Амьдралын нэг агшин

image

Өнгөрсөн жилийн зуны амралтаараа бусдын адил Хөвсгөл далай орж хэдхэн хоног сайхан амарсан юм. Тэгэхдээ, гэр бүлтэйгээ хийлдэг завиар нууранд хэсэгхэн зуур сэлж явах үед найзууд маань бидний гэрэл зургийг ийн буулгаж.

 

Нүүрномд дээрх зураг дээр найзууд маань биднийг маш эрсдэлтэй алхам хийсэн тухай сэрэмжлүүлж бичсэн сэтгэгдэлүүдийн дараа, нээрээ тухайн үед бас нууранд амрагчид цөөнгүй осолдсон тухай эргэцүүлэн бодож байтал энэ зураг яг л бидний адил дийлэнх залуу гэр бүлийн амьдрал нүдний өмнө тодрон харагдах нь тэр!


Зүйрлэвэл,

Хөвж буй нуур нь бидний амьдарж буй нийгэм. Нийгэм тогтворгүй, нуур ихээр давалгаалвал завинд шууд аюул занал тулгарна. Өрхийн тэргүүн нь сэлүүрээ барьж завиа чиглүүлэн сэлүүрдэх нь, гэр бүлээ авч яваатай адилхан. Эхнэр маань хүүхдүүдээ түшиж суусан байгаа нь, ээж хүн үр хүүхдээ хүмүүжүүлж өсгөдөгтэй, эр нөхөртөө итгэн яваатай адил. Хүүхдүүд маань эрсдэлтэй гэдгийг ч мэдэхгүй балчир, гаднах байгалийн сайхныг сонирхон, эцэг эхтэйгээ жаргалтай яваа нэгэн дүр зураг. Гэр бүлийн амьдрал тогтвортой, аз жаргалтай байх нь бас эрсдэлийг багасгана, хэрвээ хэн нэгэн нь завь дотроо тонгочоод, дэвхцээд эхлэвэл юу болох билээ? Хийлдэг завь маань гэр бүл оршин тогтнож яваа суурь буюу боловсрол, эрүүл мэнд, байр байшин, ажил төрөл, бизнес гэсэн суурь зүйлс. Завийг эрэг рүү аргамжсан аргамжааг найзууд маань тогтоон барьж байгаа нь амьдралд үнэнч анд найз нарын нөхөрлөл хичнээн хэрэгтэйг илтгэх мэт.


Амьдралын нэг л агшины зураг мэт боловч бидний амьдрал ийм л дүр зурагтай байна даа!

Жич: Нэг зүйлийг мартаж, Хантааз бол хадгаламж, даатгал байлаа. :-)

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%