Хоёр эмээгийн яриа: ’Одооны энэ гэр бүлийн амьдралыг ойлгохгүй юмаа’

image

Одооны энэ гэр бүлийн амьдралыг ойлгохгүй юмаа.Орой унтахгүй өглөө босохгүй за тэгээд цай хийдэг ,гурил зуурдаг айл алга.Өдөржин ажил ажил гэж явчихаад хийсэн ч юмгүй авсан ч цалингүй өр өр гээд тэгсэн хэрнээ бүгд шахуу машин унаж давхиад гадаад дотоодгүй аялаад брэнд мэрэнд хувцас гээд тэгээд баяр алгасахгүй мэдэх мэдэхгүй баяр тэмдэглээд ууж идээд байхийн .Өнөө муу дээлийг маань дээл гэхүү палаж гэхүү цамц ч юмуу болгоод хаячихаж.

Орой гэртээ хоорондоо дуугарахгүй утсаа маажаад суучихийн тэр утсан дээр нь үзээд үзээд дуусдаггүй юу ч байдгийн бүү мэд. Хоолоо идсэн ч бие зассан ч орондоо ч үзээстэй үгүй мөн хачин утсаа намайг байгааг мэддэг ч юмуу мэддэггүй ч юмуу бүү мэд .Бас болоогүй хажуугаар нь зурагтаа асаачих нь тэр нь дандаа уйлсан зовсон хүмүүс эсвэл сүнс чөтгөр эсвэл хүүхэлдэйн кино .Утсаа үзээд үзээгүйн болуу гээд мэдээ үзэх санаатай солитол өө ээжээ яг гоё дээрээ байна маргааш биднийг байхгүйд үзчих л дэ гэхийн. Нүд ,чих ,гар ,тархи хамаг юм нь зэрэг ажиллаад ойлгоод байдгийн байлгүй.

Тэгснээ ээжээ тэдний хүүхэд тэр ийм тийм тэнд байна тийм юм хийж байна зураг нь энэ гээд энд тэндхийн хүний юу хийсэн идсэнийг мэдэхийг нь яанаа.За тэгээд би ч эрхээ эргүүлээд л өөрсдийг нь хараад суудаг боллоо.Муу ээждээ сайхан хоол хийж өгнөө л гэсэн их л сайхан хоол байх гээл идтэл пээ бүү үзэгд гал залгичих шиг болоод хоолой хорсоод нулимс гарсан хоол хийх юм.Би гэдэг хүн их л хоцрогдсийн байхаа гэж байна шүү .

via Tsambakhorloo Narmandakh

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 460

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%