Өөрсдийгөө рекламдах мөнгөгүй болсон хүмүүс нэмж мөнгө хэвлэхээр шийдэж

image

Улс төрчид 8%-н моргаж гээ л PR хийгээд л чанга чанга хашгирах юм. Засгийн газрын бонд, хадгаламжийн хүү 14-15%тай байхад, зөрүүг нь Засгийн газар зардлаараа дааж чадахгүй болохоор Монгол банк төгрөг хэвлэж таарнаа даа. Тэгэхээр 2013 оны намар 1300 байсан доллар өнөөдөр 2030 болоход нөлөөлнө. Энэ чинээгээрээ таны орлогын, хадгаламжийн, хөрөнгийн үнэ цэнэ буурна. Одоо моргажийн хүүг 8 биш 5% болгоно гэж бүүр чанга хашгирч байна. Өөрсдийгөө рекламдах мөнгөгүй болсон хүмүүс нэмж мөнгө хэвлэхээр шийдэж л дээ.

Энэ бодлогоос хэн хожвоо?
Нийгмийг орлогоор бүсчилвэл, хамгийн баян хэсэг буюу орон сууц барих мөнгөтэй хүмүүс бүтээгдэхүүнээ үнэтэй зарж хожиж байна. Байр авч чадахаар түвшиний хуримтлал, орлоготой хүмүүс бага зардлаар байртай болж хожиж байна. Харин энэ зөрүүг тоглоомны гадуурхи хэсэг буюу ядуус төлж байна. Ингэснээр баян хоосны ялгааг улам нэмэгдүүлж, нийгмийн дундаж давхарга багасч, нийгмийн тэнцвэрт байдал алдагдаж байна.
Жилдээ арван гаран мянган шинэ орон сууц борлогддог хэвийн явж байсан барилгын зах зээлийг 8%-ээр донсолгож хаясан. Орон сууцыг зүгээр хийгээд зарчихдаггүй болохоор, эрэлт огцом нэмэгдэхэд үнэ тэнгэрт хадаж, шууд 30% өссөн. Үнийн өсөлт, хүүгийн бууралт хоёрыг цэгнээд үзвэл дүндээ дүн. Байрны үнэ өсч, "Орон сууц цөм хийж байна" гэсэн шуумаар бүгдээрээ байшин барьна. Байшин барих гэж байгаа төгрөгөө валют болгон урагшаа гүйлдэнэ.
Эдийн засаг хумигдаж байгаа болохоор эрэлт бүүр буурч байгаа. Худалдан авагчгүй болохоор янз бүрийн шатандаа яваа, эзэнгүй 50 орчим мянган байшингууд энд тэндгүй сүглийнэ. Энийг мөнгөөр илэрхийлвэл хэдэн их наядаар хэмжих мөнгө царцсан. Цус багадсан хүн хөдөлж чаддаггүйтэй адил, манай эдийн засаг хөдөлж чадахгүй л байна. Ийм л балагтай юм хийж байгаа хүмүүс дээ...

 

via Herlensaihan Gantumur

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%