А.Хишигтөгс "Социоаналитик"

image ​Бүтцийн хувьд уг ном 3 бүлгээс бүтдэг. 1-р бүлэгт логикын аргыг ашиглаж үг гэдэг бидний амьдралд ямар чухал вэ гэдгийг харуулан нийгмийн “үнэн”-ийг гаргаж ирсэн. 2-р бүлэгт этик буюу ёс зүй гэсэн сэдвийг обьектоо болгож түүнийг тойрсон бүхий л хүрээнд буй ёс суртахууны асуудлыг хөндөж, нийгмээрээ “сайн” байхыг уриалсан. 3-р бүлэгт эстетик буюу гоо зүйн чанаруудыг тайлбарлаж хүн гаднаа сайхан байхын сацуу дотроо ч бас гоё “сайхан” байх хэрэгтэй гэдгийг өгүүлсэн. ​“Монгол улс нэгэнт баларсан”, “хэзээ ч хөгжихгүй” зэргээр ярих хүмүүсийн тэр тусмаа залуучуудын бодлыг залруулах, түүний тулд соён гэгээрэх шаардлагыг хөндсөн. Энэхүү гэгэээрэлд хүрэх хийгээд бидэнд ямар их нөөц бас бололцоо бий вэ гэдгийг харуулахад эл ном туслах суурь мэдлэг буюу фундаментал сэтгэлгээ нь болох юм. ​Зохиогчийн хувьд: Одоогоор МУИС-ийн 2р курст суралцдаг А.Хишигтөгс нь Монгол Улсын хэмжээнд Нийгмийн Шинжлэх Ухааны үүднээс бие дааж ном гаргасан хамгийн анхны бөгөөд хамгийн залуу судлаач болж буй. ​“Социоаналитик” бүтээл нийгмийн олон талт үзэгдэл, ярвигтай үйл явцыг онолын түвшинд ялангуяа философийн утгаар тайлбарлаж тухайн онол нь практикт хэрхэн ач тусаа өгөх вэ гэдэгт хариулах нь энэхүү бүтээлийн онцлог тал болж буй. - Хүн, хүн байх хоёрын ялгаа - Үнэт зүйлээрээ утгаа бий болгох - Оюуны түвшинд насанд хүрэх - Хайр болон сайтар бодох урлаг - Дотооддоо гоё сайхан байх - Мэддэггүйгээ мэдэхгүйгээс салах - Тахиа, өндөг хоёрын аль нь анхдагч вэ? гэдгийг мэдэх боломжтой. ​“Нэг л мэдэхэд...” гэж өөрчлөгдөж буй нийгмийг нэг л мэдсэн хүмүүсийг хоёр мэдэх цаашилбал олон мэдэхийг анхааруулжээ. МЭДЭЭЛЖҮҮЛНЭ – МЭДЛЭГЖҮҮЛНЭ – МЭДЭЛЖҮҮЛНЭ
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 460

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%