Ардчилсан иргэний нийгмийн үнэт зүйл

image

Иргэний нийгэм нь хувь хүний эрх ашгийг хамгаалж байдаг. Төр бол нийтийн эрх ашгийг хамгаалж байдаг. Энэ хоёр нөхцөлдөж байж байж сая жинхэнэ зөв нийгэм төлөвшинө. Төр ба иргэний нийгмийн ухагдахуунууд нь нийгмийн амьдралын өөр өөр талыг илтгэн харуулдаг. Тухайлбал: төр нь нийтлэг эрх ашгийг илэрхийлдэг бол иргэний нийгэм нь хувийн эрх ашгийг илэрхийлж байдаг. Хүмүүс өдөр тутмынхаа амьдралд төрийн оролцоо, тусламжгүйгээр өөрсдийн хэрэгцээ, ашиг сонирхлоо хэрэгжүүлж байх тэр орчинг "Иргэний нийгэм" гэж ойлгож болно. Иргэний нийгмийн шинжийг бүрдүүлэхийн тулд: 
- чөлөөтэй хэвлэн нийтлэх
- хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
- улс төрийн олон намыг хүлээн зөвшөөрөх
- шударга өрсөлдөөнт сонгуулийн системийг бий болгох
- хувийн өмчин дээр тулгуурласан өрсөлдөөнт зах зээлийн нийгмийг бий болгох
- олон төрлийн өмчит нийгмийг бий болгох, түүнийг хүлээн зөвшөөрөх, гэх мэтийг эрх зүйт төрөөр баталгаажуулж өгөх шаардлагтай. 

Харин иргэний нийгэм төлөвших орчинг төр бий болгон зохицуулж өгөх ёстой. 
1. Эдийн засгийн хүрээнд: өмчийн олон хэлбэр эрх тэгш хөгжиж, хүмүүс хувийн өмчтэй байж, түүнийгээ захиран зарцуулах, чөлөөт үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, шударгаар өрсөлдөх нөхцлийг хангах ёстой. 
2. Нийгмийн хүрээнд: арьс өнгө, нас хүйс, үндэс угсаа, нийгмийн байдлаар нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хуулийн хүрээнд үүрэг хариуцлагыг нь адил тэгшээр илэрхийлэх, иргэд ашиг сонирхлоо илэрхийлсэн эвсэл холбоо, сонирхлын бүлгүүдийг бий болгож, тэдний үйл ажиллагааны чөлөөт байдлыг эрх зүйн хувьд баталгаажуулсан байх ёстой. 
3. Оюун санааны хүрээнд: нийгмийн гишүүд үг хэлэх, хэвлэн нийтлэх, аливаа нэг улс төрийн байгууллагаас оюун санааны хувьд бие даасан байдалтай байх, радио телевиз гэх мэт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг багтаасан мэдээллийн эрх чөлөөт орон зайг бий болгох ёстой. 
4. Улс төрийн хүрээнд: эрх мэдлийг зохистой тэнцвэржүүлэн хуваарилсан байх, чөлөөт ардчилсан сонгуулийн систем бүрэлдэж, олон намын тогтолцоо бүрэлдсэн байх, түүнчлэн иргэдийн төр нийгмийн хэрэгт оролцох боломжийг хангах, орчныг бүрдүүлэх ёстой. 

Ингэж байж сая иргэний нийгэм төлөвшиж, оршин тогтноно гэж дэлхийн ардчилал өндөр хөгжсөн болон харьцангуй богино хугацаанд иргэний нийгмийн бие даасан хувилбаруудыг бий болгосон орнууд үздэг. Иргэний нийгэм нь өргөн утгаараа нийгмийн түүхэн тодорхой төлөв байдлыг илэрхийлдэг бол явцуу утгаараа нийгмийн амьдралын мөн чанарын тал хүрээг илэрхийлдэг. Германы сэтгэгч Ф.Б Хоумполд: Төрийн дотор таатай нөхцөл бий болгох явдал бол Иргэний нийгмийн үзэл санаа. Иргэд төрөөс тусламж авах тусмаа түүний эрч хүчийг нь сулруулж, бие даах байдлыг нь алдагдуулж байдаг. Энэ үзэл санаа нь төрийн эрх мэдлийг халах ёстой гэж үзсэн.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%