Бид энэ хувьчлалд орохдоо Засгийн газрын ярьж байгаад итгэсэн. Гэтэл...

image

Өчигдөр болсон Монгол шуудан ХК ийн хувь нийлүүлэгчдийн хуралд суугаад төрийн өмчийн хувьчлалыг яаж завхруулж байгааг хараад дуугүй байх аргагүйд хүрлээ.
Энэ оны эхээр Монгол шуудан компаний 34 хувийг олон нийтэд хөрөнгийн биржээр худалдсан билээ.
Хувь нийлүүлэгчдийн анхны хурлаас намайг болон Ганхуягийг Ард санхүүгийн нэгдэл болон жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг төлөөлж ТУЗ д сонгосон .Гачуурт компаний ерөнхийлөгч Чинбатыг хараат бус ТУЗ ийн гишүүнээр тус тус сонгосон юм . Энэ хурал дээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг илэрхийлж компаний цаашдын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж чадах олон чадалтай залуучууд хараат бус ТУЗ ийн гишүүний суудалд өрсөлдсөн боловч жинхэнэ шалгаралт явуулалгүй Сангийн яамнаас төрийг төлөөлж байгаа хүмүүсийн үзэмжээр 3 хүн сонгогдсон. Бидэнд яаж энэ 3 хүнийг сонгон шалгаруулсан талаар материалаа үзүүлэхээс татгалзсан.
Иймэрхүү байдлаар бид Сангийн яамны удирдамжтай гэсэн 3 гишүүн түүнийг дагадаг хараат 3 гишүүнтэй , 34 хувийн эрх ашгийг төлөөлсөн 3 гишүүнтэй ТУЗ тэй болсон.
Өнгөрсөн ТУЗ ийн хурлаас компаний дүрмийг хэлэлцээд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн төлөөлөлийг хангах зорилгоор гол асуудлуудаар ХНХ ийн шийдвэр 75 хувийн саналаар шийдэх саналыг бид оруулж ТУЗ 100 хувийн саналаар дэмжиж өчигдөрийн ХНХ д оруулсан боловч төрийг төлөөлж байгаа гишүүн Сангийн яамны удирдамжтай 75 хувийг 66 болгоно гээд баахан хууль дүрэм ярив . Түүнээс гадна ТУЗ ээр огт яриагүй төрд ноогдол ашиг өгнө гэдэг шийдвэр гаргана гэлээ.
34 хувийн эрх ашгийг ТУЗ д төлөөлж байгаа бид эдгээр шийдвэрүүдийг зөвшөарөөрөхгүй гээд хурлаас гарч явсаны дараа нилээн олон хувьцаатай хувийн компанийн төлөөлөлийг ТУЗ д оруулна гээд ТУЗ ийн гишүүдийн тоог 9 өөс 13 болгож өсгөжээ.
За дээрхи үйл ажиллагаанд хийх дүгнэлт маш ноцтой байна.
1. Төрийн өмчийн компаний 34 хувийг авсан олон хувь нийлүүлэгчид компаний засаглалийг сайжруулах ямарч боломжгүй юм байна. Сангийн яамны удирдамж гэгчээр бүх асуудал шийдэх нээ. Бүх асуудлыг 66 хувийн саналаар шийдэх юм бол төр яах гэж 34 хувиа хөрөнгийн биржээр зарсан бэ?
2 . Монгол шуудан компани нь нээлттэй хувьцаат компани . Энэ компаний бүх хувь нийлүүлэгчид эрх ашигаа хамгаалах эрхтэй . Гэтэл энэ нь саяны дүрмээр лөөлөө боллоо.
3 . Саналыг нь авахын тулд 66 хувийн саналыг дэмжүүлэхийн тулд ТУЗ ийн гишүүдийн тоог 13 болгож дэмжсэн хүмүүсийг ТУЗ д оруулах боллоо . Энэ шийдвэр хурал даргалж байсан хүний эзгүйд 34 хувийн төлөөлөл хурлын шийдвэрийг эсэргүүцэж гарч явсаны дараа гарчээ.
4 . Ашиг хувиарлах талаар ТУЗ ээр огт яриагүй атал ТУЗ шийдсэн гээд ХНХ д ^сонсгов^.
5. Төр яагаад шийдвэр гаргахад бусад хувьцаа эзэмшигчдийн саналыг оруулахаас айгаад байна ? Хөдөлмөрлөж олсон мөнгөө хянах эрхгүй байх уу??
6 . Засгийн газраас хөрөнгийн биржээр дамжуулан олон компаний 34 хувийг олон нийтэд зарахаар төлөвлөж байгаа. Хэрэв ийм жишигээр компаний засаглал явах юм бол хөрөнгө оруулагч нар маш болгоомжтой байх хэрэгтэй боллоо.
Нэг амаараа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гээд нөгөө гараараа компаний засаглалын асуудлыг уландаа гишгэж байна.

Төр хувийн хэвшлээ дарамталдаг тэднээс айдгаа хэзээ болих юм бэ .
ХК ний ТУЗ д бизнесийн талаар мэдлэгтэй өөрөө ядахдаа нэг тоосго өргөж байсан хүнийг төрөө төлөөлүүлж оруулаач. Удирдамж уншдаг гишүүдээ татаж аваач.
Бид энэ хувьчлалд орохдоо Засгийн газрын ярьж байгаад итгэсэн . Энэ компанийг олон улсын жишигт нийцсэн хүчтэй компани болгож хувь нийлүүлэгчдийн хувьцааны үнэ цэнийг өсгөхийн төлөө олон төлөвлөгөө сайхан бодол өвөрлөж хөрөнгө оруулалт хийсэн.
Монгол шуудан ХК ийн хувь нийлүүлэгчид өөрийн эрхээ хэрэгжүүлэхийн төлөө эцэсээ хүртэл тэмцэнэ.

Via Oyungerel Janchiv

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%