'3 сартай хүүгээ улаан бурхнаар алдсан, памперс хэрэгтэй бол аваарай'

image

Өр өвдөж элэг зүрх шимшрээд байна! Mommy central-д үрээ алдсан ээжүүд цусаар уйлсан тэмдэглэл бичдэг тоо нэмэгдсээр л байна. Улаан бурханаар өвчилсөн нялхас ээжийнхээ энгэрт эрхэлж амжилгүй мөнх бусыг үзүүлж, 10 сар тээсэн үрээ энгэртээ тэврээд удаагүй бүчгүйчүүд тийнхүү сэтгэл шимширмээр тэмдэглэлүүдийг бичдэг болж. Тэрийг нь уншхаар сэтгэл шимшрээд байх юм. Улс төрчид, Эрүүл мэндийн яам нь, Их хурлын гишүүд нь үхсэнээ хийгээд юугаа хийгээд халдварт өвчнийг дарахад дорвитой ажил хийхгүй байна вэ? Үхсэний чинь сонгууль 16 тэрбумаар зохиох, үхсэний чинь тэр асемыг монголын татвар төлөгчдийн мөнгөөр олон арван тэрбумаар зохион байгуулах гэж! гээд орилмоор санагдаж байна! Юун улс төр! Ямар юмны чинь АСЕМ!!!!!!!! Яагаад энэ өвчнийг дарж нялхсыг аврахгүй байна вэ!!!

Өнөөдөр би фэйсбүүкээр тэнэж яваад ээжүүдийн групп дээрээс нэг ээжийн постыг уншсан юм. 102 ширхэгтэй памперс шинээрээ байгаа хэрэгтэй хүнд нь бэлэглэе. Памперсыг хэрэглэх байсан 3 сартай үр нь улаан бурханы улмаас нас барсан гэнэ. Хөөрхий минь тэр эмэгтэйн сэтгэл хэрхэн шимширч байгааг бичсэнээс нь харахад тодорхой байсан. Түүний өмнөх долоо хоногт,тэрний өмнөх долоо хоногт ч гашуудсан ээжүүдийн постууд байсаар л байсан. Тэд хөөрхий тэр их шаналал гансралыг хэнд хэлэх юм ? цахим ертөнцөд бусад ээжүүдтэй уй гунигаа хувцаалцаж байна. Өвчлөл дэгдээд бараг жилийн хугацаа өнгөрч байхад халдварыг дарж чадахгүй байгаа юм хэний буруу вэ? Тэд тэр эрх мэдэлтнүүдэд, ашиг хонжоо хайгчдад үгээ хэлэх хүсэлтэй л байх.Гэхдээ тэнгэрийн тэдгээр эрх мэдэлтнүүд шаналсан эхчүүдийн үгийг ямар сонсох биш. Тэдний уй гунигийг ижилхэн ээжүүд л ойлгоно. Харин улстөрчид сонгуулийн булхайгаа, зохиомол жүжгүүдээ тоглоод завГүй байна!!!!!!! Манай улс улаанбурхангүй гээд хэдхэн жилийн өмнө цээжээ дэлдэж онгирч байсан биз дэ!!!!!!! Өвчин хэлж ирэхгүй хийсэж ирдэг гэдэгч яагаад энэ олон сарын хугацаанд өвчнийг дарчихаж чадахгүй энэ олон ээжийг үрээс нь хагацуулж байгаа юм бэ? Хэрэв энэ өвчнийг дарж чадвал тэр улс төрчид би, миний гэрийнхэн,миний найзууд бүгд саналаа өгна гэвэл Тэд энэ өвчнийг дарахад ажиллах болов уу???????? Амин хувиа хичээж өөрсдөө л халаас түнтгэр, хүүхдүүд нь эрүүл, боловсролтой байх ёстой мэт байдаг улс төрчдөд миний үг хүрэх болтугай!!!!!!!!!!!!

 

via Battsetseg Anya

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%