Бидний нийлүүлдэг нүүрс, зэс ,ноолуургүй бол Хятад улс дутна гэвэл ёстой супер хошин шог

image

Сүүлийн үед мөнхийн хөрш БНХАУ-ыг хараах зүхэх арай хэрээс хэтэрч байна уу даа гэсэн бодол төрөх боллоо.Юуны түрүүнд цөмөөрөө хэдхэн баримт харъя.1-рт 1962.12.26 ны өдөр байгуулсан хилийн гэрээнээс хойш бүтэн 54 жил болоход 1-ч удаа хилийн маргаан гарч байсангүй. 2-рт Бид 2015 оны байдлаар БНХАУ-д 5.2 тэрбум долларын бараа зарж 1.7тэрбум долларын бараа худалдан авчээ.3-рт БНХАУ-руу давхардсан тоогоор 1,8 сая иргэн зорчсон бол Хятад улсаас манайд 210 мянган хүн зорчсон байна. 4-рт БНХАУ-д 3900 гаруй монгол оюутан сурч байна. 5-рт Хятад улсын аль нэг хот луу явж зөвхөн ганзагын наймаа хийж амьдардаг 18 мянган монгол улсын иргэн байна.Хятад улсын жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн 10 их наяд доллар бол бид жилийн 12 тэрбум долларын л днб-тэй гэдэг харьцааг ойлговол бид ямар их боломж байгааг олж харж магад юм.Бидний нийлүүлдэг нүүрс, зэс ,ноолуургүй бол хятад улс дутна гэвэл ёстой супер хошин шог шүү гэдэг нь энэ тооноос харагдах байх. Биднийг Хятадын талаас үгүйсгэсэн ямар ч бодлогын үйлдэл огт хийгээгүй байхад дотроосоо зохиомол байдлаар үзэн ядах нь яг хэнд хэрэгтэй вэ гэдгийг л ойлгохгүй байна.Хятад ажилтнууд байгаа нь манай хяналт тавьж чадахгүй оруулж ирсэн төрийн агентлагийн буруу болохоос цалин авч амьдрах гэсэн Солонгост амьдарч байгаа монголчуудын адил хүмүүсийг хараах нь зөв юм болов уу. Мэдээж бид цөөн хүн амтай учраас урьдчилан сэргийлж хамгаалах нь туйлын зөв. Бид Гадаадын Харьяатын албандаа илүү анхаарал тавьж чадваржуулж сэргийлэхээс биш иргэдийг нь зодож харааж зүхсэнээрээ муу үр дагавар л авчрах байх гэж бодогдож байна даа найзууд аа...... Үүнийг бичсэний төлөө нөгөө агуу эх орончдод нэг өдөр барцдаа гартал хараалгахад бэлдцэн байноо.Юмыг яаж мэдэхэв гээд хэл амнаас сэргийлэх ном сайн тавиулсан шүү ккк

via Munkhjargal Perenleidash

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 460

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%