Тэгш эрхийн тухай тэмдэглэл

image

Бүх хүн адил тэгш байх боломжгүй. Хүн бүр өөрийн үнэт зүйл, үзэл бодол гэх мэт бүх л зүйлээрээ ялгаатай. Камбожи улс тэгш байдлыг шууд утгаар нь хэрэгжүүлэх оролдлого хийсэн. Ингэж тэгш байдлыг сахиулна гэдэг нь боломжгүй. Харин хууль зүйн хамгааллийн хувьд хүн бүр эрх тэгш байх ёстой гэсэн үг. МУ-д хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.Юунаас ч үл хамааран хүний эрхийг хууль хамгаалах ёстой. Гарааны адил нөхцлийг олгох тал дээр төр анхаарах ёстой. Хүний эрхийн үндсэн чиг үүргийг төрд хамаатуулж, төрөөс иргэнийг хамгаалах үүрэг нь давамгайлах ёстой гэж үздэг. Эрх зүйт төрийн хамгааллыг хэрэгжүүлэхдээ эрх зүйн хэм хэмжээг адил тэгшээр баримтлах, ялгаварлан гадуурхахгүй байх ёстой. Нийгмийн оролцооны тэгш байдлыг хангах ёстой. Нэг хүнд, хэсэг бүлэгт зориулж хууль батлах ёсгүй. Нийгэмд эерэг үр дагавар авчраагүй бол, үндсэн хуулийн зорилгоор зөвтгөгдөж чадахгүй байвал хууль батлахгүй.

Хөгжлийн бэрхшээлтэй болон ЛГБТ хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх гэсэн заалт МУ-ын үндсэн хуульд байдаггүй юм байна.

Ялгаварлан гадуурхалтыг шууд ба шууд бус гэж 2 ангилдаг. Жишээлбэл: 40-өөс доош насны гэсэн бол шууд, Залуус, эрч хүчтэй, цовоо, сэргэлэн гэсэн шинжүүд байвал шууд бус ялгаварлан гадуурхалт юм.

Эерэг ялгаварлан гадуурхалт: Үндсэн хуулийн зорилгоо харгалзан үзэх, гарааны тэгш эрхийг хангахын тулд байж болно. УИХ-ын сонгуулийн 27.2-т “Нам, эвслээс энэ хуулийн 27.1-д заасны дагуу нэр дэвшиж байгаа хүний 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна.” Энэ нь эмэгтэйчүүдэд улс төрийн тэгш боломжийг олгож байна.

Хувийн эрх зүйн харилцаанд ялгаварлан гадуурхалт байдаг. Жишээ нь: түрээсийн гэрээ, хөдөлмөрийн харилцаа. Хүүхэдгүй, эмэгтэй, жирэмслэх төлөвлөгөөгүй гэх мэт. ХБНГУ-д энэ талаар хуулийн зохицуулалт хийсэн байдаг. Эмэгтэй хүнээс жирэмсэн эсэхийг нь асуухыг хориглосон. АНУ-д ажилд авах анкет дээр цээж зураг байхгүй байхаар зохицуулсан.

Хуулийн дагуу ялгаварлах тохиолдол байна. Энэ ялгаварлан гадуурхалтыг зөвтгөх 5 шинж байдаг.

  1. Хуульд үндэслэх
  2. Үндсэн хуулиар эрх хязгаарлах үндэслэл байх

-Бусдын эрхэд халдсан үед

-Нийгмийн хэв журмыг хангахын тулд

-Үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс хүний эрхийг хязгаарлаж болно.

  1. Тэнцвэрт байдлыг харгалзах ёстой.
  2. Хүний эрхийн гол цөм асуудлыг хөндөхгүй байх
  3. Ганцаарчилсан болон нийгмийн хэсэг бүлэгт зориулж хууль баталж болохгүй.
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 460

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%