Монголчууд ээж ааваасаа бусдыг хайрладаггүй юм уу?

image

Монголчууд амьддаа бусдыгаа хайрлахыг шахав. Муу нохойн ходоод шар тос даахгүй гэдэг шиг сайхан үг наалдсангүй... хэлсэн нь ч хэлүүлсэн нь ч хэлбэрдсэндээ...талийгч бологсдоо л магтан дуулдгаас биш монголчууд ер нь сэтгэлийнхээ гүнд милитаристаар ч барахгүй, бүүр хүн үзэн ядаач юм аа.

Хэгээсэнд саваа хийдгүймаа гэхэд хажуугаар давхихдаа шавхай цацна. Өөр монгол хүнийг хархаар л зэвүү нь хүрдгиймуудаа... Хөмсөг зангидсан баргар царайнуудыг харахлээр уур хүрэхгүй байхын ч аргагүй л байх. Хот руу ирж байхад л тэнгэр, зам хоер нь настр эвдээд, орсойсон замын  чулуу, хүмүүсийн хөндий харьцаа тэрийг нь бүүр булшилчихна. Ээж аавын л тухай дуунууд байгаад байдаг, сайн бодоод үзвэл бусдыг нь нээх хайрладаггүй гэсэн үг. Хүн хүндээ хайртай байдаг дууны видеонд дислайк дарсан хүмүүсийг шатааж алах саналтай коммент хоёрдугаарт хамгийн их лайктай байгаа нь үүний баталгаа. 

Очиж очиж тийм нэртэй дуунд шүү...Ямар их үзэн ядалт вээ? Яагаад? Хүн хүндээ чоно байж амьдардаг байсан өнгөрсөн зуунд тогтсон сэтгэлгээ юу? Одоо болоо юм биш үү?... гэж хэллээ гээд толгойгоо дохиод чихнийхээ хажуугаар өнгөрөөх биш гудамжинд хүнтэй инээмсэглээд зөрөөд үзээрэй.

Хардаж, айж, бууриа манаж суудаг цаг үе өнгөрч байна аа. Хүмүүстэй зоригтой танилцаж, шинийг сурч мэдэрч, боломжийг ашиглаж, хоёр нүүдлийн цаадхыг харж нээлттэй байж ашиг хүртдэг цаг үе ирсэн байна аа. Бусад хүмүүсийг зүгээр л хүн болохоор нь л хүндэлдэг больёо. Вьетнам ажилчин ч гэсэн амьдраж байгаа нийгэмдээ нэмэрээ оруулж байгаа, тэд ч гэсэн гэр бүлээ тэжээж байгаа. Хууль л зөрчөөгүй бол тайван ажиллах эрхтэй... Ижил хүйстнүүд ч гэсэн жирийн л хүмүүс, тэдний юу хийх нь хэнд ч хамаагүй. Хууль л зөрчөөгүй бол хүн шиг хүндлэх хэрэгтэй... Хөдөөнөөс шинээр орж ирсэн улсууд ч гэсэн амьдрал хөөж л ирсэн гэр бүлтэй хүмүүс байгаа, тэднийг тэнэг мангараар нь дуудхынхаа оронд заагаад өгөх хэрэгтэй... Бидний амьдраж байгаа нийгмийн сайхан явах эсэх нь байхгүй монгол цусыг ойртуулах биш харин бидний дунд байгаа авьястай, мэдлэгтэй, боловсролтой, чадалтай, зорилготой хүмүүсээ бүрэн ашиглаж чадсанаар л шийдэгдэнэ. Гадуурхал, үзэн ядалт, уур хилэнгээр дүүрээд байвал сайн хүмүүсээ л алдана гэсэн үг. Энийг уншаад санал нийлвэл толгой дохиод өнгөрөх биш өөрсдөө өмнөх машиндаа зам тавиад яваад үзээрэй.

 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%