Эрчүүдэд: Танд гал бас бүсгүй хүн байгаа бол амьдралын тань эхлэл

image

Эрчүүд бол эрчүүд. Бид эр хүн болж төрсөнөөрөө бахархдаг.
Нэгэнт бид эр хүн болж төрснөөс хойш бидэнд амьдралын орчил эргүүлэгийн хуулийн дагуу өөрийн гэсэн гэрээ барихаас эхлээд, спорт үзэх, эмэгтэйчүүдийг шохоорхох нэр алдар олох хийгээд алдаж буруудаж уруудах дахин босох гээд эрчүүдийн ажил гэж мундахгүй их бий. Энэ бол бидний үүрэг, хариуцлага, генийн онцлог шинж. Бид хүн гэдгээ үгүйсгэж болохгүй шиг, эр хүнийхээ хувьд үүрэг хариуцлагаа үгүйсгэх аргагүй.

Гэвч эрчүүдэд шар айраг уух, спорт сонирхох, эмэгтэйчүүдийг шохоорхохоос илүү чухал зүйл байдаг. Харамсалтай нь эрчүүд өдөр бүрийн амьдралд нь тулгарч байдаг өчүүхэн сорилтод бүдрэх нь бий. Тиймээс бид ихэнх эрчүүдийн мэддэггүй, бүдэрдэг зарим зүйлийг дурьдаж байна. Магадгүй таньд амьдралын шалгуурыг давахад тусалж мэдэх юм.

Бүхнээс эхэнд та  хэнийг ч сонсож хэнд ч бодол санаагаа илэрхийлдэг байх буюу нэг үгээр хэлбэл маш сайн харилцагч байх ёстой.Ярилцах хүн чинь тамхи татаж буй бүсгүй, таны байдаг гэдгийг ч анзаардаггүй босс,урд нь хэзээ ч уулзаж байгаагүй хүн,магадгүй бүүр энэ муу надад хэзээ ч хэрэг болохооргүй нөхөр байсан ч гэлээ, та тэдэнтэй нөхөрсөг харилцаж сураарай.танд ч бас зарим үед өөрийгөө өөрөөсөө дээгүүр хүнд илэрхийлэх хэрэг гардаг шүү дээ.  Зарим эрчүүдийн хувьд энэ нь алга урвуулахын адил амархан ч нөгөө хэсэгт нь туршлага дутаж байдаг юм. Хамгийн чухал нь нөхөрсөг байж, нүдээрээ харилцаж, сонирхлоо илэрхийлэх нь чухал. Энэ нь тэдний хэн болохыг мэдэхэд тус болно. Бидний хэнд маань ч ийм зүйл байнга тохиолддог.Бас уучилж сураарай.Уучилж чаддаг эр хүнийг жинхэнэ эр хүн гэж бүсгүйчүүд боддог байх шүү.

-Гэр бүлээ хамгаалах чадвар. Ингээд биччихээр,хэ хэ зарим залуус маань сайн зодоон хийж сурах гээд ойлгож болохгүй шүү.Таны эхнэр болон   хүүхдүүдэд чинь дараах хамгаалуулах хэрэгцээ бий. Амар тайван орчин, энэ бол өөрийн гэсэн гэр орон. Санхүү,сурах боловсрох,аюул тохиолдох үед    айж сандрах эсвэл,уураар бус ухаанаар шийдүүлж хамгаалуулах хэрэгцээ.Магадгүй таны эхнэр болон хүүхэд хэн нэг хүнээс муу үг сонсоод ирээд танд гомдол мэдүүлэх үед та,миний хайртуудыг яаж байнаа би очоод бужигнуулаад өгөх биш гэсэн үг .Эртний нэг мэргэн үгэнд,үхсэн ялаа амтат тосыг өмхийрүүлдэг,өчүүхэн тэнэглэл амь амьдралыг сүйтгэдэг хэмээн хэлсэн нь бий.Энэ үгийг санаж явбал тустай бизээ.

-Гал асаах – та магадгүй гал асаах чадварыг аль эртний үеийн хүмүүсийн үеэ өнгөрөөсөн зүйл гэж бодож байгаа байх. Гэвч та амьдралдаа гал асааж үзээгүй бол бодит амьдралын жинхэнэ баяр хөөрийг амталж үзээгүй хэрэг. энэ бол бидний генийн онцлог шинжийн нэг. Хэрэв танд гал, бас бүсгүй хүн байгаа бол амьдралаа хөл дээр нь босгох эхлэлийг тавьсан гэсэн үг. . Гэхдээ гал асаахад зөвхөн шүдэнз, мод,асаагуур байх хангалтгүй гэдгийг сануулъя. Үрэлтээс гал үүсгэж болдог гэдэгийг мэддэгүй залуус байгаа гэж бодож байгаа тул үүнийг бичлээ. Мод үрэх,хатуу эдээр хөвөн даавуун зүйлийг хүчтэй үрэх,ойд бол хөвд олоод чулуу цохиж оч үсэргэх гээд түрүү үеийн хүн төрлөхтөний үлдээсэн зүйл хангалттай бий шүү.

-Анхны тусламж үзүүлэх – Эрчүүд бид аюултай нүүр тулгарахаас айдаггүй. Бусдыг аврахын тулд өөрийгөө эрсдэлд оруулахаас буцдаггүй эрчүүдийн хувьд энэ нь амин чухал чадварын нэг гэдэгт бүү эргэлзээрэй.Цус тогтоох,шархыг боох,хиймэл амьсгаа хийх,чиг бариж боох гээд заавал сурах шаардлагтай зүйлс бол энэ.Хүнд гай зовлон хэзээ ч би одоо  очлоо шүү гэж хэлж ирдэггүй гэдэгийг санах хэрэгтэй гэсэн үг.

-Зүг чиг мэддэг байх – Энэ нь бас л нэг чадвар. Ялангуяа замаасаа төөрч зүг чиг асуусан хүнд туслахаа бүү мартаарай. Яарч явсан үедээ ч бусдад туслахаас бүү татгалзаарай. Би гадаад улсад зорчиж явахдаа төөрөхгүйн тулд хамгын эхлэж очсон газарынхаа эргэн тойрныг ажингаа аль зүгээс анх ирсэнээ тодорхойлдог.Энэ нь намайг дараа нь төөрсөн үед тусаа өгдөг юм.Баримжаалах хамгын энгийн арга бол мэдээж нар ургах хийгээд шингэх зүгээр тодорхойлох.Бүсгүйчүүд маань энэ тал дээр үнэхээр дутагдалтай байдаг тул эр хүн та л эхнэрээ төөрөхөөс хамгаална шүү дээ.

-Жолооч болох.Төрийн соёрхолт Р.Чойномын нэг шүлгэнд ийн хэлсэн нь бий.Жолооч болоё гэвэл,жор номыг нь сурахаасаа өмнө,зам дээр хэвтээ хадаасыг зайлуулж сурах хэрэгтэй. Зарим залуусын хувьд машин барих нь тоглоом шиг хэдий ч,эвдрээд зогсвол яах вэ? Магадгүй та доктор авто сервест хандаж болох ч,хөдөө хээр машинаа эвдэрсэний дараа яах вэ гэдэг маш чухал юм.Тиймээс зам дээр яаран давхихаасаа өмнө энгийн эвдрэлүүдийг өөрөө засаж сураарай.Би өөрөө анх машинтай болсоныхоо дараа,модны хоёроос дөрвөн замруу уруудаж байтал яг дөрвөн замын голд ороод машин минь унтраад зогсчихов.Яаж ч оролдоод асааж дийлсэнгүй.Ард машинууд сигналдаад,би аргаа бараад бууж хамраа сөхөөд жаахан харсан ч даанч мэдэх юм байхгүй болхоор буцааж хаав.Ингээд бөөн түгжрэл үүсгээд зогсож байтал замын цагдаа ирсэнээр асуудал дууслаа.Шалтгаан нь юу байсан гээч, хэ хэ бензин дууссан байсан юм.Энэ явдалдаа би их ичсэн.Тэгээд өөрөө машинаа мэддэг засдаг болхоор суралцаж байгаа.Одоо харин зарим шинэ жолоочид зөвөлгөө өгдөг болсон доо.

-Усанд сэлж сурах. Өөрөө усанд сэлж чаддагүйгээсээ болоод  өрөөлийгөө усанд алдсан хүмүүс бишгүй л байдаг .Та эр хүн л юм бол энэ тал дээр заавал суралц. Аяга тагш юмны мөнгийг амархаан олдог юм чинь,сардаа ядаж хоёр удаа бассеинд орох мөнгө зарцуул. Нэг удаа нэг цаг сэлэхэд ердөө 6500 нь төгрөг.Яагаад заавал усанд сэлж сурах гэж? Яагаад гэвэл жинхэнэ эрүүл мэндэд тустай спорт. ( зарим гүзээтэй эрчүүд гүзээнээсээ усанд тууштай сэлсэнээр салж болно).
 
За эрчүүдийнхээ заавал сурсан бас амьдралдаа хэрэгжүүлж байх учиртай мэддэг зүйлсээ хуваалцлаа.Мэддэг нэг нь мэддэгүйгээ шоолох бус зааж өгөөрэй.

 

via БишээМуу

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%