УИХ, ЗГ -ийн тогтоол шийдвэрүүд нь хугацаанаас хамааралтай юу?

image Сүүлийн үед Монгол улсад өрнөж буй олон үйл явдлуудыг хараад чимээгүй өнгөрч чадсангүй. Уг нь ч миний хэрэг ч бараг байхгүй лдээ. Гэхдээ "Чи улс төрийг оролдохгүй бол, улс төр чамайг оролдоно" гэж үг байдаг. Тэгэхээр мөрөөрөө зүгээр явж байсан намайг энэ заваан зүйлдээ хутгалдуулаад, одоо бүр намайгаа өөрсдийнх нь эсрэг нийтлэл бичихэд хүргэнэ гэж хэн санах билээ дээ. Энэхүү нийтлэлийн санаа нь анх эрдэм шинжилгээний судалгаа хэлбэрээр тархинд бууж байлаа лдаа. 4 жил бодож явсан судалгааны ажлаа ажил хэрэг болгох аз завшаан надад тохиосонгүй, харин нийтлэл болон та бүхэнд хүрэх тавилантай байжээ.   Эхлээд юун талаар өгүүлэх гээд байгаагаа тодорхой болгоё, юу вэ гэхээр УИХ, ЗГ-н шийдвэрүүд нь цаг хугацаанаас хамааралтайгаар гарч, батлагдаж байгаа талаар статистик аргаар батлах анхдагч санаа байсан юм. Гэхдээ шийдвэрүүдийг хэрхэн ангилах тал дээр асуудалтай тулгарсан учраас энэхүү судалгаа нь зогсонги байдалд орсон юм. УИХ, ЗГ-нь иргэдийн санаа бодлыг өөр тийшээ хандсан үед буюу баяр ёслолыг далимдуулан стратегийн ач холбогдолтой болон хүний эрхтэй, эсвэл өөрсдийн эрх ашгийг дээгүүрт тавьсан шийдвэрүүдийг гаргасаар ирснийг иргэд гадарлаад л байгаа. Харин үүнийг хэрхэн яаж батлах вэ? гэдэг нь асуудлын учир байгаа юм. Анхдагч санаа нь 2009 оны 7-р сарын 9-ны өдөр "Оюутолгой"-н гэрээг баталж, 7-р сарын 16-наас /Эх үүсвэр: http://www.legalinfo.mn/law/details/6405?lawid=6405/ албан ёсоор хүчин төгөлдөр болсон цаг үеэс эхлэлтэй юм. Энэ үед иргэдийн санаа бодол баяр ёслол руу анхаарсан, амралтын байдалтай байсан нь бол ойлгомжтой юм. Нөгөө "чоно борооноор" гэдэг дээ.  Цөмийн энергийн тухай хууль /Эх үүсвэр: http://www.legalinfo.mn/law/details/97?lawid=97 / яг энэ өдөр цуг батлагдсан нь санамсаргүй хэрэг болсон юм болов уу?   Анхандаа ингэж л бодож байлаа. Тэгтэл Монгол улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулинд 2010 оны 12-р сарын 30-нд нэмэлт өөрчлөлт орсон доо. Тэр үеэр байнгын хорооны хуралдааныг сэтгүүлчдэд хаалттай явуулах талаар баталсан байж таараад 2011 оны 1-р сарын 1,2-нд төрийн ордны  сэтгүүлчид ажилдаа иртэл бараг л ажилгүй болсон байх нь тэр. Байнгын хорооны хуралдаанд сэтгүүлчид оролцох эрхгүй болсон талаар сайн шуугьсан даа, санаж байгаа бол. Гэтэл бас болоогүйэ. Ер нь Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулинд яагаад дандаа 12-р сарын сүүл хавиар өөрчлөлт ордог байнаа гэмээр л байх юм /Эх үүсвэр: http://www.legalinfo.mn/law/details/356/. За тэгээд чуулганы хуралдааны тухай хууль бол өөрсдөдөө тааруулж засдаг хууль нь шдээ, тийм биш л юм бол 20 хоногийн хугацаатай өөрчлөлт, нэмэлтүүд ороод байхгүй л байсан шд. За ингээд миний бодлыг улам л бататгасан үйл явдлууд өрнөсөөр л байлаа. Энэ талаар тухайн үед сайд байгаагүй Х.Тэмүүжин гуайтай уулзаж хэлэхэд учиргүй эсэргүүцэж байсныг нь санаж байна. Гэхдээ би тухайн үед буруу ойлгуулсан байх лдаа.    За ингээд бас зогсоогүй. Сая цагаан сараар нэг чухал үйл явдал болсон нь нөгөө Сентерра гоулдтай холбоотой үйл явдал байлаа. Цагаан сарын өмнөх өдөр буюу битүүний өдөр Ноён уулыг тавиад явуулчихлаа. Уг нь жилийн 4 сая долларын төлөө тэр уулыг ухаж төнхөөд байх шаардлага байгаа ч юм уу дөө. Бүр яг таамаглаж байснаар л үйл явдал өрнөлөө. Цагаан сарыг далимдуулаад Ноён-Уулын асуудлыг шийдвэрлэнэ гэсэн таамаглал маань биелснийг та бүхэн мэдэж байгаа болохоор олон зүйл ярих нь илүүц бизээ. Ингээд баяр ёслолоор иргэдийн санаа бодол өөр тийшээ хандсан хойгуур иймэрхүү шийдвэрүүд гараад байгааг та бүхэн багахан ч гэсэн ойлгосон байхаа.   Ингээд миний тархинд байсан судалгааны санаа маань нийтлэл болон хувирч та бүхэнд хүрч байна. Баярлаад байх зүйл даан ч алга даа. Харин ямар шийдэл байж болох вэ? гэдгийг хуваалцъя. Уг нь хууль, тогтоол батлах үед мөрддөг хууль бол байгаа юм. Тэр хуулинд нь хугацаатай холбоотой заалт бол алга л байна. Гадаад улс оронд хараахан судалж амжаагүй л байна даа. Тэгэхээр яагаад намрын чуулган намар дуусаж байхад эхлээд хавар эхэлж байхад дуусдаг юм бэ? гэсэн асуултыг асууя. Үүний оронд 8-р сарын 1-нд эхлүүлээд Шинэ жилийн баяраас өмнө дуусдаг болгоё гэж бодлоо. Тэгвэл дунд нь ямар ч үндэсний хэмжээний баяр, наадам байхгүй, иргэдийн санаа бодлыг өөр тийш хандсаныг далимдуулах боломжгүй болох юм. Хаврын чуулган 4-р сарын эхээр эхлээд наадмын өмнө дуусдаг байдлыг бас болиулмаар юм байгаан. 3-р сард эхэлбэл Наадмаас сарын өмнө дуусах бүрэн боломжтой. Ингээд миний бичсэн нийтлэлд өөр өөрсдийнхөөрөө үнэлэлт, дүгнэлт өгнө бизээ. Харин дайрч доромжлохгүй байхыг хүсье. Энэ бүхэн миний хувийн үзэл бодол шүү. Үндсэн хуулийн 16.16-д заасан эрхээ эдэллээ. /Өө нээрээ тийн, Үндсэн хуулинд орсон нэмэлт өөрчлөлт нь 12.24-нд батлагдаж байсан юм байна. гэхдээ Үндсэн хуулийн цэцээр ороод хүчингүй болсныг нь санаж байна (http://www.legalinfo.mn/law/details/367?lawid=367)/. За тэгээд сонгуулийн тухай хуулийг ухвал их юм гарч ирнэ дөө.
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%