БИД бухимдаж байна...

image

Зарим нь “Энэ хүмүүс юундаа бухимддаг байнаа!” гэж ярих хүн байх юм. Асуудлаа шийдсэн тэр хүмүүст сайн байна л гэж хэлье. Харин бусад нь яагаад бухимдаж, гудамжаар сэтгэл дундуур алхаж, төр засгаа зүхэж байгаа юм бэ? Сүүлийн үеийн гуравхан мэдээ сонирхоё:

НЭГ ТОО МЭДЭЭ: Саяхны нэгэн нислэгээр бизнес класс 30 суудлын 28 нь албан ажлаар яваа төрийн албан хаагчид байжээ.

АХИАД НЭГ ТОО МЭДЭЭ: Манай улсад жилд 1600 орчим тоёота 570, ланд крюзэр 200 орж ирдэг гэнэ. Нийлээд 300 тэрбум орчим төгрөг хүрэх энэ тэрэгнүүдийн 70 хувийг нь төрийнхөн хувийн болон албан хэрэгцээндээ авдаг.

БАС НЭГ ТОО МЭДЭЭ: Саяхан илэрсэн офшор дансны дуулианд нэр нь гарсан манайхны 30 хувь нь л бизнесмэнүүд бусад нь төрийн албан хаагчид байна. Харамсалтай нь энэ явдал манайд хаврын цасны дайтай ч шуугиан болж чадсангүй. Харин дэлхийгээр нэг мөрдлөг, баривчилгаа, огцорсон албан тушаалтнууд хөл толгойгоо алдаж байна.

Гэхдээ гудамжинд эгэл иргэд ямар нэг юм болохыг хүлээсэн. Ядаж хэн нэг нь ичиж зовж байгааг харахыг хүссэн. Гэтэл юу ч болсонгүй. Жирийн иргэд маань төрийнхний энэ тансаглал, баярхал, цамаархалыг харж сонсож л байгаа. Дарга нарт үйлчилдэггүй хэр нь иргэдийг хяргачих гээд байдаг хуультай болохоор эгдүүцэж байна. Иргэн хүн хоолны мөнгө хулгайлж хэдэн жил шоронд, дарга хүн аймгийн төсөв хулгайлаад цалингийн хорин хувиар торгуулдагт нь зэвүүрхэж байгаа юм.
Монголын шороон дээр сэтгэл рүүгээ ус цацуулсан монгол хүн алхаж байна. Тийм болохоор БИД бухимдаж байгаа юм.

via  Бадарчийн Одсүрэн

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 460

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%