Та улс төрөөр оролдохгүй ч улс төр танаар оролдоно. (Үе тэнгийнхэндээ)

image

                 Иргэд нийгэмдээ үйлчлэхээс гадна улс төрийн шийдвэр гаргахад идэвхтэй оролцох ёстой. Яагаад иргэд улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөх хэрэгтэй байдагийг Аристотель (Улс төр), Жонатон Вольф (Улс төрийн философийн удиртгал), Жан Жак Руссо (Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд), Роберт Даль (Ардчиллын тухай) зэрэг сэтгэгчид онолын хүрээнд тайлбарласан байдаг.

Төрийн удирдлагад оролцохын тулд залуус мэдлэг чадвар, үл худалдагдах шинжтэй байх хэрэгтэй. Төрийг бурхнаас илгээсэн удирдагч, цөөнх удирдахгүй. Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна хэмээн Үндсэн хуулиндаа заасан билээ. Гэтэл “Долоон буудлын Дорж, Должингийн” гарт юу байна вэ? Яагаад төрийн үйл хэрэгт ард түмний оролцох сонирхолгүй байна вэ? Энд дараах хариултыг өгч болно.

  1. Аминч шинж: “Төрийн төлөө оготно боож үхэх” гэсэн хэлц үг ч бий. Яг үнэндээ бол боож үхэх байтугай зүйлийг хийх хэрэгтэй. Номхон хүлээцтэй ард түмэн ямагт дарлагдаж байдаг түүхтэй. Төрийн үйл ажиллагаанд хяналт тавих байтугай сонгуульд санал өгөхөөс ч залхуурдаг залуус олон байгаа нь эмгэнэлтэй. Сонгууль, ард түмний оролцоо маш чухал билээ.Залуус минь бүгдээрээ төрийн ордонд орж суухгүй ч тийшээ орох хүмүүсийг шүүн тунгааж, сонгох эрхээ эдлэх хэрэгтэй. Учир нь бидний уйлах уу, дуулах уу гэдэг нь тэдгээр хүмүүсийн шийдвэрээс хамаардаг.  Сонгох эрх яагаад чухал вэ гэдгийг тайлбарлая. Та сонгуульд оролцохгүй бол таны эрх ашгийг хэн ч хамгаалахгүй. 1861 онд Милль “ажилчид сонгох эрхгүй байгаа учраас тэдний эрх ашгийг хэн ч хамгаалдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хэрэв бүх хүн ийнхүү хойрго хандвал юу болж хувирах вэ?
  2. Улс төрийн боловсрол дутмаг: Ардчилсан төр иргэдийнхээ улс төрийн боловсролд ихээхэн анхаарах ёстой. Тухайн улсын хуулийн үйлчлэлд хамаарах насанд хүрсэн бүх иргэд улсын удирдах ардчилсан үйл явцад оролцох хангалттай мэдлэг чадвартай гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Ардчилсан орнуудад иргэдийн мэдлийн түвшинг дээшлүүлэх асуудлыг нөхцөлт байдлаар дараах утгаар шийдвэрлэхийг санал болгож байна. Үүнд: Иргэдэд улс төрийн бичиг үсгийн доод шат маягтай баталгаажуулсан мэдлэгийн наад захын зайлшгүй түвшинг хангаж өгнө. Тэдгээрийн ойлгох асуудлын түвшинг масс-медиагаар дамжуулан хүрэлцээтэй, найдвартай, хямд мэдээллээр хангах аргаар байнга дээшлүүлнэ. Ийм мэдээлэл байснаар иргэний албан тушаал эзлэхээр тэмүүлж буй улс төрийн намуудын өрсөлдөөнийг хангана. Нэр дэвшигчид сонгогчдын саналын төлөө өрсөлдөхдөө иргэдийг мэдээллээр хангах ёстой. Хатуухан хэлэхэд олон мянган залуусыг солонгос сериал үзэж байх зуур тэдний амьдралд хамаатай шийдвэрийг гаргаж байдаг. Тийм болохоор улс төрийн шийдвэр хэрхэн гардаг талаар, түүний үр дүнгийн талаар мэдээлэл, мэдлэгтэй байх хэрэгтэй. Гагцхүү тэр мэдлэгийг боловсролын институцээр дамжуулан үнэ төлбөргүй хүртэх учиртай.

Ардчилсан орнуудын иргэд өөрсдөөс нь маш хол зайнаас гаргаж байгаа шийдвэрт нөлөөлөхийн тулд босоо чиглэлд эрх мэдлээ төлөөлөн шилжүүлэх системийг цаг ямагт шаарддаг. Бүх л цаг үед залуучууд нийгмийн хөдөлгөгч хүч, өөрчлөлтийн түүчээ байдаг. Парламентад залуу хүн сонгогдох боломжгүй байдаг нь дараах шалтгаантай холбоотой. Нэгдүгээрт, залуу хүн туршлага багатай, гэнэн гэх шалтагаар нухчин дардаг. Хоёрдугаарт улс төр бол бохир, муухай, түүнээс л хол байх ёстой гэж номлодог. Орчин үед залуу хүний шинийг эрэлхийлсэн бодлого улс төрд дутагдаж байна. Мөн олон жил ямар нэгэн аргаар төрд удсан олигарх улс төрчид улс төрийг ялзрахад хүргэдэг. Эцэст нь хэлэхэд зоригтой, боловсролтой, шудрага залуус монголын улс төрд сэлбэн орох цаг үе ирсэн.

#Залуус #Улстөр #Оролцоо

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 477

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%