Даравч дардайна. Булавч бултайна.

image

Санамсаргүй муу үйл хийчихээд хэн ч хараагүй бол нуух гэж оролддог зан хүмүүст байдаг. Хэн ч хараагүй юм чинь яадаг юм гэж тэд андуурдаг. Таны хийсэн үйлдэл бүхэн цаанаа камерт бичигдэж байгаа юм шиг л үйл хурааж байдаг. Нүднээс далд ч бай, ил ч бай аль алийг нь чи хийсэн бол нэгэнт камерт бичигдчихсэн. Үйлийг та үйлдсэн бол үр дагвар гарах нь үнэн байдаг. Бусдаас нууж муу үйл хийгээд гаднаа гэмгүй царайлж явдаг хүмүүс үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Хэн ч мэдээгүй юм чинь яадаг юм гэж тэд төөрөлддөг. Энэ ертөнцийг мэхэлсэн ч эрлэгийг та мэхлэж чадахгүй. Үйлдсэн үйл бүхнийхээ хариуцлагыг хүссэн ч хүсээгүй ч та хүлээнэ. Муу үйлийг нуулаа гээд цайраад алга болчихдоггүй юм. Хэн ч хөөн хэлэлцэхгүй болохоор мартагдсан гэж бүү бод. Бүгдийг санаж байдаг үйлийн үрийн тогтолцоо байдаг юм. Тиймээс муу үйл хийх гэж байгаа бол үүний хариуцлагыг хэзээ нэгэн цагт би өөрөө л үүрнэ шүү дээ гэж өөртөө хэлж сануулж бай. Нэгэнт хийсэн бол хариуцлагаа зоригтой хүлээж бай. Хариуцлагаа хүлээж чадахгүй бол анхнаасаа битгий муу үйл хийж бай. Даравч дардайна. Булавч бултайна.

 

via Erdenezuu Monastry Baasansuren

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 466

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%