Иргэдийн оролцоо

image

Ардчилсан нийгэмдэх  улс төрийн оролцоог иргэний үүрэг гэхээсээ илүүтэй эрх хэмээн ухамсарлах нь оролцооны үнэ цэнийг өргөж байгаа бөгөөд иргэний нийгмийн хөгжлийн нэг  үзүүлэлт нь улс төрийн оролцоогоор тодорхойлогдох явдал юм. 
Шууд ардчиллын хэв шинж тогтоогүй ч  өнөөгийн  энэ ардчилсан нийгэмд иргэдийн улс төрийн оролцоо тодорхой хувиар илэрхийлэгдэж байгаа. Иргэд өөрсдийн төлөөлөл болох гишүүнээ улс төрд оролцуулж тэр сонгогдсон хүн нь иргэдийн хүсэл саналыг төрд уламжлан улмаар хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болсон. Иргэдийн шууд бус оролцооны гол холбоос болох УИХ-ын гишүүн, нийслэл, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын даргаар дамжуулан шийдвэр гаргах үйл хэрэгт оролцож байгаа юм. Иргэдийн шууд оролцоо нь үйл ажиллагаанд идэвхитэй оролцох явдал юм.

Иргэдийн оролцооны талаарх эрх зүйн зохицуулалт:

1924 онд батлагдсан анхдугаар үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт: “…Бүх Монгол улсыг Үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс.” гээд “…Улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал, мөн энэ хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” гэж тунхаглажээ. Улсын дээд эрхийг жирийн ардад эдлүүлнэ гэсэн хэдий ч амьдрал дээр жирийн иргэдийн улс төрийн оролцоо гэж бараг байсангүй. Сонгох эрхээ эдэлдэг хэдий ч дээрээс тулгаж өгсөн ганц хүний нэрийг өөр сонголтгүйгээр дугуйлах төдий л эдэлж байв. Ийм нөхцөлд иргэдийн улс төрийн оролцооны талаар ярихын ч хэрэггүй байсан. Жирийн иргэд нь тухайн нийгмийнхээ тогтолцооны эрэг шураг төдий л байсан хэрэг. Тухайн нийгмийн тогтолцоо нь тийм байсан юм.

 

Харин 1990 оны ардчилсан хувьсгалаар эрх чөлөөгөө олж, 1992 онд батлагдсан үндсэн хуулиндаа иргэдийн улс төрийн оролцооны талаар тов тодорхой зааж, хэнээс ч хараат бусаар иргэд улс төрд оролцож болохыг тунхаглаж өгсөн билээ. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заажээ. Энэ мөчөөс хойш бид улс төрд хараат бусаар чөлөөтэй оролцож, сонгох сонгогдох эрхээ чөлөөтэй эдлэх болсон.

Үүнээс харвал манай орны ард иргэд улс төрийн оролцоогоор бүрэн хангагдсан байна. Үндсэн хуулиндаа ч иргэдийн улс төрийн тэгш оролцоог тусгасан байдаг. Гэхдээ яг дээр томъёолсончлон манай иргэд улс төрд бүгд тэгш оролцож шийдвэр гаргах түвшинд нөлөө үзүүлж, өөрсдийн эрхээ хамгаалж, улс орны хөгжил зөв голдрилдоо ороход хүн бүр хувь нэмрээ оруулж чадаж байна уу гэвэл бас л эргэлзээтэй.

Ардчилсан тогтцод шилжээд иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг тунхаглаад арван хэдэн жил өнгөрсөн хэдий ч энэхүү “төрийн төлөө оготно” гэсэн ойлголт одоо хэр нь хүмүүсийн ой тойнд нэлээд гүнзгий хэвээр байна.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 460

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%