Энэ олон хүүхдийн хүчирхийлэл, аллага, бусармаг явдлын цаад гол буруутан нь манай арчаагүй төр, манай завхарсан нийгэм!

image

Эх хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, зам, тоглоомын талбай, эмч, багш, сурган хүмүүжүүлэгчийг бэлдээгүй байж хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлд олгох мөнгө зэрэг баахан халамжийн мөнгө тарааж, зөвхөн орлого талаас нь хүн амаа өсгөхийг дэмжсэнээс л шинээр төрсөн хүүхдүүд идэх хоолтойгоо байх авч нийгэмд хүн болж төлөвших бусад зүйлс нь алга. Тэдэнд төрөх эмнэлэг алга. Цэцэрлэг сургууль алга. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага, тэдэнд туслах эмч, багш, цагдаа, шүүх хууль эрхзүйн орчин нь алга. Тэдэнд эцэг эх алга! Ийм нийгэмд дөнгөж шинээр төрсөн хүүхэд ямар орчинд өсч хүмүүжиж том болох вэ?
Тэгээд манай залуучуудын ухамсар, мэдлэг, боловсрол ямар доогуур түвшинд байдаг билээ. Зам хөндлөн гарахдаа гарцаар, ногоон гэрэл ассан үед гардаг гэдгийг мэдэхгүй машин унаанд дайруулчих гээд дөнгөж хөлд орсон хүүхдийг хөтлөөд явж байдаг, хүний нийгэмд амьдрахад шаардлагатай анхан шатны ухамсар байхгүй малнууд Улаанбаатарын замаар дүүрэн! Ийм иргэдтэй гэдгээ мэдэхгүй "За хүүхэд гаргачих мөнгө өгье. За та нар гэрлээрэй. Мөнгө өгнө шүү" гэдэг төрийг ямар төр гэх вэ?

Монгол улсад эрүүл саруул биетэй, ухаантай, ухамсартай, боловсролтой Монгол хүн л хэрэгтэй болохоос ийм малнуудын гарт "хүмүүжиж" боловсорсон хүн хэрэгггүй. Гэхдээ ийм байлаа гээд мэдээж хүүхдэд буруу өгөх нь утгагүй. Ямар ч тохиолдолд хүүхдэд буруу байхгүй. Тэд эцэг эх, эх орноо сонгож төрдөггүй!

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%