Геологийн шинжлэх ухаан бол бүхний эхлэл шинжлэх ухаан

image

Ер нь энэ монголчууд маань бодит зүйлийг анхаарахаа байж зөвхөн хэдэн нөхдүүдийн хэлдэг үгсээр үг хийж, хүнийг муулах, харааж зүхэх, сайхан хийсэн ажлуудыг хийгээгүй болгож харлуулах зэргийг дээд зэргээр хийж сурч байна. Нэг жишээ авья би геологи уул уурхайтай амьдарлаа холбоод 20-д жил боллоо бидэнд энэ газар орноо сэндийчээд хаячихья, цаашаа шууд гадныханд зарья гэсэн бодол хэзээч төрж байгаагүй тийм бодол төрөх ч үгүй. Харин нинжа нэртэй нөхдүүд маань газрыг яг л там болгож байгааг яагаад ярихгүй мөртлөө хөөрхий улсын төсөвийн ихээхэн хэсгийг бүрдүүлэх гэж зүдэрч яваа геологи, уул уурхайхнаа муулаад, дарамтлаад байдгийг ойлгохгүй юм. Бид өнөөдөр юу хийж чадаж байгаа вэ гэдгээ яагаад бодохгүй байгаа бас юугаар тэр улсын төсөв, их өр төлөлтөө бүрдүүлэх гээд байгаа юм бэ. Мал аж ахуй, ноос ноолуураар уу энэ бол бүтэшгүй мөрөөдөл харин уул уурхайгаа зөв гольдиролоор нь хөгжүүлээд олсон ашгаараа баялагийн сан бүрдүүлээд тэр босгосон хөрөнгөөрөө дэлхийн жишигт нийцсэн юу л бол юу хийж болмоор санагдах юм. 

Геологийн шинжлэх ухаан бүхний анхдагч гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрчихсөн шүүдээ бидний унаж байгаа унаа, ярьж байгаа утас, өмсөж байгаа гутал, амьдарч байгаа байшин барилга зэргийг хийх түүхий эд, орд зэргийг бид л анхлан олж тогтоон дараа нь үйлдвэрлэл хөгждөг нь туйлын үнэн шүүдээ.

Иймд бид геологич гэсэн энэ сайхан мэргэжилдээ үнэнч бас дуртай, биднийг дэмждэггүй юмаа гэхэд ойлгоцгоо хүмүүсээ.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%