Цаазаар авах ялын эргэцүүлэл

image

 

 Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс цаазаар авах ял оногдуулдаг.Монгол Улсын төр иргэндээ аль болохоор цаазаар авах ял оногдуулахгүй байх, оногдуулсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх тухай асуудлыг тал бүрээс нь нухацтай авч үзэх, амийг нь уучлах энэрэнгүй бодлого баримталж ирсэн.

Монгол Улсын  Үндсэн хуульд зааснаар иргэн хүн амьд явах эрхтэй.  Гэвч энэ нь шударгаар ажиллаж амьдарч яваа жирийн иргэн, түүнчлэн онц аюултай гэмт хэрэг үйлдсэн этгээд хоёулаа заавал амьд байна гэсэн ойлголт биш.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд цаазаар авах ялыг халж байгаа тухайгаа зарлан мэдэгдсэн нь миний бодлоор түүхэн шийдвэр байсан.

Дэлхийн улс орнуудыг цаазаар авах ялын хувьд “ялын бүрэн халсан, хэрэглэхгүй байгаа, хэрэглэдэг гэж ерөнхийд нь гурав ангилдаг.

Эрүүгийн хуульд хэдийгээр цаазаар авах ял оногдуулахаар заасан боловч цаазаар авах ял шийтгүүлсэн этгээд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан уучлал хүсэх, Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн амийг уучлах эрх зүйн боломжийг Монгол УлсынҮндсэн хуулийн   33.1 дэх хэсгийн 8-д тусгаж өгсөн байдаг.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 53.3-т Монгол улсын Ерөнхийлөгч цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн амийг уучилсан тохиолдолд 30 жилийн хугацаагаар гянданд хорих ялаар солино” гэж заажээ.  Нэг талаар МУ-ын Ерөнхийлөгч-ийн энэ үйлдэд Шүүх байгуулагын үйл ажиллагаанд шууд оролцож байгаа явдал юм. Гэсэн хэдий ч 3 сая хүн амтай Монгол улсад цаазаар авах ял нь тийм ч оновчтой шийдвэр биш л болвуу, оронд нь түүнтэй дүйцэх хэмжээний  ажил хөдөлмөрийг хийлгэх нь нийгэмд үр ашигтай зүйл юм.     

Цаазаар авах ял нөхөн сэргээх боломжгүй ял шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр. Иймээс хэрэв хангаллтай нотолгоогүйгэээр цаазар авах ял оногдуулсан бол энэ нөхөн сэргээх боломжгүй  хүний эрхийн хамгийн том зөрчил болдог.   

Миний бодлоор “ял шийтгэлийн бодлого хатуу байснаар хэргийн гаралт буурсан тухай тодорхой баримт байхгүй”. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан 30 жилийн хугацаагаар гянданд хорих ял цээрлэлийн хувьд харьцангүй илүү шийтгэл болдог.  Иймээс цаазаар авах ял байгаа ч гэсэн түүнтэй адилтгах сонголтуудыг бий болгож хэрэгжүүлэх нь зөв зүйтэй.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?