Банкуудын хамгаалалт муугаас дээрмийн хэрэг гарах нөхцөл бүрдсэн

image

Банк дээрэмдэх хэрэг цаашид гарсаар л байх уу?

Монгол улсад банк дээрэмдэх гэмт хэрэг нилээд өсөх хандлагатай  байна.  Өнгөрөгч 2015 оны 12 сард хоёр ч удаагийн банкны дээрмийн хэрэг гарч нэг хэргийг одоогоор илрүүлээгүй байгаа юм. Иргэдийн хувьд холливиудын кино хэт их үзсэнээс болж ийм тэнэг үйлдэл гаргалаа гэх нэг нь байхад нөгөөтэйгүүр эдийн засаг хямарсан үед иргэд ийм сонголт хийхээс өөр арга байгаагүй байх гэх хүмүүс мөн цөөнгүй байна. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн олон хүчин зүйл байгаа байх. Гэхдээ банкны хамгаалалт муу байгааг дээрх удаа дараагийн хэргүүдээс харж болох юм. 2004 оноос хойших банк дээрэмдсэн хэргүүдийг харахад дээрэмдүүлээгүй банк бараг л байхгүй. Иймд банкны салбарынхан ажилчдынхаа аюулгүй байдал, дотоод хамгаалтаа чангатгах хэрэгтэйг дээрх хэргүүд улам бүр нотолж байна.

Өмнө нь зэвсэглэн банкинд халдсан хэргүүдийн зарим нь илэрч, цөөнгүй хэргийн эзэн холбогдогч нь тогтоогдолгүй хавтаст хэрэг нь эзэнгүй үлдсэн хэргийн жагсаалтад орчихсон явж байгаа. 

Тухайлбал, 2004-2005 оны үед “Анод” банкны “ТБД Андууд” дэлгүүрийн дэргэдэх салбарт зэвсэглэсэн этгээд халдаж,  хамгаалагчийг нь шархдуулаад 125 сая төгрөг дээрэмдэн зугтсан. Уг хэргийг одоог хүртэл илрүүлж чадаагүй. 

Тэгвэл 2015 оны 12-р сарын 12-ны 10.00 цагийн үед Худалдаа хөгжлийн банкны “Таван шар” тооцооны төвд зэвлэгсэн этгүүдэд халдаж 380 орчим сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан. Уг хэргийг ах дүү болох иргэн Э, Б  хийсэн бөгөөд ихээхэн хэмжээний өрөнд орсон тул банк дээрэмдэхээр болсон хэмээн мэдүүлсэн юм.

Гэтэл тэрхүү хэрэг намжаагүй байхад хэдхэн хоногын дараахан буюу 12-р сарын 24-нд 19.00 цагийн орчимд Хан-Уул дүүрэгт байрлах “Капитал” банкны салбарт халдаж 14 сая орчим төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан. Уг хэргийн эзнийг одоо хүртэл цагдаагийн байгууллага илрүүлээгүй байгаа юм.

Дээрх хэргүүдийг харж байхад банкны хамгаалалт чанга аюулгүй байдлаа сайн хангасан бол дээрх хэргүүд гарахгүй байх үндэслэл харагдаж байгаа юм. Иймд банкууд өөрсдийн аюулгүй байдлаа сайн хангаж, энэ талаараа зохих шийдвэрийг гаргах хэрэгтэй болоод байна. Дахин энэ төрлийн хэрэг гарч болохоор байгаа нь хэн хүнийг ихэд түгшээж байна.   

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%