Нийгмийн гэрээ буюу нийтлэг хүслийн үндэс

image Социал контракт бүтээлээр Ж.Ж.Руссо өөрийн амьдарч буй цаг үеийн асуудлуудыг дүгнэсэн. Тэрээр юун түрүүнд хүн төрөлхтөн нэгэнт байгалийн эрхшээлээс гарч, зохион байгуулалттай нийгэмд аж төрөх болсон бөгөөд нийгэм маш их хөгжсөн техник технологитой гэж үзсэн. Хөгжлийн энэ чиг хандлага нь хэдийн хэрээс хэтэрч эргээд байгалийн амьдралдаа эргэн орох боломжгүй болсон тул нийгэмд хэрхэн амьдрах вэ гэж асуусан. Дараа нь, өнөөгийн нийгэм зөв зохион байгуулалттай биш байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэж үзсэн. Үүнд, эрх мэдэлтэй цөөнх олонхыг захирч буйгаас гадна энэ хүчтэй хэсгийнхэн эрх мэдлийг олонхыг давамгайллаар олж авсан мөртлөө тэд олонхын төлөө байдаггүйг буруушааж, энэхүү эрх мэдэл нь хууль ёсных биш шүү! гэж анхааруулжээ. Руссогийн номнууд үргэлж шатаагдаж, хэвлэлтийн тухайн улсуудын засгийн газар хориглож байсан. 1762 онд Эмил бүтээл нь пэдагогийн философитой /сурган хүмүүжил/ зэрэг хэвлэгдэн гарсан. 1789 оны Францын хувьсгал хийгдэхэд Ж.Ж.Руссо “Нийгмийн гэрээ” /Social contract/ болон Ш.Л.Монтескье “Хуулийн амин сүнс” /Spirit of the laws/ гэсэн хоёр бүтээл гойд үүрэг гүйцэтгэсэн. 20-р зууны философичид болох Ж.Роулс “Шударга ёсны онол” /Theory of justice/, Ю.Хабермасын “Баримт ба хэм хэмжээ” /Facts and norms/ бүтээлүүд Ж.Руссогийн санаан дээр үндэслэж цааш хөгжсөн юм. Нийгмийн гэрээ дараах асуултуудад хариулсан. Үүнд, нийгмийн тулгамдсан асуудлыг хэрхэн эмхэлж цэгцлэх вэ? Хууль ёсны засаглалын үндэс суурь юу болох вэ? Гэрээ бол сайн дурын, хүсэл зоригийн үндсэн дээр хийгдэх учиртай. Үүнийг "general will" гэсэн ухагдахуунаар тайлбарладаг. Хууль тогтоох амин үндэс нь гагцхүү бүх нийтийн хүсэл зориг байх юм. Бүгд санаа нийлэх, иргэнд зориулсан тийм л хууль. Руссогийн хувьд, иргэний эрх чөлөө гэдэг нь хүн бүр өөрийн хүссэнээ хийх, дураар аашлахын нэр биш. Харин хуульд өөрийн хувь нэмрээ оруулан, санал нийлсэн тэр л хуульдаа захирагдахын нэр ажээ. Энэ санаа И.Кантын “Ёс суртахууны философи” /Moral philosophy/ бүтээлтэй холбоотой бөгөөд тэрээр “эрх чөлөө” бол өөрийн зохиосон хуульдаа захирагдах гэсэн утга агуулна. Өөрөөр хэлбэл дураар байхын яг эсрэг буюу захирагдах. Мөн “Эмил”-д /Emile, or on education/ буй дэлгэрэнгүй тайлбарт “Та өөрийнхөө тааллаар байхын тулд биеэ бусдын таалалд нийцүүлэн авч явах ёстой” гэжээ. Энэ нь Монголд ихээр хэлэгддэг “Миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана” гэдэгтэй утга нэг юм. Олонх өөрсдийн захирагддаг хуулиа өөрсдөө санаачилж бичдэггүй, харин тусгай эрх олгогдсон цөөн хүн л түүнийг бичдэг. Эдгээр хууль нь ард түмний ашиг сонирхолд үйлчлэхийн оронд тэр хүчирхэгжсэн, баян хүмүүсийн эрх ашгийг л хамгаалдаг. Номын хэсгээс. Бүлэг 2.3. Бүх нийтийн хүсэл төөрөлдөх эсэх нь Бүх нийтийн хүсэл ямагт нэгэн зорилго өөд тэмүүлж, нийгмийн тусыг эрхэмлэдэг. Гэхдээ үүгээр ард түмний шийдвэр цаг үргэлж үнэн зөв чиглэлтэй байдаг гэж ойлгож болохгүй. Хүмүүс ямагт өөртөө сайн сайхныг хүсдэг авч тэр нь чухам юунд буйг олж хардаггүй. Цөөнх буюу эрх баригчид ард түмнийг хахуульдаж, худалдаж болдоггүй. Харин тэднийг хуурч, тэгэхдээ бүр саар зүйлд санаархаж буй мэт үед нь байнга мэхэлж болдог байна /үүнийг монголд “популист” гэдгээр ойлгодог/. Нийгмийн хүсэл зориг бүх нийтийн эрх ашгийг дээдэлж байдаг бол хүмүүсийн хүсэл зориг нь тухайлсан хүмүүсийн эрх ашгийг буюу хувийн хүсэл зоригийн нийлбэр юм. Зохих хэмжээний мэдээлэлтэй ард түмэн шийдвэр гаргах үед иргэд өөр хоорондоо ямар ч харилцаа холбоогүй ч олон тооны ялихгүй зөрүүтэй саналын үр дүнгээс бүх нийтийн хүсэл зориг бий болдог бөгөөд гаргасан шийдвэр нь ямагт зөв. Ингэхдээ хуйвалдааны журмаар салангид холбоод байгуулвал аминчхан хүсэл л гарна. Саналын ялгаа багасч, ерөнхий үр дүн буурна. Эцсийн дүнд хуйвалдааны олон холбоодын нэг нь хүчээ авч бусад холбоодын дээр гарваас ялихгүй санал зөрөлдөөн ч биш цорын ганц зөрөөтэй санал гарч ирнэ. Тэр үед нийтийн хүсэл гээч нь үгүй болж тухайлсан аминч үзэл гарч ирнэ. Тиймээс иргэн бүр бодлоо илэрхийлж, республикийн /бүгд найрамдах-репаблик/ гишүүн гэдгээ ухамсарлах явдал чухал ба хэвлэл мэдээллийг шударга, хараат бус, бие даасан байлгах нь хууртахгүйн сайн ач холбогдолтой. “Хүн бол уг нь сайн” гэж Руссо хэлсэн. Харин нийгэм рүү орж ирээд л мууг хийх сэдэл төрдөг гэж үзсэн. Жишээ нь, технологийн өмнөх үед бол эрэгтэй, эмэгтэй хүмүүс ойр амьдардаг, сонин уншдаггүй, явах дэлгүүргүй байсан тэр үед хүмүүс өөрсдийн ухааныг илүү амархан ойлгодог байсан гэж тайлбарласан. Хөгжил, техник технологид бид хэт автсан нь тэр бүхнээс хамааралтай буюу хараат болсон тул хүн өөрийн ухааныг /ухаан дотор сэтгэл, бодол, ухамсар, сонголт гэх мэт багтана/ ойлгоход маш хүнд болсон гэдгийг сануулжээ. Гэр бүл нийгмийн хамгийн эртнийх бөгөөд жам ёсны нийгэм юм. Хүүхдүүд эцэг, эхийнхээ туслалцаа дэмжлэгийг авах үед харилцаа холбоотой байдаг. Энэ хэрэгцээ шаардлагагүй болмогц төрөлхийн холбоо тасардаг. Хэрвээ энэ шаардлага холбоо тасарвал санхүүгийн хувьд ч тэр хараат бус болно. Энэ үед хүүхэд эцэг, эхтэйгээ харьцсаар байвал энэ нь хүсэл зоригийн шинжтэй буюу гэрээний үндсэн дээр гэр бүлийн харилцаа тогтдог гэж үзсэн. Нийгмийн гэрээний онол нь гэр бүлд ч, төрийн үүсэлд ч, сайн нийгэм оршиход ч тустай. Индианчуудын хувь заяаг цогцлоосон, гарцаагүй үнэн байдаг. 16-р зууны тэдний мэдүүлэг материаллаг зүйл бага гэхдээ сэтгэл ханамж өндөр гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, Индиан жижиг нийгэмд хүмүүс ойр харилцаатай, тэнцүү эрхтэй, зугаатай байж. Мэдээж санхүүгийн хувьд ухралттай байлаа. Тэд жимс түүх, ан агнах, нөмрөг өмсөх гэх мэт эзэмшил багатай байлаа. Овгийн ахлагч мөн л ганц хоёр зэвсэг, савнаас илүүг эзэмшдэггүй атлаа тун ч сэтгэл ханам байжээ. Харамсалтай нь, Европчууд ирж технологи, тансаглалтай харилцан хувьсаж, байгалийг ойлгох эсвэл энэрэх гэдэг чухал биш болж хэн ямар зэвсэг, эрдэнэс, архи эзэмшдэг нь ач холбогдолтой болсон байна. Ингээд Индианчууд ээмэг, бөгж, данх, толь гэх мэт эдийн араас хөөцөлдөв. Энэ эрмэлзлэл тохиолдоор үүсээгүй. Харин Европын худалдаачид зах зээлд эрэлттэй амьтны арьс агнуулах сэдлийг өгдөг байж. Индианчуудын шинэ хөрөнгө тэднийг жаргалтай болгосонгүй. Индианчуудын дунд амиа хорлолт, архидалт ихэссэн. Үүнтэй адил эд хөрөнгө, тансаглал бидний үед тархсаар. Руссогийн анхааруулсанаар бид эдээс салах хэрэгтэй. Өөрсдийн үнэ цэнээ таньж мэдэхийн тулд дотор руугаа төвлөрөх хэрэгтэй. Үүний тулд бид өөрсдийгөө бусадтай харьцуулахаа болих хэрэгтэй гэж үзсэн. Энэ нь хүнд ч гэлээ боломжгүй зүйл биш гэдэгт итгэсэн. Амьдралдаа сэтгэл ханах буюу гэр бүлийн хайр, байгалийг хайрлах, орчлон ертөнцийг сайхан гэж гайхах, энгийн зугаа цэнгэлийг сонирхох гэх мэт энэ бүхэн нийгмийн амьдралд алдагджээ. Руссогийн хувьд байгалийн амьдралд байхад хүн гэдэг бусдын зовлон зүдгүүрийг өрөвддөг байсан моралтай үе байсан бол нийгмийн амьдралд орсоноор бизнес хийх, атаархал шунал, бүх юмаар ханах гэж хөөцөлдөж бас түүн дотроо зүдэрдэг болжээ. Иргэншил яагаад хүнийг ялзарсан этикгүй болгосон гэж Руссо үзэв? Хөдөө газар бид бусдыг их боддог бол том газар буюу хотод суурьшсан цагаас “өөрийгөө л хайрлах” буюу эгоист гаарсан. Иргэншсэн хүмүүс юу хүсдэгээ бас сэтгэл нь ямар байгаа ойлгоход хүндрэл учирч, бусдыг айлгах, мөнгөний төлөө ширүүн өрсөлдөх болжээ. “Эртний хүн өөрийгөө бусадтай харьцуулдаг байгаагүй” гэж Руссо хэлсэн. Тиймээс одоо хүн хүнтэйгээ гэрээ байгуулах шаардлага бий болно. Нийгмийн амьдрал бол бусад хүмүүсээс дэндүү хамааралтай. Жишээ нь, малчин хүн хүүхдээ нийгмийн хүн болгохын тулд малаа зарж, мөнгө олох асуудал гарна. Хүү нь нийгмийн хүн болохгүй л бол бусад хүмүүс түүнийг хүний нүдээр харж, хүлээн зөвшөөрөхгүй. Ёс суртахуун ба эрх зүйн хэм хэмжээ нийгмийг зохицуулж байдаг. Ёс суртахууны тухайд илүү дэлгэрэнгүйг “Эмил” /Emile/ бүтээлдээ харуулсан бол эрх зүйн хэм хэмжээний тухайд “Нийгмийн гэрээ” /Social contract/ тустай. Монголчуудын хувьд өөрсдийн гэсэн гэрээ хэрэгтэй. Үүнд боловсролын гэрээ, шашны гэрээ, эдийн засгийн гэрээ, эстетикийн гэрээ гэх мэт нийгмийн салбар бүрт иргэн иргэн хоорондын, иргэн төр хоорондын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулах гэрээ хэрэгтэй болжээ. Эцсийн дүндээ тэр гэрээ бол “Үндсэн хууль”. Хүн төрөлхтний хүсдэг зүйл бол шударга ёс, тэгш эрх, эрх чөлөө тул гэрээ хийгдсэнээр энэ бүх үнэтүүд байраа олж чадна.
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5580

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%