20-иод насны сүүлчийн төрсөн өдөр

image

Мөн ч залуугаараа байна даа хөөрхий, энэ хүн /өөрийгөө нэг өхөөрдчихье хэхэ/. За ихдээ 70 насаллаа гэж бодоход би амьдралынхаа тэн хагасыг ч туулаагүй явна. Нийгмийн сэтгэхүйгээр бол би өдийд нөхөртэй, дор хаяж 2 хүүхэдтэй, тусдаа гарчихсан, байр машинтай. Том хүүхэд нь дөнгөж сургууль орчихсон завгүй ээж,  гайгүй компанид дунд насны ангилалд орох ахиж яваа ажилтан байх ёстой. Гэтэл одоогийн байгаа би энэ тодорхойлолтоос тэс эсрэг зүгт цохиж явна. Ганц бие, нөхөр хүүхэд байтугай уулзаж үерхсэн хүний тоо гарын таван хуруунаас цөөн. Хүнтэй сууж хүүхэд гаргана гэдэг 30 насны надад тээ холын санагдах. Сургууль төгсөөд 6 жилийн хугацаанд 4 өөр газар ажиллаж. Энэ хугацаанд шагнуулж ч үзлээ, халагдаж ч үзлээ. Үеийнхэнийхээ амьдралыг харахад нэг л их өсөж дэвшсэн, өсөж үржсэн, эсвэл бүр салсан ахиж нийлсэн нэг л их буцалсан бужигнасан сонирхолтой амьдралтай хүмүүс. Гэтэл өөрийхөө амьдралыг харсан өнгөрсөн хугацаанд шинэ байранд орсныг эс тооцвол үеийнхэнтэйгээ харьцуулахад тийм гээд хэлчихээр овойж оцойсон өөрчлөлт олоод хэлье гэсэн ч алга. Ганц л зүйлийг сайн хэлж чадна. Хүний амьдралын гол хүсэл санаа зовох зүйлгүй, сэтгэл тайван сайхан амьдрах юм бол миний өнгөрүүлсэн 29 жил үнэхээр аз жаргалтай өнгөрч. Маргааш үхлээ гэхэд харамсаад, хорогдоод байх зүйл алга. /үхэхээ тулахаар новширч өхийн бол уу/ Жаргал зовлонгийн хорвоод мах цусан биеийг олоод төрчихсөн хойно өдөр тутмын санаа зовоосон, хэцүү санагдах өдрүүд зөндөө байсаан байсан. Гэлээ гээд ерөнхийд нь эргээд харахад миний амьдралд тэгтлээ харамсаад, зовж зүдрээд байсан зүйл алга. Эсвэл нөгөө хүмүүсийн хэлдэгээр өөрийгөө өөрчилж эвддэггүй урсгалаар амьдраад, ахиц дэвшилт этр нь гарахгүй байгаа ч юм уу мэдэхгүй лд. Гэлээ гээд хуучнаасаа сайжирсан нь дордсоноосоо их. Том компанид ажилладаггүй, гоё машингүй, нөхөр хүүхэдгүй гээд өмнө нь надад угаас байгаагүй, хүслээ гээд шууд олдчихгүй юмсын төлөө гутарч, харамсаж амьдрахгүй ээ. Энэ бол зүгээр л бусад хүмүүсийн аз жаргалын хэмжүүр. Бүгдийг зөвөөр хийгээд, үнэнээр явахад хүссэн зүйлс аяндаа биелэж, болох ёстой зүйлс болдгоороо л болно. Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай. Бусад хүмүүсийн юу гэх, нийгмийн дарамт шахалт над ер падгүй. Амжилт амжилт гээд байгаа зүйл эсвэл эргэн тойрны хүмүүсээр хүндлүүлж, бишрүүлэх, хэрэг болох хүмүүстэй холбоо сүлбээтэй байх, их мөнгөтэй байх эсэх нь надад үнэндээ тийм ч сонин биш. Амьдралыг энгийнээр ойлгоод өөрийнхөөрөө аз жаргалтай амьдрахад тийм ч их зүйл хэрэггүй ээ.  

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 467

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%