Нярайн хүнд шарлалтыг эмчлэхгүй бол ямар хүндрэл үүсэх аюултай вэ?

image

Шарлалт нь дийлэнх нярай хүүхдийн хувьд гадна орчинтой дасан зохицох хэвийн өөрчлөлт боловч цөөн тохиолдолд хүнд явагдаж тархины эд эс гэмтэн үйл ажиллагаа нь алдагдан цочмог эмгэгшил (Acute bilirubin encephalopathy) үүсгэх эрсдэл учирдаг. Шарлалттай нярайд доорх шинж илэрвэл тархины цочмог эмгэгшил байж болзошгүй тул эмчид ЯАРАЛТАЙ хандах шаардлагатай. Үүнд:

  • Байнга унтах/дуу чимээ, хөдөлгөөнд цочихгүй байх
  • Тасралтгүй чанга бахирч чарлаж уйлах
  •  Хөхөндөө муудах
  • Арагшаа хүчтэй нумарч гэдийх/татах
  • Булчингийн хүчдэл сулрах/толгой, мөчдүүд сул болох
  • Зулай овойх
  • Бөөлжих

Өнөө цагт нярайн шарлалтыг хугацаа алдалгүй зөв эмчилснээр дээрх хүндрэлээс бүрэн сэргийлж чадаж байна. Харин хүнд шарлалтыг оношлохгүй, үр дүнтэй зөв эмчилгээг эрт хийхгүй тохиолдолд тархи эргэшгүй өөрчлөлтөнд (kernicterus) орох аюултай. Үүнд:

  •  Тархины саа саажилт үүсэх
  •  Сонсгол муудах/дүлийрэх
  • Нүд байнга дээшээ сөлийх
  • Оюуны хомсдол, сурах чадварын хомсдол үүсэх, хэл ярианы хөгжил муутай болох
  • Уналт таталтын өвчин үүсэх

Нярайн шарлалт амьдралын 3-7 дахь хоногт хамгийн дээд хэмжээндээ хүрдэг. Энэ үед дийлэнх нярай гэртээ гарсан байдаг бөгөөд эцэг эхчүүд шарлалтанд төдийлэн ач холбогдол өгөхгүй байсаар хүүхдийн маань шарлалт удаж байна хэмээн 1 сар орчимтойд нь эмчид ханддаг. Гэтэл эмчилгээ хэдийнээ оройтсон байх харамсалтай тохиолдол цөөн боловч гардаг.

Нярайн хүнд шарлалтыг хамгийн богино хугацаанд, өндөр үр дүнтэй эмчилдэг арга нь фото эмчилгээ юм. Флуоресцент, халоген, фибер оптик болон ЛЭД/LED гэрлийн төхөөрөмж байдаг бөгөөд хамгийн үр дүнтэй нь ЛЭД гэрэл болохыг Америкийн Хүүхдийн Анагаахын Нийгэмлэгийн 2011 оны удирдамжинд дурджээ. Эдгээр гэрлээр хүүхдийн арьсыг “шарах” явцад цусан дахь билирубин хоргүй бодис болон хувирч баас, шээсээр нь ялгардаг.

Нярайн хүндрэлгүй шарлалтыг зөөврийн төхөөрөмжөөр гэрээр эмчлэх нь үнэ өртгийн хувьд хямд төдийгүй эх, нярай гэр бүлийнхэнтэйгээ хамт байж дулаахан тав тухтай орчинд, эмнэлгийн дотоод халдвар авах эрсдэлгүй, богино хугацаа шаардах давуу талтай юм.
Зинт клиник нярайн шарлалтын фото эмчилгээний зөөврийн төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа ЭМСЯ-ны тусгай зөвшөөрлийн дагуу албан ёсны онцгой эрхтэйгээр оруулж ирэн гэрийн нөхцөлд олон арван нярайг амжилттай эмчлэн эдгэрүүлээд байна. Энэ нь ЛЭД гэрлийн төхөөрөмж бөгөөд 2 талаасаа гэрлийн тусгалтай тул зөвхөн нэг талаас шардаг төхөөрөмжтэй харьцуулахад үр дүн нь 40%-иар илүү, эмчилгээнд бага хугацаа (ердөө 2-3 хоног) шаардагддаг болно.

Эцэг эхчүүд уг төхөөрөмжийг түрээслэн бидний хяналтанд шарлалттай нярай хүүхдээ гэртээ хамгийн орчин үеийн, үр дүнтэй, аюулгүй аргаар, богино хугацаанд эмчлэх боломжтой.

Via  Dr. Tume

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 466

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%