Гоё ном уншихад сэтгэл сэргэдэг

image

 

“Интерном” номын их дэлгүүрээс ГОЁ НОМ УНШИХАД СЭТГЭЛ СЭРГЭДЭГ ТӨДИЙГҮЙ ХАМГИЙН САЙХАН АМРАЛТ БОЛДОГ уриатай уламжлалт зуны номын өдөрлөгөө эхлүүлэх гэж байна. Шувуудын жиргээнд уярч хөхөөн дуунд хөглөгдсөн сэрүүн өглөө, жаргах нарны туяатай хамт сүлэлдсэн намуухан орой гээд амралт, зугаалгын энэ өдрүүдэд зусландаа, хөдөө гэрийнхээ хаяанд, модны сүүдэрт, голын хөвөөнд, бороотой үдэш ном унших юутай сайхан билээ.

Хүмүүсийг зуны дэлгэр цагаа номтой өнгөрүүлэхэд уриалсан энэхүү үйл ажиллагаа маань энэ жил гурван үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр шинэ номын танилцуулгууд, эцэг эхчүүдэд зориулсан сургалт болон ном тойрсон төрөл бүрийн сонирхолтой сэдвүүдээр хийх хэлэлцүүлгүүд, номын хямдралтай худалдаа зэргийг зохион байгуулах болно.

Үйл ажиллагааны нээлт энэ сарын 17-ны 11.30 цагт “ИНТЕРНОМ” номын их  дэлгүүрт албан ёсоор эхэлж байна.

Энэ өдөр Японы төдийгүй дэлхийн пост модерн уран зохиолын гол төлөөлөгч Мүраками Харүкигийн бичсэн дэлхийн бэстселлер “Өнгөгүй Тазаки Цүкүри ба түүний эргэлтийн он жилүүд”, Millenium цувралын шинэ боть болох “Аалзны торонд орооцолдсон охин”, “365 үдэш”, “Бодит байдлын ид шид” зэрэг хэд хэдэн шинэ номын нээлт болохоос гадна амралтаараа унших номын багцуудыг нас, сэтгэхүйн онцлог, зориулалтаар нь ангилан уншигчдад санал болгоно.

Мөн 6-р сарын 18-ны бямба гарагт Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэхэд зориулсан “Үлгэрийн майхан”, “Гүйцээж зурцгаая”, “Ажиглалт хийцгээе”, “Хөгжим тоглоё” зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд явагдахаас гадна “Зургаар хүүхдийг хэрхэн хөгжүүлэх вэ?”, “Хамтдаа уншья” гэх мэт эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж сургалт явагдах болно.

Завсар чөлөөгүй явагдах сонгуулийн сурталчилгаанаас түр ч болов хөндийрч оюундаа хөрөнгө оруулалт хийгээрэй.

Харин 7 болон 8-р сард бие даан англи хэл суралцагсдад зориулсан цогц хичээл, ОУ-ын бэстселлер номын зохиогчийн гарын үсэгтэй худалдаа, уншигчдад зориулсан уралдаан тэмцээнүүд, хэлэлцүүлэг зэрэг олон сонирхолтой хөтөлбөр таныг хүлээж байна.

 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%