МЭДЛЭГ: Таталцлын долгион гэж юу вэ?

image

"Таталцлын долгион гэдэг нь гравитацийн орны хэлбэлзэл огторгуйд тарахыг хэлж байгаан. Ноднин жилээс өмнө од эрхсийн талаарх бидний бүх мэдээлэл тэдгээрээс ирж буй (гэрэл, радио долгион, гамма цацраг гэх мэт) цахилгаан соронзон долгион дээр үндэслэгддэг бсан. Таталцлын долгион байдаг гэдгийг мэдсэн ч маш сул учраас хэмжих багажийн нарийвчлал хүрдэггүй байсан. Харин 80-аад онд интерферометрийн технологи гайгүй түвшинд хүрээд, мөн хар нүхний онол практик хөгжөөд ер нь технологио дахиад жаахан хөгжүүлчихвэл бүртгэж авч болохоор хүчтэй дохио хар нүхний мөргөлдөөнөөс үүсч болох юм байна гэсэн дүгнэлтэнд хүргэсэн. Ингээд хэсэг физикчид 90-ээд оноос эхлээд төсөл төлөвлөгөө боловсруулаад хэдэн зуун сая долларын өртөгтэй LIGO хэмээх энэ төхөөрөмжийг барьж эхэлсэн. Энэ нь яг үр дүнд хүрэх эсэх нь мэдэгдэхгүй риск ихтэй төсөл байсан ч Америкийн Үндэсний Шинжлэх Ухааны Сангийн хэрэгжүүлсэн хамгийн үнэтэй төсөл болсон байгаа. Тэгээд бараг 20-иод жил болж байж барьж гүйцсэн боловч тохируулга хийнэ, сайжруулна гээд сунжраад л бсан. Санхүүжүүлэлт нь ч жаахан хэцүү араандаа орчихсон бсан бх. LIGO-гийн дараа LISA гээд олон улсын хамтарсан төслөөр сансарт бүр том юм барих гэж байсны санхүүжүүлэлтийг Америк хаачихсан. Харин Европ LISA-г тэр чигээр нь зүтгүүлж байгаа. За тэр санхүүжүүлэлт яахав.

Таталцлын долгион оршин байх нь бүр харьцангуйн ерөнхий онол гарахаас өмнө онолын хувьд тодорхой байсан. Яг байдгийг нь туршилтаар яаж баталсан бэ гэхээр хос нейтрон од таталцлын долгион цацаргаж энергиэ алдсаны улмаас бие биеэ тойрч эргэх үе нь өөрчлөгддөгийг хэмжээд үр дүн нь онолын тооцоотой тохирч байгаа эсэхийг шалгахад яг тохирч байсан. Таталцлын долгион байдгийг туршилтаар баталсан гэж 1993 онд хоёр хүн Нобелийн шагнал авсан байгаа.

Таталцлын долгион нь маш сул учраас түүнийг бүртгэж авах төхөөрөмж маш мэдрэмтгий байх ёстой. Одоо барьчихаад байгаа багажууд нь 4 км орчим зайд байгаа хоёр толины хоорондох зай протоны диаметрийг 1000 хуваасны хэмжээний зайд хөдлөхийг мэдрэхээр нарийвчлалд хүрчихсэн гэж байгаа. Энд багажийн физик нарийвчлал, мөн хэмжилт хийсний дараах боловсруулалтын нарийвчлал орно. Жишээлбэл хэдэн км зайд хүн хаалгаа савж хаахад таталцлын хүчтэй долгионоос их доргилт өгдөг. Үүнийг арилгахын тулд хоорондоо хол хоёр газар мэдрэгч багаж тавиад хоёр багажид зэрэг шахуу мэдрэгдээгүй бүх шуугианыг хасах аргачлалыг ашигладаг. Таталцлын долгион нь дэлхийг нэвт явах учраас хоёр багажид яг адилхан дохио бүртгэгдэх ёстой. Саяын үйл явдлаар юу болов оо гэхээр өнгөрсөн 9 сарын 14-нд Америкийн 2 төхөөрөмж хоёулаа зэрэг нэг дохио хүлээж авсан. Энэ дохио нь онолоор тооцоолсон хоёр хар нүхний мөргөлдөөнөөс үүсэх дохиотой яв цав таарч бсан. Компьютер дээр онолоор янз бүрийн масстай хар нүхнүүдийг мөргөлдүүлээд тийм масстай байвал ийм хэлбэртэй дохио гарна гэдгийг аль хэдийн тооцчихсон бсан. Тэр тооцоотойгоо жишээд хоёр хар нүхнийхээ массын үнэлэмжийг гаргаж бга. Хоёр багажид бүртгэгдсэн долгионы фазын зөрүүнээс тэр хавиас ирсэн бн гэдгийг нь мэдэж болно. Мөн дохионыхоо хэр зэрэг сул чанга байгаагаас хэр холоос ирсэн бэ гэдгийг нь багцаалж болно."

 

via Gan Tumur 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%