга нарт цаас бичих ажилтай болсон багш нар. Дээр нь багш нарын ажлыг ямар ч хэрэггүй ачааллаар асар их нэмэгдүүлж, яг бодит үр дүнг нь харин үгүй хийсэн. Үүн дээр нь нэмээд гайгүй багш нарыг нь хувийн сургууль шүүрээд авчихдаг учраас дунджуудын хүүхдүүд эрдэм хомс өвөртөлнө, бэхэжсээр байгаа энэ бурангуй тогтолцоог нурааж чадах нэгэн болж үл чадъюү... ( Нэгэн жишээ хэлвэл 3-р сургуулийн Соронзонгийн асуудал бол улсын сургуулийг муутгах тайж нарын явуулж буй бодлого хийгээд энэ бодлогынх нь яг эсрэг улсын сургуулийг хувийн сургуультай өрсөлдөхүйц байлгаад байгаа чамбай захирал хоёрын зөрчлөөс үүдэн гардаг юм. Тиймдээ ч байсхийгээд Соронзон болон түүний дүү Солонгыг сошиалаар дайрч элдвээр гүжирдэж, дунджуудаар тэднийг баахан зүхүүлдэг. Муу нэр зориуд “зүүж өгөөд” боломж нь гармагц захирлыг нь зайлуулж байгаад “товойгоод” байгаа уг сургуулийг муутгах гэж тэд нар тэчъяаддаг хэрэг л дээ.. ) Монголд тогтсон шударга бус тогтолцоогоо хадгалж үлдэхийн тулд “Шинэ цагийн тайж нар” алхам тутамдаа бодлогоор шударга ёсыг булшилдаг. Тэд боловсролоор нь дамжуулан массыг хайрцаглаж байгаа бөгөөд яг үүндээ шашиныг ч бас идэвхитэй ашиглаж байгаа. Учир нь шарын шашин бол бүр анхнаасаа эрх баригч давхаргын эрх ашгийг хамгаалж, харин ард түмнийг нь эрх баригчдын дуулгавартай боол болгоход чиглэдэг шинж чанартай. Энэ нь тухайн үндэстний эрч хүчийг барж дорой болгох ч, үндэстнээ шимэгчилж амьдрах дорой эрх баригчдад тухтай амьдрах боломжийг олгодог. Яг энэ шинж чанар нь одоо ч гэсэн “Шинэ цагийн тайж нарт” амин чухал байгаа учраас өнгөрсөн он жилүүдэд шашины асуудлыг өндөрт мандуулсаар, сүүлдээ өөрсдийнхөө дундаас “Богд” хүртэл гаргаж байна... Тэд шашиныг мандуулж, боловсролыг сөнөөж байна, нийгмийн шударга ёсыг үүрд булшлахын тулд... Ингэж чадвал тэд үе удмаараа Монгол гэдэг их үндэстний орой дээр суучихаад цаг үргэлжид шимэгчилж сайхан амьдрах болно. Монгол үндэстэн хэдхэн “ялгадас”-ыг сайхан амьдруулахын төлөө зовж, тарчилж, бас мөхөх болно! Монгол үндэстэн нэгдсэн төргүй болсноос хойш хагас мянган жил өнгөрлөө. Монгол үндэсний эрх ашиг , Монгол хүний эрх ашиг, Монголчуудын орон зай гэдэг ойлголт чинээндээ тултал доройтоод, энэ хэдхэн тайж нарын эрх тухыг хангахад өнгөрсөн хагас мянган жилийг Монголчууд зарцууллаа... Үр дүн нь алганы хонхорхойд үлдэж хоцорсон Монгол үндэсний бяцхан нөөц ба, жалганы улстөрчид... Цаашид ийм байдлаараа яваад байвал Хятад болон Оросын дунд Монголчууд тэсэж үлдэхгүй нь нэн тод. Тайж нар хэмээх шимэгчээ тайрч хая, эсвэл мөх! Би хувьдаа хөнтөрдөг л юм бол тэднийг аль хэдийн хөнөөхөөр шийдсэн. Цусыг нь гол мөрөн мэт урсгаж, толгойгоор нь уул овоо босгож, харин хүүрийг нь золбин нохой чонын хоол болгон хаяна. Шинэ цагийн тайж нарын удмыг тасална! Энэ бол харгислал биш, энэ бол Монголчуудын 500 жилийн доройтлын хариуцлага ба, ирэх 500 жилийн “ялгадаснууд”-ыг Монгол үндэсний төрд авирахгүй байх хатуу сануулга. Учир нь хариуцлага нэхэгддэггүй эрх мэдэл гэгч зөвхөн аминч, шимэгчилж сайхан амьдрах хүсэлтэй дорд хүмүүсийг баасан дээр шавж байгаа ялаа мэт цуглуулдаг. Тэд Монгол үндэсний эрх ашиг, Монголчуудын төлөө өөрсдийгөө золиослох ёстой сууринд суучихаад, хувийнхаа аз жаргалыг Монголчуудын нулимсаар бүтээж ирсэн, учир нь эрх мэдлийнх нь араас ямар ч хариуцлага нэхэгдэж байгаагүй учраас. Батмөнх Даянгийн дараагаас үүссэн Тайжийн тогтолцоо хариуцлага нэхэгддэггүй эрх мэдэл ба, энэ нь эдүгээ дахин амилаад 30 жил боллоо. Монголчуудыг 500 жилийн турш зовж тарчилж байхад хэн ч хариуцлага хүлээсэнгүй! Хагас мянган жилийн бохирдлоо тэдний цусаар угаана. Тайж нарт хэдий чинээ аймшигтайгаар хариуцлага тооцно, ирээдүйд төдий чинээ дорд ялгадас шиг хүмүүс Монгол төрд шургаж амин хувийн эрх ашиг, ашиг завшаан хайж шургалахгүй болно! Учир нь эрх мэдлийн араас ямар аймшигтай хариуцлага нэхэгддэгийг адгийн тэнэг ч мэддэг болсон байх болно! Ирээдүйн хүмүүс хэр чадвартай хүмүүс байхыг тааж мэдэх аргагүй учраас ирээдүйн Монгол хүнд тулгарах асуудлын хагасыг нь өнөөдөр өөрийнхөө гарыг цусаар будах замаар шийдээд өгчихсөн нь хол илүү дээр. Эрх мэдлийн хариуцлагыг ясанд нь тултал мэдрүүлчихсэн байхад, ирээдүйн Монгол төрд амиа борлуулах гэсэн бэртэгчин ялгадаснууд биш, харин Монгол үндэсний төлөө өөрийгөө зориулах гэсэн хүмүүс нь орж, хүчээ өргөх нь илүүтэй байх болно. Хэн нэгэн ялгадас хариуцлагаас мултарч, жаргаж байгаад үхсэн ч үргэлж араас нь удмыг нь тасартал устгах өндөр хариуцлага нэхэгдсээр байх учраас ямар ялгадас тийшээ зүглэж зүрхлэх билээ? Цаг хугацаа, цаг үеийг үл тоон хариуцлага араас нь нэхэгдсээр байх болно. Тийм болохоор энэ арга зам нь ирээдүйн асуудлыг ч бас давхар шийдэж байгаагаараа тун сайн шийдэл юм. Монголын өнгөрсөн ба одоо, мөн ирээдүйн асуудлыг ингэж нэг дор шийдэж болно, шийдчихсэн нь ч дээр... Ямар нэгэн либерализм, ямар нэгэн хүмүүнлэг үзэл, ямар нэгэн нүгэл хилэнц, бас ямар нэгэн олон улсын нэр хүнд, мөн ямар нэгэн орчин үеийн тухай надад та нар хэлж магадгүй... Өрнөдийн либерализм асуудлаа 500 жилийн турш өдөр тутам цус урсгаад ч болов шийдсээр ирсэн, харин Монголчууд 500 жилийн турш асуудлаа огт шийдээгүй учраас хур их “асуудал” хуралдсан. Энэ асуудлыг шийдэх боломж гарсан дариуд нь “бүрэн гүйцэт” шийдэхгүй л бол, асуудал нь эргэж ороогоод монголыг мөхөөх нь гарцаагүй. Тэгэхээр 500 жилийн зөрүүтэй нөхцөл байдалд оршиж байж, өнөөдрийн тэднийг дуурайх хэрэггүй. Чингис хэлсэн, алах ёстойг алж, яллах ёстойг ялла... Тэгээд ч Монгол тасалдалгүй 2000 аас олон жилийн төрийн уламжлалтай ард түмэн, өөрийнхөө асуудлаа “Монгол маяг”-аараа шийднэ. Энэ тал дээр бусдыг дуурайх шаардлага юун. Бусдад сайхан харагдах гэж хоосон хэлбэрдэхийн ч хэрэг юун билээ... Би хүнийхээ хувьд тун нинжин хүн боловч, улстөрийн асуудал цаг үргэлж хүйтэн прагматик байдлаар шийдэгддэг. Прагматикаар нь шийдчихсэн нь дээр. Учир нь Монголд байгаа шинэ цагийн тайж нарын гороор Монгол хүн наанадаж өдөр тутам цаг бусаар үхэж байна. Тайж нар эмнэлгийг нь эрүүл аюулгүй амьдрах орчныг нь, аюулгүй байдлыг нь, эдийн засгийн чадамжийг нь ер нь бүгдийг нь хувийнхаа эрх ашгийн төлөө хулгайлсан. 1988 онд Монголчууд 2 саяуулаа болсон байтал эдүгээ 35 жилийн дараа 3 сая 500 хан мянга буюу Монголчууд маш бага өссөн. Зүй нь 5-8 хүртэл сая Монгол хүн байх байлаа... Тэгэхээр хичнээн Монгол хүн энэ тайж нарын тогтолцооноос болж бидний дунд амьдарч чадсангүй вэ? 1,5 саяаас 4 сая төрөөгүй Монгол хүүхдүүд... Тэдний амийг ч бас нэхэх ёстой! Шинэ цагийн тайж нар түүний хамааралтай хүмүүс хэдүүлээ вэ? 300 эсвэл 3000 эсвэл 30 000 бүр эсвэл бүр 300 000 байсан ч хамаагүй тэд амиараа төлөх ёстой... Хогийн ургамлыг үр үндсээр нь зулгааж байж, эрүүл чийрэг зүлэг үй олноор нь ургуулсан нь дээр. 300 000 хүнтэй хариуцлага тооцсон ч, (үнэндээ 300 000 байтугай 3000 ч хүрэхгүй л хүн бий байх) эргээд Тайж наргүй сайн нийгмийн тогтолцоо нь 10 сая Монгол хүнийг хурдан хугацаанд бий болгох болно... Мао хэдийгээр 40 сая хүнийг үхэлд хүргэсэн ч, 400 сая Хятад хүнийг шинээр “бий болгосон”. Тэр үед Маогийн байгуулсан суурь дээр өнөөдөр Хятад дэлхийн гүрэн болохоор тэмүүлж байна. Тийм ч болохоор Дэн Сяо Пин Мао даргын 70 хувь нь зөв, 30 хувь нь буруу гэж өмөөрдөг... Харин Монголчууд Цэдэнбалын “бий болгосон нөөц” дээр тулгуурлаж, улам олон хүн амтай, хөгжингүй улс болохын оронд, тайж нар уг нөөцийг өнгөрсөн 30 жилд зүгээр л цацчихсан, үрэн таран хийсэн. Тэгээд өөрсдийгөө зөвтгөхийн тулд өнгөрснийг бүхэлд нь муучилсан... Өнөөдөр хамгийн олон Монгол хүүхэд төрсөн 1988 оныхон үржилийн хөдөлмөрийн чадвараа алдахад 10-15 жил л байна. Үүний дараа Монголын хүн ам зүй, хөдөлмөрийн чадавх дорой дээрээ доройтох болно. Ямар сайндаа 5 сая дахь Монгол хүн 2045-2050 оны хооронд төрөх прогноз гарч байхав дээ. Хэдхэн тэнэг хүний эрх ашгийн төлөө Монгол үндэстэн хэтэрхий их золиос гаргаж байна. Хангалттай биш үү? Бас Шинэ цагийн тайж нар Монголын залуу хүмүүсийг аль болох гадагш нь зайлуулахаар чармайж байна. Идэвхи санаачлага, эрч хүчтэй, хангалттай орлогогүй, нийгмийн байр сууриа олж авч чадаагүй, анхдагч хэрэгцээ нь хангагдаагүй төр засагт сэтгэл хангалуун бус залуу үед хүсэж байгаа зүйлсийг нь өгч чадах засаг хэрэгтэй, гэтэл Тайжийн засаг үүнийг өгч чадахгүй... Тийм болохоор тэднийг эртхэн гадагш нь бүх талаар зайлуулсаар байгаа юм. Тэд гадагш зайлахгүй дотооддоо хуралдсаар байвал, тэсэрч тайжийн засгийг унагах аюултай. Тэднийг зайлуулж Монголд зөвхөн нунж доройчууд болон хөгшдийг үлдээчихээд тайжийн засаг үе уламжилан амь бөхтэй орших боломжтой болно... Угаасаа тэдэнд Монгол хүн хэрэггүй, тэд тэртэй тэргүй ихэнх орлогоо Монгол хүний хармайнаас биш, Монголын газар шороо баялгийг зарах замаар олж байгаа. Монгол хүний хармайг ухдаг гол зорилго нь Монгол хүнийг ядууруулж, тэмцэх чадваргүй болгоход чиглэдэг. Нэг ёсондоо ардчиллын гол сууриудын нэг болох чинээлэг дундаж давхаргыг нугаслах замаар өөрсдийнхөө дарангуйллыг бэхжүүлж буй юм. Тэдэнд чинээлэг өөрийн бодолтой Монгол хүн хэрэггүй, тэдэнд зөвхөн боолын сэтгэхүйтэй Монгол хүн л хэрэгтэй. Тэгээд духаа цоортол хойд насныхаа буянгийн төлөө мөргөдөг бол бүр сайн... Мөн Тайжийн засаг тогтож, шударга ёсыг үгүй хийж, байгалиас өгөгдсөн хүний “тэмцэлдэх” шинж чанарыг шашин болон суртлаар дарж авснаар Монгол хүн антропологийн хувьд доройтсон. Тэмцэлдэх шинж чанар нь үргэлж эр дааврыг өсгөдөг, гэтэл “тэмцэлдэх”-ээ байснаар Монгол эр хүний эр даавар байнга буурч, өнөөдрийн намхан төрхөө олжээ. 13-р зууны Монголчууд уг нь өндөр хүмүүс байсан. Чингис 196 см өндөр бол, Чингистэй яг нэг цаг үед амьдарч байсан эрэгтэй эмэгтэй хоёр булш хоёулаа эзнийгээ 180 см өндөр эрүүл чийрэг байсныг нотолдог. Гэтэл 20-р зууны эхэнд Монголчууд хонь шиг л намхан хүмүүс байлаа. Тэрнээсээ ч нэг их өсөж чадалгүй өнөөдөр Монгол эрэгтэй хүний дундаж өндөр 165 орчим см байна... Гэтэл бидэнтэй үндэс нэгтэй буриадууд тийм биш... Энэ нь Монголчууд угаасаа намхан үндэстэн биш, харин Монгол улс дахь Монголчууд нийгмийн шударга ёс үгүй болсноор, дагаад эр даавар буурч, үүнийгээ дагаад бие нь жижгэрсэн гэсэн үг юм. Эцэст нь гэм нүгэл гэж юу болохыг зааж өгье. Хүн алах бол гэм нүгэл биш. Харин үхвэл зохих муу хүнийг алалгүйгээр, муу хүнийг тэвчиж зэрэгцэн амьдраад, муу хүмүүсийн нийгэмд тасралтгүй тарьсаар байдаг хортой үйлдлийг эсэргүүцэн дарахгүйгээр мөн л тэвчиж, өөрийнхөө, үр хүүхдийнхээ амьдралыг муу хүмүүсээр тоглуулж дуусгаж байгаа чинь л жинхэнэ уучлашгүй гэм нүгэл мөн юм... Алах ёстойг алтугай. Шударга ёсыг та нар ямар нэг төрийн албан хаагч, ямар нэг гуравдагч этгээдэд үүрүүлж хоосон найдвар тээх нь өөрөө шударга ёсны талаар юу ч мэдэхгүй байгааг гэрчилнэ. Шударга ёс бол баруун зүүнээрээ солилцдог зүйл. Гуравдагч этгээдийн гар заавал оролцох шаардлага үгүй. Хэрвээ улстөрчид шударга бус байж амьдралыг чинь хохироож байгаа бол яагаад түүнтэй өөрийн гараар шударга ёсны талаар ярилцаж болохгүй гэж? Тэдгээр хүмүүс гагцаар агуйд амьдардаггүй, эргэн тойрондоо Монгол хүмүүсээр хүрээлүүлж амьдардаг биз дээ? Хүн болгон улстөрчидтэй “шударга ёс”-ны талаар яриа өрнүүлээд байвал нийгмийн шударга ёс тогтох болно. Харин шударга ёсыг ямар нэг гуравдагч этгээдээс гуйгаад байвал шударга ёс хэзээ ч та нар дээр ирэхгүй. Тэгэхээр шударга ёсыг тогтоох хэрэгсэл чинь бол нударга чинь, наадахаа хэрэглэж чаддаггүй юм бол боолын дөнгөө зүү... Copy Bold hehe dondog
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 472

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%