Хятадууд бидний тухай юу гэж боддог вэ?

image

Олон улсын Quora сайтад “Хятадууд Монголын талаар ямар бодолтой байдаг вэ?” гэсэн асуултыг тавьжээ. Асуултад Хятад иргэд ингэж хариулжээ.

-Үнэндээ Монголчууд Хятад улсын эсрэг байр суурьтай байдаг.  Хятадуудын ихэнх нь энэ талаар мэддэггүй, тэднийг их ядуу амьдралтай л гэж боддог. 

- Миний хувьд, Монгол улс бол маш том газар нутагтай үнэхээр сайхан улс гэдэгт итгэдэг. Юань гүрний үеийг БНХАУ-ын түүхийн нэг хэсэг гэж авч үздэгээс хойш бид Чингис хаан, Хубилай хааны түүхийг уншдаг юм. Түүхэнд тэднийг маш агуу удирдагч хэмээн дүрсэлсэн байдаг. Том болж илүү ихийг унших болсноор би Хятадын эрдэмтэд болон их дээд сургуулийн оюутнууд Юань гүрний талаар эрс тэрс үзэл бодолтой байдгийг нь ойлгосон. Нэг талаас Монголчууд эзлэн түрэмгийлэгчид байсан харин нөгөө талаас бол Хятад улсын газар нутгийг өргөтгөж өгсөн. Тиймээс Вэнь Тианшины түүхийг Хубилай хааны түүхтэй хамтатган авч үзсэн байх нь бий. Олон номонд ч ийм байдаг. Юань гүрний ашиг ба хор хөнөөлийн талаар ч олон өгөгдлүүд байдаг.  Үүний заримд нь ч Юань гүрний Монгол улсыг дэлхийн 2-р дайны Япон улстай адилтган үзэх нь бий. Харин Монголчуудын талаарх бодлууд бол ерөнхийдөө Өвөр Монголчуудыг их зочломтгой, нөхөрсөг гэж үздэг.  Тэднийг Хан Хятадын ах дүүс гэж үздэг. Би тэднийг өвөр Монголтой л адил нөхөрсөг хүмүүс гэж боддог. 

- Монгол улс Хятадтай өмнөд хэсгээрээ хиллэдэг. Ихэнх Хятадуудын боддог Монгол улс үнэндээ бодит байдлаасаа эрс өөр байдаг. Хятадууд Монголыг алдсан хэсэг нь бөгөөд Монголчуудыг эргэн нэгдэх эрмэлзэлтэй байдаг хэмээн боддог. Гэвч бодит байдал дээрээ эсрэгээрээ. Яагаад Хятад хүмүүс тэгж боддог вэ гэвэл үнэндээ зарим түүхийн номууд, сурталчилгаа болоод үнэндээ Монголчуудын талаар сайн мэдэхгүй ч соошил медиа болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээрээс үзсэн, сонссон зүйл дээрээ үндэслэн ингэж боддог. Үнэндээ Хятад хүмүүс энэ ядуу хөрш улсаас илүүтэй холын хөгжингүй, баян улсуудад л анхаарлаа хандуулдаг.

- Ихэнх Хятад хүмүүс Монголын өнөөгийн байдлын талаар тийм ч сайн мэдлэггүй. Үнэндээ түүхийн үүднээс л Чин гүрний захирч байсан газар нутаг бөгөөд Чингис хааны байлдан дагууллын талаар л бага сага мэднэ.

- Телевиз, түүхийн хичээлээс л Монголын талаар мэдэж авсан. Монголчуудыг зэрлэг балмад байсан төдийгүй түүхийн нэгэн цаг үед дэлхийг байлдан дагуулж байсныг л мэддэг. Яг үнэндээ Хятад хүмүүс Монголчуудын талаар бараг юу ч боддоггүй.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%