Алсран одож буй хөгжил дэвшлийг мөрөөдөх нь: 1-р хэсэг

image

Өнөөдөр нэгэн ахтайгаа цай, кофе уунгаа улс орон, хорвоо дэлхийн сонин сайхан хуучилж суутал, "Энэ бүгдээ нэгтгээд нэг нийтлэл бичээч, тун сонирхолтой байна" гэж хүссэний дагуу нийтлэл болгохоор бүдүүн зүрх гаргав. Угаас хэлсэн ярьсан зүйлс салхинд хийсэн арилж, бичсэн тэмдэглэсэн зүйл торойн үлддэг нь жам юм хойно, та бүхэнд ч гэсэн захиж хэлэхэд аливааг бичиж тэмдэглэж байх нь өөрт болон өрөөлд нэмэр тустай байдгийг сануулж зүрхлэе. Энд бичиж буй зүйл маань дан ганц миний өөрийн уншиж, бодож эргэцүүлж тунгааж буй үзэл бодол тул алдаж эндүүрсэн, орхигдуулсан зүйлс арвин байхыг мэдээж хүлээн зөвшөөрнө.

 

ГАДНЫ ХӨГЖЛИЙГ ТЕХНОЛОГИЙН ТАЛААС ХАРАХАД

Хаанаас нь эхлэх вэ? гээд бодлоо л доо, тэгээд Монгол улс, монголчуудын хөгжил дэвшлийн тухай бодрол болохоор түүхээс эхлэх хэрэгтэй болов уу.

Хамаг Монгол нэгдэж, улмаар Их Монгол улс байгуулагдан мандаж, бутарч, эзэлж эзлэгдэж явсаар одоогийн тусгаар тогтносон ардчилсан хүмүүнлэг нийгэм байгуулж буй Монгол улсын өнөө үеийг туулж иржээ.

Дэлхийн тэн хагас нь хаалттай, социализмыг байгуулахаар түүхий эд бэлтгэх бааз, мал аж ахуй, хөдөө аж ахуйн улс орон нэг л өдөр капиталист, ардчилсан улс болоодохсон чинь одоогийн бидний амьдран буй бас л түүхий эд, газрын баялагаа экпортлогч Minegolia болчихов. Өмнөх нийгэмд болж бүтэхгүй зүйлс багагүй, хаагдмал боогдмол, ЗХУ-ын хараат улс байсан хэдий ч ядаж ард иргэд нь амгалан тайван, стресс бухимдалгүй байсан бол одоогийн ардчилсан эрх чөлөөт хүмүүнлэг нийгэм босгох гэсэн нь бас бүтэлгүй болж ширэнгийн хууль үйлчилдэг, зэрлэг капитализм буюу мөнгө улаан, нүд цагаан болчихов. Улс орны хөгжил дэвшил, нийгмийн үзүүлэлт индексүүд нь бараг бүгд л хамгийн мууг, цөөн хэд нь дундаж үзүүлэлтийг заана. Хүний хөгжлийн индекс, Аз жаргалийн индекс, инноваци технологи бүтээж буй тоо, хүн амд ноогдох ядуурал ажилгүйдлийн тоо гээд нарийвчилсан үзүүлэлт зэргийг дурдах илүүц биз. Энэ тухай мэдээ, мэдээлэл хаа сайгүй.

 

Товчхондоо ӨНГӨРСӨН 25 ЖИЛД Азийн бар болноо гэсэн зорилгодоо хүрч чадаагүй, МОНГОЛ УЛС ХӨГЖИЖ ЧАДААГҮЙ нь үнэн. Япон, Солонгос, Сингапур, Ирланд гээд бусад улс ийм хугацаанд бол хөгжиж чадсан тухай ч дурдах нь илүүц биз. Учир нь, миний бие бээр эдийн засаг, улс орны хөгжлийг дагнан судалдаггүй, тэр чиглэлийн мэргэжлийн хүн бас биш юм. Компьютерийн шинжлэх ухаан, программ хангамжийн инженер буюу мэдээллийн технологийн салбар ажилладаг хүний хувьд яг энэ салбар нь улс орны хөгжил дэвшлийг голлон чирч буй ачааны морь адил болсон тул хөгжил дэвшлийн асуудал руу өөрийн эрхгүй татагдан орох шалтгаан их байгаагийнх юм болов уу.

 

ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРНУУДЫН ХӨГЖЛИЙН ОЙРЫН ҮЕИЙН ТӨСӨӨЛӨЛ

Төсөөлөл гэсэн нь ирээдүйд ямар болохыг яг таг хэн ч хэлж чадахгүй, би бүүр хэлж чадахгүй, аль нэг үзмэрч лам ч чадахгүй нь үнэн. Түүхэнд, ирээдүйн талаар хамгийн их дөхүүлсэн нь гэвэл агуу Леонардо да Винчи, Жюль Верн хоёр л болов уу.

Гэхдээ одоогийн технологийн хөгжлийн талаарх мэдээлэл дээр үндэслээд, ирээдүйн талаар төсөөлж, түүнд бэлдэж байхгүй бол дэлхий арай л хурдан "эргэдэг" болсон цаг үе шүү дээ. Зарим айвхтар улс орнууд futurist гэсэн мэргэжил, бүүр яам бий болгочихсон байна лээ.

 

Тэгэхээр ШУ, технологийн салбарын үсрэнгүй хөгжил, ололт амжилтаас үүдэлтэй SOFTWARE DISRUPTING, DIGITAL TRANSFORMATION гэдэг үзэгдэл яг одоо өндөр хөгжилтэй орнуудад ид өрнөж байгаа бөгөөд энэ нь уламжлалт буюу өнөөг хүртэл хөгжиж ирсэн салбар (industry)-уудыг ээлж дараалан "сүйрүүлж", ажиллагаа-бүтцийн загварыг нь шинээр оновчлон дахин бүтээж буй үйл явц гэж товч тайлбарлаж болно. Дэлгэрэнгүй сонирхох бол энэ талаарх мэдээлэл ёстой хаа сайгүй бий. Эх хэл дээр хайя гэвэл харамсалтай нь салбарын хэдхэн хүний блог, хэвлэл мэдээллийн цөөн нийтлэл эдэр л олдох болов уу.

Энэ талаар жичдээ тусад нь өөр нийтлэл бичихэд болох байх.

Үүнд, хиймэл оюун ухааны салбар эргэн сэргэж шинэ түвшинд хүчтэй гарч ирсэн, үүлэн тооцоолол, сошиал медиа сүлжээний хөгжил зэрэг нь голлон нөлөөлж байгаа ба үүн дээр мөн электроник, роботын техник технологийн хөгжил нэмэгдээд Аж үйлдвэржилтийн 4-р үе (INDUSTRY 4.0) бий болж буй тухай өнгөрсөн жилийн ">Давосын ЭЗ чуулган дээр хүртэл тусгайлан авч хэлэлцэж эхлэсэн. 90-ээд оных шиг dotcom boom (санхүүгийн зах зээл дээрх интернэтэд суурилсан компаниудын хөөсрөлт) шинэ давалгаа, тэсрэлт болох магадлал маш их бий. Мөн шинэ технологийн хөөсрөлт гэж бий, ө.х. анх гарахдаа өндөр хүлээлт үүсгээд, яг хэрэглээ болохдоо бодит хөрсөн дээрээ буудаг үечлэл.

 

Тэгэхээр хэт технологийн тал руу хазайлгүйгээр товчхондоо ирэх 5-c 20 жилд тэдгээр хөгжлийг оройлогч улс орнууд ямар болсон байх талаар дэвшүүлээд буй төсөөлөл, дүр зургийг товчхон буулгавал,

 

-ECO буюу байгаль орчинд ээлтэй НОГООН ЭЗ (эдийн засаг) нь нийгэм, аж амьдралын хэв шинж болох . Одоогийн хэт аж үйлдвэржилт нь байгаль цаг уурт сөргөөр нөлөөлж байгаа тул цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүр бүхий өөрөө явагч автомашин, нийтийн тээвэр, үйлчилгээ, худалдаа, санхүү, даатгал, хэвлэл мэдээлэл гээд бүхий л салбарыг шинэ дүрэм, шалгуураар бүтээгчээр нураан, шинэчлэж эхлэсэн.

 

-SHARING ECONOMY буюу хамтач ЭЗ

Эд зүйлсийг заавал худалдан авч өөрийн эзэмшил болголгүйгээр дундаа хуваалцан хэрэглэж, байгалийн нөөцийг хэмнэх, хэт их үйлдвэрлэлээс салах. Энэ нь тухайн эд юмсын ашиглалтыг дээд зэрэгт хүртэх оновчлолын бодлого, бүтэц, зохион байгуулалтыг бий болгоно. Жишээ нь, автомашин үйлдвэрлэгчид хэрэглэгч бүрт машин борлуулахаар ихээр үйлдвэрлэх бус, зөвхөн тухайн хэрэгцээнд л шаардлагатайг хэмжээгээр үйлдвэрлэнэ. Жилдээ сар хүрэхгүй үгүйтэй хэдхэн хонодог зуслангийн байрыг заавал худалдан авах, барих, арчлан хамгаалахаа болино, тэгснээс яг хэрэгцээтэй үедээ түрээслэн ашиглахад л болох юм.

Ер нь, бидний өмнөх үеийн бүтээхээр хөдөлмөрлөж байсан жинхэнэ социализм руу л дөхөөд байна уу гэсэн бодол төрж байна уу?

 

-IoT буюу эд зүйлсийн интернэт.

Харилцаа холбооны (үүрэн 5G, шилэн кабелийн) сүлжээ мэдээллийн дамжуулах чадал, багтаамж нэмэгдсэнтэй, мөн электроникийн үйлдвэрлэлийн зардал багасч, тооцоолох хурд нэмэгдсэнтэй холбоотойгоор хүний бүтээсэн эдлэл хэрэглэл, тоног төхөөрөмж тархитай (CPU, GPU)-тэй, хиймэл оюун ухаантай, интернэт сүлжээнд холбоотой болоод эхлэхээр 2020 он гэхэд 20 тэрбум орчим тооны эд юмс онлайнаар ажиллана гэсэн тооцоо бий. Энгийн жишээ дурдвал, ">гэрийн тоос сорогч өөрөө санаачлагаараа хүрч ирээд л хөл доогуур чинь тоос сорж, гэр цэвэрлээд явнаа л гэсэн үг. Эсвэл, хөөе нөхөр минь чи, намайг ажилдаа явсаны дараа гэр аятайхан шиг цэвэрлэчихээрэй! гэж зандарчихаад гарахад чинь цэвэрлэчихсэн байдаг болно. Пицца, шуудан илгээмжийг хүн-ажилтан зөөхөө болиод ">өөрөө явагч робот, ">дрон хүргэгч зөөнө.

Энэ зах зээлийн томоохон хэрэглэгчид нь ашиглалт, хяналт ихээхэн шаарддаг үйлдвэр, дэд бүтэцийн салбар гэгдээд байгаа. Жишээ нь, өндөр хүчдэлийн шугам, цахилгаан станц зэрэг хүнд хортой, аюултай зүйлсийн хяналтыг робот-ажилтан гүйцэтгэнэ.

Товчоор хэлбэл, дэлхий дээр байгалийн бүтээсэн уул ус, ургамал амьтан гэсэн экосистем байж ирсэн бол, удахгүй хүн төрөлхтөний бүтээж бий болгосон интернэттэй эд юмс (things, devices, robots) гэсэн бас нэгэн томоохон экосистем бий болох нь. Эдгээрээс өдөр тутам үүсэн бий болох асар их хэмжээний мэдээлэл, өгөгдөл нь үүлэн тооцооллийн төвүүд дээр цугларснаар Big Data, Data Analysis гэсэн шинэ салбар үүсч бий болсон байгаа.

 

-AI буюу хиймэл оюун ухаан.

Өмнө дурдсан эд зүйлс, робот тоног төхөөрөмжийг "амилуулж", эзнийнхээ дуулгавартай туслагч болгож буй гол зүйл нь хиймэл оюун ухаан юм. Нөгөө бидний тоос сорогч хиймэл оюун ухаантай болчихоод өөрөө гэрээ цэвэрлэдэг болно, бүүр гэртээ хоол цай зөөлгөх, нааш цааш гүйлгэх ">гэрийн үйлчлэгч робот хүртэл гараад эхлэчихсэн байгаа шүү. Гэхдээ энэ нь, робот-үйлчлэгч ажилгүй үедээ чамтай "буу халаад", элдэв "хов базаад" ажил цалгардуулаад байна гэсэн үг биш, зөвхөн л гэр цэвэрлэх, тоос шороо, угааж арчих гэх мэт өгөгдсөн ойлголтынхоо хүрээнд л ажиллахаар программчилж сургасан "тархитай" тул яг гэрийн зарц робот гэчихэд буруудахгүй болов уу. 20-р зуунаас өмнө бол эдгээр үүргийг зарц, боол нар хийдэг байсан цаг саяхан шүү дээ.

Товчхондоо робот нь хүн төрөлхтөний туслагч, үйлчлэгч, ажилчин болох нь. Мөн, хиймэл оюун ухааны өндөр амжилт нь дэлхий даяар ихээхэн маргаан дагуулж байгаа сэдэв бөгөөд, зарим алдартанууд энэ нь цөмийн зэвсэгээс ч аюултай, цаашдаа хүн төрлөхтөнийг мөхөлд хүргэнэ ч гэж мэдэгдээд байгаа. Мэдээж ">цэрэг-робот буюу terminator, skynet шиг хөнөөгч зэвсэг, арми бий болвол гэсэн айдас болгоомжлол бий. Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн, бүгд робот хиймэл оюуныг хөгжүүлээд эхлэсэн. Манайх бол бүдүүн нарийн цариг, нүүрсээ зөөнө гэж талцсаар хоцорсон, ер нь цөөн хэдхэн зүйлсийг эс тооцвол, манай улс хөгжлөөс асар их хоцрогдож байгаа нь харамсалтай үнэн юм.

IoT, AI технологи амьдралд нэвтэрснээр бизнес, аж үйлдвэр, тэр дундаа үйлчилгээний салбарт ихээхэн өөрчлөлт явагдах ба жишээлбэл, зочид буудал албан газрын үйлчилгээний ажлын байр, дэлгүүр супермаркетийн кассчин гэх мэт бүхий л зүйлс автомат төхөөрөмж-роботоор орлуулагдсанаар хүмүүс ажлын байраа алдаж эхлэх магадлал их бий. A.I. болон iRobot гээд кино санаанд чинь бууж байна уу?

 

-SELF DRIVING CAR

2017 оноос эхлээд түрүүчийн өөрөө явагч автомашинууд дэлхийн хотуудад явж эхлэнэ. Ердөө хагас жилийн дараа! Судалгаанаас харахад, аливаа автомашин эзэмшигч нь нийт хугацааны маш бага (~10%) хувьд л ашиглаж байдаг ба, ихэнхидээ зогсоолд сул зогсоож байдаг. Мөн ашиглалтын хугацаандаа дундажаар ~1.5 суудлыг нь ашигладаг. Ө.х. автомашины ашиглалт нь ямар ч оновчлол хийгдээгүй байдаг байх нь.

Одоогийн цагийн хувиарын дагуу, өгөгдсөн маршрутаар явж үйлчилдэг нийтийн тээвэр нь өөрчлөгдөж, хэрэглэгчийг яг хэрэгцээ шаардлага гарсан үед нь очиж аван хаалганаас хаалганд хүргэж өгдөг on-demand үйлчилгээ болж өөрчлөгдөх төлөвтэй байна.

Товчоор хэлбэл, цахилгаан хөдөлгүүртэй автомашин нь нэгж зам туулахад зарцуулах өртөг нь их хямдарч, энгийн цөөн тооны эд, хэсгээс бүрдэх тул ашиглалтын зардал багасч, хугацаа нь ихэсч, ашиглалтыг оновчлон, бүтээмжийг өсгөснөөр нийт замын хөдөлгөөний ачаалал багасч, зам тээврийн осол, хотын дуу чимээ багасах гээд ашиг тус нь маш их байх төлөвтэй. Дэлхий дээр жилд ~1 сая хүн зам тээврийн ослоор хорвоог орхидог тоо статистик байдаг ба энэ тоо манай улсад нийт хүн амдаа харьцуулахад ихээхэн өндөр гардаг байх, харамсалтай нь. Мөн нийт ослын шалтгааны дийлэнх нь хүний хүчин зүйлээс болж гардаг тухай судалгаа байдаг. Жолоочгүй тээврийн хэрэгсэл зам дээр явдаг болсноор осол огт гардаггүй болно гэж үзэж байгаа ба сөрөг тал нь жолоочид ажлын байраа алдах юм. Яг манайд, нэг л өдөр автобусны тасалбар түгээгчийн ажлын байр байхгүй болсон шиг.

 

-INDUSTRY 4.0 - Dark Factory буюу роботжсан аж үйлдвэржилт.

Саяхан Foxxcon гээд Apple, Google, Amazon зэрэг томчуудад ухаалаг утас, таблет зэрэг төхөөрөмж үйлдвэрлэж өгдөг Хятадын томоохон үйлдвэр 60,000 ажилтнаа халж, оронд нь робот суурилуулсан тухай мэдээлэл гарсанг саначихая. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн ажилчид ажлын байраа роботод алдаад эхлэчихсэн. Яагаад гэвэл, өнгөрсөн 7 жилийн хугацаанд хятадад ажилчдын цалин ~1.7 дахин өссөнөөс үйлдвэрлэгчдэд үүнээс өөр зам үгүй гэнэ. Үйлдвэрийн ажилчдын ажлын байраа алдах эдгээр тоон дээр нэмэгдээд үйлчилгээ, хүргэлт, хөдөө аж ахуй, газар тариалан гээд бусад салбарт мөн адил роботод булаалгах ажлын байрны тоо цаашдаа ч өсөх нь тодорхой байгаа.

Угаасаа томоохон үйлдвэр гэхээр зүйл байхгүй манайд сохорсон биш завшив?

Эндээс улбаалан маргаан дэгдээж байгаа зүйл нь, ажлын байргүй болсон хүмүүсийн арми цаашдаа яаж амьдрах вэ?

 

-3D PRINTING

Хүний хэрэгцээт эд зүйлсийг өмнө нь аж үйлдвэрийн газарт олон тоогоор үйлдвэрлээд худалдааны сүлжээгээр түгээгдэн, хэрэглэгчдэд борлуулагддаг байсан бол 3-н хэмжээст хэвлэгч айл өрх бүрт очвол энэ дүр зураг шал өөр болох юм. Хэрэглэгч зөвхөн бэлдэц материалыг л сонгон авах ба ">хүссэн эд зүйлсээ өөрөө хэвлээд бий болгочихно, ө.х. өөрөө үйлдвэрлэчихнэ. ">Хэвлэж болдог зүйлсийн тоо улам бүр нэмэгдэж байгаа ба жишээ нь, ">бага оврын автомашиныг (эд ангиудыг) хэвлэдэг болсон. ">Байшинг хүртэл ">хэвлэчихсэн байна.

 

-БИО, МАТЕРИАЛ болон НАНО ТЕХНОЛОГИ

Дэлхийн хүн амын өсөлтөөр 2050 он гэхэд бараг 10 гаруй тэрбум хүн амьдарч байх бөгөөд хүнс, ундны усны асуудал хурцаар тавигдаж эхлэнэ, дэлхийн дараагийн дайн ундны цэвэр усны төлөө болох болно ч гэсэн таамаглал бий. Мөн цэвэр усны нөөцөөр марууханд ордог манайд цөлжилт яг энэ хэвээр үргэлжилбэл 2080 онд 80% буюу дийлэнх нутаг маань цөл болж хувирах судалгааг харсан байх.

Дэлхий хүн ам олширсноор хүнсний хангамжийг генийн аргаар бий болгох замаар л хангахаас өөр замгүй гэнэ. Энэ чиглэлийн мэргэжилтэн биш болохоор нарийвчласан тооцоо, судалгааг мэргэжлийн судлаачдаас харах хэрэгтэй байх. Судлаач, эрдэмтэн гэдэг үг манайд бас их доошоо орж, үнэ цэнэгүй болсоор удлаа даа.

 

-АНАГААХ УХААН, ЭРҮҮЛ МЭНД

Дээр дурдсан технологи, салбаруудын хөгжлийн хамт анагаах ухаан, оношилгоо, эрүүл мэндийн салбарт үсрэнгүй хөгжил ирэх бөгөөд энд ">хиймэл эд эрх буюу bionic чиглэлд ихээхэн амжилт ирэх болов уу. Жинхэнэ гар хөлнөөс дутахгүй ажиллах хиймэл эрхтэн-төхөөрөмж хийгдчихсэн, улам бүр боловсронгуй болж хөгжсөөр байна. Зүүж хэрэглэдэг (wearable) ухаалаг IoT төхөөрөмжүүд бий болсоноор тухайн хүний эрүүл мэнд, биеийн байдлын тухай мэдээлэл, өгөгдлийг эмч (мөн робот-хиймэл оюун ухаан) алсаас байнга ажиглаж, хянаж байна. Ухаалаг аяга, нүдний шил зэрэг хэрэгсэл маань эзнийхээ идэж ууж буй хүнсний илчлэг, найрлага, хэмжээ зэргийг алдалгүй бүртгэж зөв зохистой хэрэглээг хянаж, зөвлөнө. Нүүр царай, нүдний торлог зэргийг хараад, биеийн хөдөлгөөн үйлдлийг ажиглаад уур уцаар, биед элдэв зовиур үүссэн эсэхийг алдалгүй тодорхойлон цааш нь "ховлоно".

Цаашаа илүү дэлгэрэнгүй гэхээр, мөн л энэ салбарынх биш болохоор тодорхой олон зүйл хэлж чадахгүй нь, интернэтээс хайвал мэдээж дүүрэн бий.

 

Энэ мэтчилэн хөгжил бол одоогийнхоос хамаагүй өндөр түвшинд очих болохоор товчхон ДҮГНЭЭД хэлэхэд,

Улс орны хөгжлийн түвшин асар их зөрүүтэй болж, өндөр хөгжилтэй орнуудын хувьд одоо ч бүрэн ">төсөөлөхөд бэрх байхаар ">технологижиж, эдийн засаг үр өгөөж илүү их оновчлогдон (optimization), хамтач болж (sharing economy), хүний оронд робот ажил хөдөлмөрийг гүйцэтгэж эхлэх тул суларсан хүмүүс цаг зав, чөлөөтэй болсноор илүү их мэдлэгт суралцан боловсорч, урлаг уран бүтээл туурвиж, дэлхийгээр аялж зугаалах, зугаацах болох болов уу.

Хөдөөгийн жирийн сумын төвөөс шууд эдгээр хотод очвол яг л харь гаригт очсон шиг болох нь тодорхой, одоо ч бараг тэгдэг шүү дээ.

 

Ингэхээр хөгжиж амжаагүй буюу ядуу буурай орнуудын нэг болох БИД ЯАХ ВЭ, ХӨГЖИХ БОЛОВ УУ? гэдгийг үргэжлэл дээр...

avatar
  • avatar
    • Зочин
    • 2016/09/21
    • 192.168.0.1

    Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Pellentesque dignissim dolor a metus faucibus, vel hendrerit ligula tristique. In at quam id metus interdum tempor. Praesent tempus pharetra urna sed facilisis. Vestibulum ante ipsum primis in faucibus orci luctus et ultrices posuere cubilia Curae; Nunc ut ligula turpis. Nullam blandit eros tincidunt, interdum metus accumsan, iaculis turpis. Praesent non elit enim. Ut nisl ligula, suscipit eu metus sit amet, egestas volutpat nulla. Donec nec turpis est. Nulla vel nisl urna.

  • avatar
    • Зочин
    • 2016/09/21
    • 192.168.0.1

    Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Pellentesque dignissim dolor a metus faucibus, vel hendrerit ligula tristique. In at quam id metus interdum tempor. Praesent tempus pharetra urna sed facilisis. Vestibulum ante ipsum primis in faucibus orci luctus et ultrices posuere cubilia Curae; Nunc ut ligula turpis. Nullam blandit eros tincidunt, interdum metus accumsan, iaculis turpis. Praesent non elit enim. Ut nisl ligula, suscipit eu metus sit amet, egestas volutpat nulla. Donec nec turpis est. Nulla vel nisl urna.

  • avatar
    • Зочин
    • 2016/09/21
    • 192.168.0.1

    Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Pellentesque dignissim dolor a metus faucibus, vel hendrerit ligula tristique. In at quam id metus interdum tempor. Praesent tempus pharetra urna sed facilisis. Vestibulum ante ipsum primis in faucibus orci luctus et ultrices posuere cubilia Curae; Nunc ut ligula turpis. Nullam blandit eros tincidunt, interdum metus accumsan, iaculis turpis. Praesent non elit enim. Ut nisl ligula, suscipit eu metus sit amet, egestas volutpat nulla. Donec nec turpis est. Nulla vel nisl urna.

  • avatar
    • Зочин
    • 2016/09/21
    • 192.168.0.1

    Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Pellentesque dignissim dolor a metus faucibus, vel hendrerit ligula tristique. In at quam id metus interdum tempor. Praesent tempus pharetra urna sed facilisis. Vestibulum ante ipsum primis in faucibus orci luctus et ultrices posuere cubilia Curae; Nunc ut ligula turpis. Nullam blandit eros tincidunt, interdum metus accumsan, iaculis turpis. Praesent non elit enim. Ut nisl ligula, suscipit eu metus sit amet, egestas volutpat nulla. Donec nec turpis est. Nulla vel nisl urna.

  • avatar
    • Зочин
    • 2016/09/21
    • 192.168.0.1

    Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Pellentesque dignissim dolor a metus faucibus, vel hendrerit ligula tristique. In at quam id metus interdum tempor. Praesent tempus pharetra urna sed facilisis. Vestibulum ante ipsum primis in faucibus orci luctus et ultrices posuere cubilia Curae; Nunc ut ligula turpis. Nullam blandit eros tincidunt, interdum metus accumsan, iaculis turpis. Praesent non elit enim. Ut nisl ligula, suscipit eu metus sit amet, egestas volutpat nulla. Donec nec turpis est. Nulla vel nisl urna.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1759

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
19%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 19%
  • 68%